Хан-Уул дүүргийн 34-р сургууль “Хими”-ийн лаборатори кабинеттай боллоо

Д.Тулга / Боловсрол

“Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд 2014-2015 оны хичээлийн жилд Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 34 дугаар сургуульд 28,5 сая төгрөгийн химийн хичээлийн кабинетийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулан, хүлээлгэн өгөх нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ХУД-ийн Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Баасандолгор, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг,4-р хорооны Засаг дарга Т.Ган-Од болон албаны хүмүүс оролцож тууз хайчиллах ёслолын арга хэмжээ боллоо. Шинэ кабинеттаа сурагчид нээлттэй хичээл хийж юу сурч мэдсэнээ ирсэн зочидод сонирхууллаа.

34-р сургуулийн “Хими”-ийн кабинет орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжтэй болсноор сургалтын орчинд тавигдах шаардлага хангагдаж суралцагчид сурч, хөгжихөд таатай боломж нээгдэж байна.

2014-2015 оны хичээлийн жилд тус сургуульд 782 сурагч, 70 гаруй багш ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.Тус хамт олон “Хүндлэн сонсдог, ухаарч ойлгодог, зөвд адал хэвшилтэй, бүтээлч сэтгэлгээтэй суралцагч, хамт олныг төлөвшүүлнэ” зорилго тавин амжилттай ажиллаж байгаа юм.

Ж.МАРАЛ



Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.