ОУХМ Т.Санчир “SBL Хасын хүлгүүд” багтаа эргэн ирэв
Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Тунгалагийн Санчир “SBL Хасын хүлгүүд” багт эргэн нэгдлээ. Тэрээр 2012-2014 оны хооронд тус багт тоглож байсан билээ. Улмаар 2014 онд Үндэсний супер лигийн аваргын цом өргөсөн юм. Харин “SBL Хасын хүлгүүд”-д эргэн ирэхээсээ өмнө “Баянгол Сэнтоза Ирвэсүүд” багт хүчин зүтгэж байв.
Өдгөө 27 настай тэрээр өнгөрсөн онд Филлипиний дээд лигийн “Barangay Ginebra San Miguel” багт тоглосон. Т.Санчир “Инчён-2014” Азийн наадмын үеэр 16.6 оноо, 5.6 самбараас бөмбөг авалт дунджилж, тив, дэлхийн энтэй сагсчин болохоо нотолсон билээ. Тамирчдыг амжилтаар нь эрэмбэлэж дугаарлахад дургүй тэрээр “Монголын сагсан бөмбөгийн лигт үнэхээр сайн тоглогч нар хангалттай их бий. Мэдээж тоглолт бүрийг минь дэмжиж надад урмын үг хайрлаж байдаг хүмүүст баярлаж явдаг” хэмээн хэлсэн билээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл