Гадаад мэдээ

Нийт 3942 мэдээ байна
post thumbnail

Этиопод осолдсон онгоцны 157 зорчигч бүгд амиа алдаж, улс орнууд уг загварын онгоцны нислэгийг цуцалж эхлэв

Гуравдугаар сарын 10-ны өглөө Этиопийн нийслэлээс Кенийн нийслэл Найроби хотыг чиглэн ниссэн, Америкийн Боинг корпорацийн хамгийн сүүлийн үеийн онгоцнуудын нэг хөөрөөд удалгүй сүйрчээ. Онгоцонд 33 орны 149 зорчигч, хөлгийн багийн 8 гишүүн гээд нийт 157 хүн байсан бөгөөд тэд бүгд амиа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Боинг Макс 8 онгоц...

post thumbnail

Венесуэл гадаад өрийн хэмжээгээрээ дэлхийн дээд амжилт тогтоолоо

Олон улсын санхүүгийн хүрээлэн Венесуэлийн гадаад өрийн хэмжээг тооцоолон гаргажээ. Энэ тооцооллоор тус улсын гадаад өр 156 тэрбум ам.доллар буюу экспортын 738%-ийг эзлэж байгаа нь дэлхийн дээд амжилт гэнэ. Венесуэлийн улсын болон хувийн салбарын өр 2018 оны сүүлээр 156 тэрбум орчим болсон гэж Вашингтон дахь  Олон улсын санхүүгийн хүрэ...

post thumbnail

Барби хүүхэлдэй 60 “нас хүрлээ”

Алдарт Барби хүүхэлдэй 60 нас хүрчээ. 1959 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Ньью-Йорк хотноо зохион байгуулагдсан олон улсын тоглоомын үзэсгэлэн дээр Барби хүүхэлдэйг анх танилцуулсан нь түүний “төрсөн өдөр”-т тооцогддог юм. Энэ хүүхэлдэйг Mattel фирмийн үүсгэн байгуулагч Эллиот Хэндлерийн эхнэр Рут Хэндлер бодож олжээ. Анхны Барбара Ми...

post thumbnail

БНАСАУ пуужин хөөргөхөд бэлтгэж байж болзошгүй гэв

БНАСАУ-ын эрх баригчид ойрын үед пуужин хөөргөхөөр бэлтгэж байж болзошгүй гэнэ. Энэ талаар арилжааны хиймэл дагуулуудын зурган дээр хийсэн шинжилгээний үндсэн дээр NPR радио мэдээллээ. Хоёрдугаар сарын 22-ны өдөр авсан хиймэл дагуулын зурагнууд дээр өмнө нь тив алгасах пуужингууд болон хиймэл дагуул хөөргөх пуужингуудыг угсарсан Санумдоны эрдэм шин...

post thumbnail

Герман: Нацистуудын нуусан эрдэнэсийн байршлыг тогтоолоо

Нацистын Германы офицер Эгон Олленхауэрийн өдрийн тэмдэглэлийг Германд олон нийтэд дэлгэжээ. Энэ тэмдэглэлд Польшоос ухарч байх үед төрөл бүрийн үнэт эдлэл нуусан газрын талаар дэлгэрэнгүй бичсэн хэмээн Дэйли Мэйл сонин мэдээллээ. Өдрийн тэмдэглэлд бичснээр, алт, урлагийн бүтээл болон бусад үнэт зүйлс бүхий 260 ачааны машиныг Зөвлөлтийн дайчид олох...

post thumbnail

Венесуэл: Цахилгаангүй болсонд АНУ Мадурог, Мадуро АНУ-г буруутгаж байна

Венесуэлийн бараг бүхий л нутаг дэвсгэрт цахилгаан эрчим хүч тасалдсан нь цахим халдлагаас үүдэлтэй гэж тус улсын Мэдээлэл, харилцаа холбооны сайд Хорхе Родригес мэдэгджээ.  “Гури” усан цахлгаан станцын хяналтын автомат системд цахим халдлага үйлдсэн. Цахим халдлагын улмаас Усан цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоосноор цахил...

post thumbnail

БҮСГҮЙЧҮҮД: Улаан хивс буюу Леди Гагагийн жүжигчин болсон түүх

Шоу бизнесийн ертөнцөд 10 жил ноёрхсон Америкийн поп-дива хатагтай зөвхөн дуулахын зэрэгцээ кино урлагт хөл тавиад байгаа. Гэхдээ түүний зам дардан байсангүй. Леди Гага бүтээсэн дүрээрээ шилдэгт тооцогдож “Алтан бөмбөрцөг” авч байсны зэрэгцээ хамгийн муу жүжигчинд олгодог “Алтан бөөрөлзгөнө” шагналыг ч авч байв. Нэг салб...

post thumbnail

Францын хорих газруудын ажилтнууд хугацаагүй ажил хаяжээ

Хорих газрын харгалзагч болон хамгаалагчид шоронгийн орцыг хааж, түүдэг асаасан байна. Тэд цалинг нь нэмж, аюулгүй байдлыг  хамгаалах тал дээр нэмэлт арга хэмжээ авахыг шаардаж байгаа гэнэ. Ийнхүү ажил хаяж, шаардлага тавьж байгаа нь  хорих газрын ажилтнууд руу халдах явдал сүүлийн үед олонтаа давтагдах болсонтой холбоотой юм байна....

post thumbnail

БНАСАУ пуужингийн полигоноо сэргээж эхэлсэн гэв

БНАСАУ-ын эрх баригчид улсынхаа баруун хойд хэсэгт байх Сохэ пуужингийн туршилтын полигон дээр нөхөн сэргээх ажил явуулж эхлэсэн гэнэ. Энэ талаар Вашингтоны Генри Стимсоны нэрэмжит төвийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг  38North цахим портал мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, шинжээчид хиймэл дагуулаас авсан зургуудыг шинжлэн, улмаар Хо...

post thumbnail

Дэлхий дээр 40 сая хүн боолчлогдож байна гэв

Хүний эд эрхтнүүдийг хууль бусаар наймаалдаг хар зах зээлийн жилийн эргэлт 600 сая ам.доллар байдаг гэнэ. Энэ мэдээллийг хүн, эд эрхтний наймааны асуудлаарх бүсийн анхдугаар конгрессын үеэр НҮБ-ын хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газрын төлөөлөгч мэдэгдлээ. Бүсийн анхдугаар конгресс Гватемалад гуравдугаар сарын 5-нд нээлтээ хийсэн бөгөөд хоёр өд...