Д.Төмөрхүлэг "Самсун Гранпри"-гээс мөнгөн медаль хүртлээ

Д.Тулга / Спорт

Турк улсад жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох "Самсун Гранпри" тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээнд 68 орны 495 жүдоч 56 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Ингээд өчигдөр манай шигшээ багийн есөн жудоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 66кг-д Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр саяхан болсон “Тбилис Гранпри”-д түрүүлсэн билээ.

Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогт Туркийн бөхийг цэвэр ялж улмаар Казахстаны Елдос Зумакановыг юүко үнэлгээгээр ялсан. Мөн хэсгийн аваргын төлөөх барилдаанд Израйлын Фликер Талыг юүко үнэлгээгээр ялж, хагас шигшээд Европын нээлттэй тэмцээний аварга, Мйамигийн Гранпригийн алтан медальт ОХУ-ын бөхийг торгуулиар ялав. Харин аваргын төлөө олимпийн хошой хүрэл, олимпийн хошой мөнгөн медальт Узбекстаны алдарт бөх Собиров Ришодтой барилдаж, үндсэн цаг дуусахаас 16 секундын өмнө цэвэр ялагдсан юм. Ингэснээр Д.Төмөрхүлэг олимпийн эрхийн 180 оноо нэмснээр эрэгтэйчүүдийн 60кг-ын дэлхийн чансааг тэргүүлэх болзлоо хангалаа.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.