Шилдэг оролцогчид АНУ-ын төрийн департаментад зочиллоо

Д.Тулга / Улстөр

“Улс төрд шинэ манлайлагч” зорилтот тв төслийн шилдэг оролцогчид маань АНУ-д манлайллын тусгай хөтөлбөрт хамрагдсаар байна. АНУ-ын Конгрессын дээд танхимд сенатаар хууль хэрхэн батлагддаг болон хууль батлах үндсэн үе шатуудын талаар хичээл орлоо. Ийнхүү лекц сонсон мэдээлэл авахын зэрэгцээ АНУ-ын түүхэнд зарим хуулиудыг батлахад хэдий хэр хугацаа зарцуулж, ямар бэрхшээл тулгарч байсан зэрэг сонирхолтой кейсүүд дээр ажиллан хамтдаа дүн шинжилгээ хийсэн юм. Вашингтон хотноо улс төр, нийгэм, төрийн байгуулалтын сэдвээр тусгай боловсруулсан цуврал лекц сонсч, манлайллын хөтөлбөрт хамрагдаж байгаа оролцогчид маань үдээс хойш нь сонссон хичээлүүдээ бататгах аяллуудыг хийж байна. Энэ удаад АНУ-ын төрийн департаментад буюу засгийн газрын гадаад бодлого хариуцсан төрийн яамны байранд Ази Номхон далайн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцлаа. Энэхүү уулзалтад төрийн департамент дахь Зүүн Өмнөд Азийн асуудал хариуцсан зөвлөх Сюзан Торнтон, зөвлөх Мэри Кай Карлсон, АНУ-ыг төлөөлөн хилийн чанадад суугаа ЭСЯ-дад бодлогын зөвлөгөө өгч, мөн АНУ-д суугаа бусад улсын ЭСЯ-ын гаргасан аливаа мэдэгдэлд хариу илэрхийлэх байр суурийг бодлогын хувьд боловсруулах ажлыг хариуцаж буй хатагтай Жулиа Фишер, аялал жуулчлалын бодлогын бичиг баримт боловсруулдаг Кэти Стана нар энэ уулзалтанд оролцсон юм.

Төрийн өндөр албан тугаалд ажиллаж буй та бүхэн аль нэг улс төрийн хүчин, намын гишүүнчлэлтэй байх эсэх талаар улс төрийн сонголт хийдэг үү? Намын гишүүнчлэлтэй юу хэмээсэн оролцогчдын асуултанд төрийн албанд ажиллаж байгаа дийлэнх хүмүүс намын гишүүнчлэлгүй байдаг. Улс төрийн албан тушаалд буюу Ерөнхийлөгчийн бодлогыг хэрэгжүүлж байгаа зарим нэг албан тушаалтнууд намын гишүүд байдаг. Ер нь бол улс төрийн сонголтоо хэрхэн хийсэн талаар бид харилцан ярилцаж, хэлэлцдэггүй. Энэ бол улс төрийн харилцааны нийтлэг соёл гэж болно хэмээн хатагтай Сюзан Торнтон хариулсан юм. АНУ-д төрийн зарим чиг үүргийг өөр иргэний нийгмийн бизнесийн гэх мэт бусад байгууллагууд гүйцэтгэдэг эсэхийг сонирхоход АНУ-ын засгийн газар гүйцэтгэх шаардлагагүй төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, бизнесийн байгууллагууд гүйцэтгүүлэх тохиолдол их бий. Жишээ нь, АНУ-д зорчих визаны зөвшөөрлийг олгох ажлыг төрийн албаныхан гүйцэтгэдэг бол, цаг авах зөвшөөрөл, зөвлөгөө авах зэрэг үйлчилгээг төрийн бус байгууллагууд гүйцэтгэдэг ажээ. Энэ мэтчилэнгээр нээлттэй халуун дотно нөхөрсөг уур амьсгалд болж өнгөрсөн уулзалтын үеэр “Улс төрд шинэ манлайлагч” төслийн оролцогчдоос чухам яагаад улс төрд орох болсон талаар ч сонирхож байлаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.