“Монголын нууц товчоог 365 хоногт” номын нээлт болно

Д.Тулга / Боловсрол

Монголын нууц товчоо сангаас эрхлэн “Монголын нууц товчоог 365 хоногт” хуваарьт номыг бүтээжээ. Энэхүү номын нээлт өнөөдөр 11.00 цагт Төрийн ордоноо байрлах “Монгол төрийн түүхийн музей”-д болно.

Энэхүү бүтээл нь монголын нууц товчоог жилийн турш унших хэлбэрт оруулж, одоо цагт мартагдахаа шахсан 2000 гаруй үгсийн тайлбартайгаар хэвлэн гаргаснаараа онцлог аж. Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат багш Ш.Чоймаагийн хөрвүүлэг дээр тулгуурлан бүтээсэн уг бүтээлд олон эрдэмтэд, судлаачид оролцжээ.

Цаашид Монголын нууц товчоо сангаас энэхүү бүтээлийн цахим хувилбар дээр гаргахаар ажиллаж байгаа бөгөөд мөн монгол бичиг, англи, франц, япон зэрэг хэл дээр хэвлэх юм байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.