Путин улсынхаа тэрбумтнуудыг эдийн засгаа сайжруулахад уриаллаа

Д.Тулга / Гадаад мэдээ

putin

Рублийн ханш сулраад байгаа энэ эмзэг цаг үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа тэрбумтнууд болон бизнесийн нөлөө бүхий хүмүүсийг эх нутагтаа эргэн ирж, хөрөнгө оруулахыг уриалсан байна. Учир нь ОХУ-ын экспорт багасч, дотоодын худалдан авах чадвар эрс багасч байгаатай холбогдуулан томоохон бизнессмэнүүд болон тэрбумтнуудаа эдийн засгаа сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. 2014 оны байдлаар нийт 151.5 тэрбум ам.долларын хөрөнгө ОХУ-аас гадагшилсан үзүүлэлтийг хэвлэлүүд онцолжээ. Тиймээс 12 дугаар сард В.Путин хөрөнгөө ОХУ руу эргүүлэн татсан иргэдэд татварын болон бусад хөнгөлөлтийг үзүүлэхээ мэдэгдсэн. ОХУ-ын эдийн засаг 2009 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн хүнд үетэйгээ дахин нүүр тулаад байгаа юм.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

deposit 1000