Ерөнхийлөгч орон тооны бус зөвлөхүүдээ цомхотгожээ

Д.Тулга / Улстөр

zagdsuren

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон тооны бус зөвлөхүүдээ цомхотгосон зарлигийг энэ сарын 15-нд гаргажээ. Тодруулбал Д.Ганбат, Г.Цогтсайхан, Э.Содонтогос, Н.Лүндэндорж, Д.Ламжав, С.Дэмбэрэл, Ш.Батцэцэг, Г.Ганзориг, М.Батаа, Ш.Энхбат, П.Сайнбилэг, Б.Пүрэвжав, Д.Загдсүрэн нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас чөлөөлсөн байна. Энэхүү зарлигийн талаар Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж "Шударга Ерөнхийлөгчдөө талархаж байна" хэмээн твиттертээ жиргэжээ.

Учир нь нэгдүгээр сарын 13-нд Монголын Спортын холбоодын төлөөлөл Олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй холбоотой асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж захидал хүргүүлсэн юм. Тус захидалд “Д.Загдсүрэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч бүрийн үед зөвлөх нь болдог бөгөөд одон медаль, гавьяат, ардын багш болгож өгнө хэмээн амлан ялангуяа ахмад хүмүүсийн үг хэлэх эрх чөлөөнд халдаж байна. Энэ бол спортын асуудлаар зөвлөж буй хэрэг биш юм" хэмээн дурджээ. Энэ захидал Ерөнхийлөгчид хүрснээс хоёр хоногийн дараа Д.Загдсүрэнг чөлөөлөх шийдвэр гарсан нь Д.Дагвадоржыг ийн жиргэхэд хүргэжээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.