Лондонд явган хүний нүхэн гарцнаас гал алджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad

Лондонгийн Холборн дүүрэг дэхь Кингсвэйн өргөн чөлөөний нүхэн гарцанд гал гарсан байна. Гал улмаар дээшилж барилгуудад дамжсан байна. Баасан гаригийн өглөө бизнес цамхагийн хаалганд гал дамжиж эхэлсэн байна. Галын улмаас 5000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн аж. Тус цамхагт 400 түрээслэгчид ажлаа явуулдаг бөгөөд 50 орчим гал сөнөөгчид нөхцөл байдал дээр ажилласан байна. Галын улмаас ойролцоох 8 кино театрын үйл ажиллагааг зогсоож, банкнуудыг түр хаасан талаар албаныхан мэдээлжээ. Зэргэлдээх бүхий л байгууллагын үйл ажиллагааг зогсоосон бөгөөд үүнээс болж их хэмжээний мөнгөн хохирол амсжээ. Галын шалтгаан нүхэн гарцны цахилгааны шугамаас үүдэлтэй байж магадгүй хэмээн шинжээчид үзээд байгаа аж.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.