Өнөөдөр Тавантолгойн асуудлаар ажлын хэсгүүд хэлэлцээ хийнэ

Д.Тулга / Улстөр

enhsaikhanӨнгөрөгч сарын сүүлээр Тавантолгойн хөрөнгө оруулагчид тодорсон. Өнөөдөр ажлын хэсгүүд уулзаж Тавантолгойн асуудлаар хэлэлцээ хийх юм.

-ТАВАНТОЛГОЙН ТӨСЛИЙГ ДЭЛХИЙ НИЙТИЙН ЖИШГЭЭР АВЧ ҮЗЭХ ЁСТОЙ-

Таван толгой төсөл бол Мега төсөл юм. Олон улсад тэрбум доллараас дээш үнийн дүнтэй байвал Мега төсөлд хамаардаг. Мега төслийн хувьд нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдолтой учраас олон нийтийн болоод улс төрчид, эдийн засагчдын анхаарлын төвд байдаг. Олон оролцогчтой гэдэг утгаараа сонирхлын зөрчил ихтэй. Тийм ч учраас энэ Тавантолгойн мега төсөл хийгдэхээсээ эхлээд хэрэгжиж дуустлаа мэдээллийн ил тод байдлыг чухалчлах ёстой төдийгүй дэлхийн хэмжээнд бусад улс орнуудын туршлага, жишиг дээр үндэслэн ажиллах нь зүйтэй. Учир нь уг төсөл нь манай улсын хувьд том үйлдвэрлэл, борлуулалт, тээвэрлэлтийн асуудал юм.

-ЧАЙНА ШИНХУА 60 ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ КОМПАНИ-

Тавантолгойд хөрөнгө оруулагч компаниудын зах зээлийн үнэлгээнээс харвал Шинхуа групп нь 60 тэрбум ам.долларын үнэтэй компани. Сумитомогийн зах зээлийн үнэлгээ нь 13 тэрбум, “Энержи Ресурс” ХХК гэхэд 500 сая ам.доллараар үнэлэгдэж байна. “Чайна Шинхуа Энержи” компани гэхэд өөрийн төмөр замтай, өөрийн борлуулалт хийх зах зээлтэй. Японы “Сумитомо” корпораци гэхэд Ази, номхон далайн бүс нутагт, нүүрс болон бусад ашигт малтмал борлуулагч юм.

-ТАВАНТОЛГОЙН ОРД МОНГОЛ ТӨРИЙН ӨМЧЛӨЛД БАЙНА-

Шинэ хөрөнгө оруулагчид ажлын хэсгийнхэнтэй уулзалт хийсэн бөгөөд уулзалтанд Монгол Улсын сайд М.Энхсайхан, бүрэлдэхүүнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар уулзсан бол нөгөө талаас Энержи Ресурс ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, дэд захирал Л.Оюунбат, China Shenhua Overseas Development & Investment компанийн ТУЗ-ын дарга Шао Жүнжие, дэд ерөнхийлөгч Жоу Тиежүн, болон Sumitomo корпорацийн Монгол дахь салбарын захирал Хирото Фиживара нар оролцсон аж.Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах, хөгжүүлэх хэлэлцээрийг амжилттай гүйцэтгэхээр санал нэгджээ. Ажлын хэсгийн гишүүд “Орд газар Монгол төрийн өмчлөлд байх, Төслийн бүхий л хугацаанд үндэсний компани олонхи байх, бүтээгдэхүүнийг Япон болон бусад зах зээлд борлуулах бололцоотой байх, орон нутгийн хөгжилд хувь нэмэрээ оруулах” зэрэг асуудлуудыг өнөөдрийн хэлэлцээгээр илүү нарийн авч хэлэлцэх юм.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:54:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:54:44


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.