Инфляци 9.3 хувиар өсчээ

Д.Тулга / Эдийн засаг

inflationҮндэсний Статистикийн хорооноос мэдээлснээр, инфляци өнгөрсөн хоёрдугаар сард өмнөх сараас 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин өмнөх оны жилийн эцсээс 1.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өссөн байна. Өнгөрсөн хоёрдугаар сард өмнөх сараас 0.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 0.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Өмнөх жилүүдэд инфляци өсөхөд мах, сүүний үнийн нэмэгдэл нөлөөлж байсан бол энэ жил нөлөөлөл багатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Махны үнэ тогтвортой байгаагаас гадна сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ буурсан нь инфляцид нөлөөлөх нөлөө нь багасчээ. Инфляцийг тооцохдоо гол нэрийн 329 бараа бүтээгдэхүүний үнэд суурилан тооцсон байна. Тэгвэл үүний 36 хувь нь импортоор орж ирсэн бүтээгдэхүүн аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.