Н.Оюундарь, Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, М.Оюунчимэг, Х.Болорчулуун нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү

Т.Хулан / Улстөр
  • 2019-03-11 23:49:03
  • 2019-03-11 23:49:03

    БАЙР СУУРЬ: Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж мэдэх таван гишүүн ЮУ ГЭВ

    photo

    Хаврын чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокуророос УИХ-д хүргүүлж, хэлэлцүүлнэ гэх мэдээлэл гарсан. Бид дээрх гишүүдээс уг асуудлаар тайлбар сонслоо.

    Ж.ЭНХБАЯР: ШААРДЛАГАТАЙ БОЛ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗААД ШАЛГУУЛАХАД БЭЛЭН

    УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд гадаадад томилолттой явж байгаа аж. Гэхдээ тэрбээр өмнө нь уг асуудлаар маш тодорхой байр сууриа илэрхийлж байсныг сануулья.

    Тэрбээр “Миний хувьцаа эзэмшдэг хөдөө аж ахуйн чиглэлийн компани мэргэжлийн яамныхаа зарласан хөтөлбөрт төсөл бичээд барьцаа хөрөнгөө тавиад, төсөл шалгаруулалтын гурван шалгуурыг даваад зээлээ авсан. Гэхдээ энэ улс төр болж хувирч байгаа учраас Хас банкнаас зээл аваад төлсөн. Монголынхоо ард түмнээс уучлал гуйсан.

    Би өөртөө үнэхээр итгэлтэй байна. Улс төрд ороод 18 жил болж байна. Энэ хугацаанд тендер авч үзсэнгүй, улсын үйлдвэрийн газар бараа шахдаг, концесс авдаг олон зүйл бий. Би үүнд оролцдоггүй. Анх удаа миний хувьцаа эзэмшдэг компани ЖДҮХС-аас зээл авсан. Тиймээс шаардлагатай бол бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулахад бэлэн байна” гэсэн.

    Түүний хувьд үхрийн аж, ахуй эрхлэх ажлын хүрээнд ЖДҮХС-аас зээл авсан гэгддэг ч зээлсэн мөнгөө мөн ББСБ-аар дамжуулан өндөр хүүтэйгээр хүүлсэн байх магадлалтай гэх мэдээлэл бий.

    Х.БОЛОРЧУЛУУН: БҮРЭН ЭРХЭЭС МИНЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХИЙГ ХҮССЭН ХҮМҮҮС Л ИЙМ ЮМ БИЧЭЭД, ЯРИАД ЯВЖ БАЙГАА БИЗ

    УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хувьд “Юу гэж тийм юм байдаг юм. Прокуророос ямар нэгэн мэдээлэл сонсоогүй байна. Бүрэн эрхээс минь түдгэлзүүлэхийг хүссэн хүмүүс л тийм мэдээлэл бичээд, яриад явж байгаа биз дээ. Өөр юу байв гэж” гэх тайлбарыг хэлсэн юм.

    Тэрбээр өөрийн эзэмшлийн “Дорнод Гурил” компанидаа ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл авсан.

    Н.ОЮУНДАРЬ: БИ ТИЙМ ЗҮЙЛ СОНСООГҮЙ БАЙНА

    Би тийм зүйл сонсоогүй л байна. Өнөөдөр /өчигдөр/ зарим хэвлэлээс л ийм мэдээлэл авлаа гэх тайлбарыг өглөө.

    Н.Оюундарь гишүүний хүү С.Бат-Ерөөл Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй эрхлэх төслөөр “Ред Стар клуб” ХХК-иараа зээл авсан. Гэсэн ч гишүүн 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хүүгийнхээ хэмээн тайлбарлаж буй "Рэд стар клуб" ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг болохоо мэдүүлсэн байдаг. Гэхдээ Н.Оюундарь гишүүнийг ЖДҮХС-аас зээлсэн мөнгөө ББСБ-аар дамжуулан угаасан байж болзошгүй гэх хардлага байгаа юм. С.Бат-Ерөөл 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зээлээ эргүүлэн төлсөн байна.

    М.ОЮУНЧИМЭГ: ДАНСААР ОРЖ, ГАРСАН МӨНГӨ БАЙХГҮЙ

    Харин М.Оюунчимэг гишүүн “Би худал мэдээллийг бичсэн газрыг шүүхэд өгнө. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт бичигдсэн ганцхан компани бий. Гэхдээ би өөрөө бизнес эрхэлдэггүй. Манай нөхөр ОХУ-д сургууль төгсөж ирээд л бизнес хийж эхэлсэн. Унаж, босч яваа бизнесмэн. Капитал банкнаас 24 хувийн хүүтэй зээл авч бизнес нь бүтэлгүйтэж шүүхэд хүртэл дуудагдаад л явж байгаа. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдагдсан компани ЖДҮХС-аас зээл аваагүй. Дансаар мөнгө орсон зүйл байхгүй. Миний нэр төрд халдаж гүтгэж байна. Чанга дуугарч, шаардлага тавьж байгаа учраас намайг гүтгээд байна. Манай нөхрийн дансны хуулгыг хуулбарлаж тавьсан байсан. Хувь хүний мэдээллийг олон нийтэд гаргасан банкийг бас шалгуулна. Би жижиг, дунд, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж өгөхийг хүсч холбогдох албан тушаалтнуудтай нь холбож ажиллаж байсан. Цагдаа, шүүхээр шалгуулна” гэлээ.

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хувьд нэр бүхий аж, ахуй нэгжид ЖДҮХС-гаас зээл авахад нь туслалцаа үзүүлсэн. Үүнийхээ хариуд зээлийнхээ 120 сая төгрөгийг бэлэглэлийн гэрээгээр нөхрийнхөө дансаар дамжуулан авсан гэх мэдээллийг УИХ-ын зарим гишүүд ярьсан.

    Харин Х.Нямбаатар гишүүний хувьд бидэнтэй холбогдохоос татгалзсан юм. Түүний хувьд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий ААН-д зээл аваагүй ч хоёр ч зээл дээр өөрийн нэр дээрх хөрөнгийг барьцаалсан гэх баримт сөхөгдсөн билээ.

  • 2019-03-11 06:47:28
  • 2019-03-11 06:47:28

    Н.Оюундарь, Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, М.Оюунчимэг, Х.Болорчулуун нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү

    photo

    ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий этгээд, аж, ахуй нэгж, компанид зээл авсан УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын яллах дүгнэлтийг үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

    Улсын ерөнхий прокуророос дээрх таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлж, хэлэлцүүлсэн ч хүлээж аваагүй. Прокуророос тэднийг хэргийн мөрдөн байцаалтад саад учруулж буй талаар мэдээлж байсан.

    Дээрх таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх болсон прокурорын үндэслэлийг ЭНД дарж уншина уу.

    ХАВРЫН ЧУУЛГАНААР ТАВАН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

    Тэгвэл хаврын чуулганаар дахин таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д оруулж ирэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна.

    Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж “Яллагдагчаар татагдсан таван гишүүний асуудал шүүх рүү шилжсэн. Өөр таван гишүүний асуудал орж ирнэ. ЖДҮХС-аас зээл авсан нийт 23 гишүүний асуудал бий. Тав, таваар нь асуудлыг нь ярина. Нэг эмэгтэй гишүүн бэлэглэлийн гэрээгээр 120 сая төгрөг авсан. Надад 120 сая төгрөг бэлэглэсэн гээд гарын үсэг зурчих гээд. Мөн нэг эрэгтэй гишүүн АТГ-ын мөрдөн байцаагчийг ална, тална гэж сүрдүүлсэн гээд шившгийн хүмүүсийн асуудал орж ирнэ” гэсэн юм.

    О.Баасанхүү гишүүнээс өмнө Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Удахгүй дараачийн гишүүдийн нэрийг УИХ- руу оруулж ирнэ. Нэр бүхий гишүүн мэдүүлэг өгөхөөр очихдоо мөрдөн байцаагчийг шууд байдлаар заналхийлсэн. Энэ хүний асуудлыг ч хөндөнө” гэсэн билээ.

    Тэгвэл хаврын чуулганаар чухам хэн, хэний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хөндөх вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна.

    Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д ирүүлж магадгүй НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЧЭЭ.

    ХЭН, ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР БУРУУТГАГДАВ

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хувьд нэр бүхий аж, ахуй нэгжид ЖДҮХС-гаас зээл авахад нь туслалцаа үзүүлсэн. Үүнийхээ хариуд зээлийнхээ 120 сая төгрөгийг бэлэглэлийн гэрээгээр нөхрийнхөө дансаар дамжуулан авсан гэх мэдээлэл бий.

    Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ЖДҮХС-аас зээл авсан хоёр ч аж, ахуй нэгжид өөрийн нэр дээрх орон сууцыг барьцаа хэлбэрээр олгосон гэх баримт бий. Гэхдээ тэрбээр өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр зээл аваагүй юм.

    Харин Х.Болорчулуун гишүүн өөрийн эзэмшлийн “Дорнод Гурил” компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан.

    Н.Оюундарь гишүүний хүү С.Бат-Ерөөл Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй эрхлэх төслөөр “Ред Стар клуб” ХХК-иараа зээл авсан. Гэсэн ч гишүүн 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хүүгийнхээ хэмээн тайлбарлаж буй "Рэд стар клуб" ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг болохоо мэдүүлсэн байдаг. Гэхдээ Н.Оюундарь гишүүнийг ЖДҮХС-аас зээлсэн мөнгөө ББСБ-аар дамжуулан угаасан байж болзошгүй гэх хардлага байгаа юм. С.Бат-Ерөөл 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зээлээ эргүүлэн төлсөн байна.

    Харин УИХ-ын гишүүж Ж.Энхбаярын хувьд үхрийн аж, ахуй эрхлэх ажлын хүрээнд ЖДҮХС-аас зээл авсан гэгддэг ч зээлсэн мөнгөө мөн ББСБ-аар дамжуулан өндөр хүүтэйгээр хүүлсэн байх магадлалтай гэх мэдээлэл байгаа.

    Түүнийг түдгэлзүүлэх асуудлыг Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нартай хамт оруулж ирэх мэдээлэл байсан ч хуулийнхантай тохироо хийсний үндсэн дээр хойшлуулсан гэх мэдээлэл байдаг. Тухайн үед Ж.Энхбаяр гишүүн өөрөө гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулна гэж ярьж байсан билээ.

Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:14:50

kwXaBT http://pills2sale.com/ levitra nizagara

Dante [46.244.29.144] 2019-08-12 16:24:37

do you need a loan ? if yes dom contact us via email: dantecooperativehelp@hotmail.com

зочин [202.21.112.178] 2019-03-14 07:06:48

цаазал

Зочин [66.181.160.9] 2019-03-14 03:52:40

Энэ 5 бол торгуулийн сумангийнхан байна даа. УИХ-аар төсөв батлууллсан, банкаар олгохыг зогсоосон, барьцаа хөрнгөгүй өгүүлсэн гэх мэт онц ноцтой бүлэг хэргийн сүлжээ шүү дээ. Энэ хуулийнхан байгаа цагт манай улсад хууль хэрэгжинэ гэдэг бол эргэлзээтэй. 132 зээлийн 120 нь улс төрчидтэй холбоотой гээд Ерөнхий прокурор өөрөө зарлачихсан. Энэ нь надтай найрсан нь гэм зэмгүй гэсэнтэй ижил утгатай болчихлоо.

Зочин [139.5.216.245] 2019-03-13 07:09:44

ЖДҮ-тэй холбоотой хэргүүд бол яахав дээ.Шалгаж,оруулдаг л юм биз. Үүнээс хэд дахин том,яаралтай шийдэх шалгах хэргүүд дээр прокурор Энх амгалан гэгч нөхөр юу хийж байна даа.Үүнийг монголчууд харж байгаа шүү. Тухайлвал Элбэгдоржтой холбоотой хэрэг. Ерөнхийлөгч Баттулга танд Элбэгдоржийн талаар мөн ч олон хуудас материал өгсөн биз дээ.Үүнээс гадна Элбэгдоржийн залилсан,албан тушаалаа ашигласан,луйвардсан,дээрэмдсэн хэргүүдэд эрүү үүсгэж хорьж шалгах хэрэгтэй.Элбэгдоржийг АТГ-д дуудсан асуусан байдлаар цаг өнгөрөөж удаашруулж болохгүй. Монголчууд бүгд харж байна.

Иргэн [139.5.216.245] 2019-03-13 06:55:16

Саяхан Оюун-эрдэнэ сайд Эрдэнэт д ирээд 49хувийнхныг чөлөөлөөд явсан.Гэтэл хамгийн гол төлөөний хүн болох нууц ноёнтныг нь үлдээгээд явчихжээ. Энэ хэн бэ гэвэл: эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Бадамсүрэн юм шүү дээ.Энэ хүн бол Миеэ Энхболд,Бадамжунай, Элбэгдорж нарын гар хөлийн хүн.Тэд нар энэ ажил дээр тавьсан.Улмаар 49 талын хамгаалагч юм.Иймд Эрдэнэтээс 49-ынхэн яваагүй үлдсэн гэсэн үг.Энэ талаар Хүрэлсүх,Оюун эрдэнэ нар анхаарч нэн даруй арга хэмжээ авах хэрэгтэй шүү.

Иргэн [139.5.216.245] 2019-03-13 06:40:03

Элбэгдоржийг шалгуулахаар ерөнхийлөгч Баттулга 150 гаруй хуудас материалыг ерөнхий прокурор Энх-амгаланд хүлээлгэн өгсөнийг Монгол даяар мэдэж байгаа.Элбэгдоржийн идэж уусан,хөрөнгө мөнгө завшсан,албан тушаалаа ашиглан луйвардсан дээрэмдсэн асуудлуудыг хэн хүнгүй барин тавин ярьдаг.Хэрэв хүн бүр хууль шүүхийн өмнө үнэхээр ижил тэгш эрхтэй байдаг бол энэ нөхөрт хэрэг үүсгэж хорьж шалгамаар бна.Ерөнхийлөгчдөө хэрэг үүсгэж шалгаад ял оноосон бидний сайн мэдэх Солонгосоос эхлээд зөндөө л улс орнууд бна. Хууль дээдэлдэг,хууль ёс зүйтэй улс ийм л байдаг ажээ.Ерөнхий прокурор Энх-амгалан гэгч нөхөр яахыг харцгаая.Цаг үе их өөрчлөгдөж буйг энэ нөхөр мэдэж байгаа болов уу. Монголчууд энэ нөхрөөс шаардацгаая.

Элбэгдорж [103.26.193.240] 2019-03-13 01:03:52

Дорлигжавын хэрэг яасан бэ.

зочин [103.26.195.45] 2019-03-12 03:36:23

Монгол шинэ төвшинд гарч хөгжиж байна

Наранхүү Саранчимэг? [103.9.90.39] 2019-03-12 02:52:53

Наранхүү, Саранчимэг хаана бна?

Оюунчимэг гишүүн [202.126.89.205] 2019-03-12 02:18:56

Оюунчимэг гишүүн "БООВ" үмхүүлэхдээ маш сайн. Угаасаа худалч, хорчин гэдгийг нь бүгд мэднэ. Төрсөн эцэг, эхийгээ хүртэл таньдаг хөгшин гэж байсан гээд боддоо.

Зочин [202.179.31.87] 2019-03-17 07:59:15

ЯМАР НЭГЭН ЮМ БОЛОХ ЮМ БОЛ ( дайны байдалд ард түмний жагсаал үймээний үёд гадаад улсад )БИ МОНГОЛ БИШ Их хурлын ГИШҮҮН БИШ ГЭЖ МЭДЭХ ХҮн шүү

Зочин [210.65.193.253] 2019-03-11 23:39:54

Ойлгомжтой асуудлыг хичнээн асуудаг юм, улсаа ард түмнээ 1- т тавих ёстой бсан

ЭД НАРЫН НҮҮР РҮҮ НУЛИМНА [64.119.23.86] 2019-03-12 02:26:15

ҮНЭНДЭЭ ЭД НАР ИЧИХ ЁСТОЙ. ЖИРИЙН ИРГЭДЭД ОЧИЖ ЖИЖИГ БИЗНЕС ЭХЛҮЛЭХЭД НЬ ТУС ДЭМ БОЛОХ ТӨСВИЙН МӨНГИЙГ АВААД ӨӨРСДИЙН ББСБ-ААР ДАМЖУУЛЖ ӨНДӨР ХҮҮГЭЭР ЗЭЭЛДҮҮЛЭН МӨНГӨ УГААНА, ХАХУУЛЬ АВНА, АВСАН МӨНГӨӨ ХУВААЖ ЦУСАЛНА ГЭДЭГ ГУТАМШИГ.. ТЭГЭЭД ТЭР ЭНХБАЯР, БОЛОРЧУЛУУН, ОЮУНЧИМЭГ, МЭТИЙН ХОГ ШААРНУУДЫН ХЭЛСЭН ТАЙЛБАРЫГ СОНСОХООС ЭГДҮҮЦЭЛ ТӨРДӨГ. ЭД НАР ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ГЭЭД СУУЖ БАЙГААГ ХАРАХААР ҮНЭХЭЭР БӨӨЛЖИС ЦУТГАДАГ. ЭД НАРЫГ УУЛЗАЛТ ХИЙХЭЭР ИРДЭГ ЮМ БОЛ НҮҮРЭЭД НЬ НУЛИМНА. ҮНЭХЭЭР УХАМСАР ЁС ЗҮЙГҮЙ МАЛУУД

Чулуун [202.126.89.147] 2019-03-11 16:39:53

Албан тушаалаа ашиглан ашиг сонирхолын зөрчил гаргасан, мөнгө угаасан, улс төрчдийн, УИХ-ын гишүүдийн олон жил хулгайлсан мөнгөөр сургуулиудын 3 ээлжийг 1,2 болгох, хүрэлцэхгүй байгаа бүх эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийг бүрэн барих боломж байсан.. Шударгаар хэлхэд ард түмэндээ Өргөсөн тангараагаасаа урвасан, улмаар их орноосоо урвасан нөхдүүд болсон байна энэ УИХ-ын гишүүд!

Зочин [202.9.43.145] 2019-03-11 14:47:26

САРЛАГ САРАНЧИМЭГИЙГ ХЭЗЭЭ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ВЭ ?

Зочин [202.55.188.34] 2019-03-11 16:01:31

Shalgaj tsag aldaad yahaw ehnii eeljind munguu banknii hvvtei ni bytsaaj aw uguugvi nuhudiig ireh songyyliin daraa dvvjlene

Зочин [64.119.22.241] 2019-03-11 13:51:09

Шоронд хатаа. Лээвчиг бандаашаараа боож үхэцгээнэ биз

Зочин [66.181.176.176] 2019-03-12 02:42:37

хүний мууд дуртай лалар. чи өөрөө ч юм уу үр хүүхэд, ах дүү чинь хууль шүүхийн хаалга татах өдөр ирэх вий.

Ta [103.229.122.239] 2019-03-11 13:40:34

Bolorchuluun ugii nohoi dahij songohgui

Зочин [122.201.31.122] 2019-03-11 13:03:39

Нэг эцгийн гарууд юмуу яасан адилхан заваан царайтайн

Зочин [103.229.121.182] 2019-03-11 13:00:36

шалгаж цаг барах шаардлагагүй эрдэнэтээ дуусгасан нь дээр биз хугааг нь дуустал ажилаа хийнэ биз торгуулийн сумангийнхан

Khh [202.126.89.224] 2019-03-11 12:59:52

Tudgelzuul!!!

Зочин [66.181.187.25] 2019-03-11 12:57:20

Энэ ждү чдийг нэн даруй шалгаж арга хэмжээ ав цаашид дахин уих -ын сонгуульд бүү ойртуул

Зочин [69.138.199.61] 2019-03-11 18:39:21

Ard tumnen bidnii tatwariin mungiig luiwardsan JDU -n hulgaichiig arga hemjee awch taslan zogsooj IH G-ees erguulen tataj dahin uls turd oruulaj bolohgui

Zochin [64.119.18.220] 2019-03-11 12:53:43

Setgvvlch, Дduuchin, buhchvvdiig turd bvv oirtuulya mongolchuudaa

Zochin [64.119.18.220] 2019-03-11 12:50:12

Kvee ene Oyunchimeg gej neg bulai bainaa bvhniig medeh geel soliorood bvh yum ruu oroltsood baisan neg l bush hvn yumaa ergvvlen tatiiiyaa

Зочин [103.229.121.182] 2019-03-11 12:42:01

эх орны тѳлѳѳ хэрэгтэн ч хэрэг болно шдээ торгуулиййн суман гэдэг юмуу даа хугацаагаа дуусттал нь байж л байг энэ муу хэдийн зээл юу ч биш болхоор том том хэрэг улсад маниуст орлого оруулах нийгэм шудрага болох талруугаа явж байхад

pisda enkhamgalan prokrord [223.38.23.236] 2019-03-11 12:35:27

Heden say dollar idsen erdenebileg metiig hergiig hereg gej vzehgui enenees jijig heden say tug zeel awsan nuhduudiig turuulj shalgah yum genee.

Зоро [202.179.31.91] 2019-03-11 12:34:12

Ян овогт хаачсан юм бол .

Зочин [66.181.188.228] 2019-03-11 12:32:31

оюунчимэг 3 саяын ороолт зүүж алцаганаад байсан . ийм байж

Зочин [64.119.19.59] 2019-03-11 12:26:11

угаасаа шүүмжлэлээс гадуур салбар гэж хаана ч байхгүй. хууль шүүхийн талаар шүүмжлэлттэй хандсан хүнд харин ч баярлах хэрэгтэй санагдана. Энэ чинь огт өөр эрин зуун шүү дээ

Tender [77.150.245.7] 2019-03-11 11:53:55

Tender kontses oor ajil avsan bvh xxk uu tusallsan gishvvddee bvgded ni ashig hvrteedeg ... oyunchimeg tenegees busad ni shagnaliinhaa mungiig beleneer garddag .

Gh [66.181.176.79] 2019-03-11 11:14:40

Davsrtsan guluhnuudiig zailuul

Зочин [66.181.161.41] 2019-03-11 11:58:27

Огцлоо юу горьд жаруудаа

zochin [103.212.117.97] 2019-03-11 10:59:13

shorond hiih yah ve avsan yumiig ni l toluul

Zochin [202.126.89.79] 2019-03-11 10:55:24

Ehleed tom luivraa,tsegtsel. Daraa ni jidugee suhuh yostoi ene bol gemt hereg huulind ni todorhoi zaasan bga. Jidug daraa ni zaaval suhuh yostoi hariutslaga tootsoh yostoi!!!

Зочин [202.126.89.226] 2019-03-11 10:40:04

Том юмаа ярихгүй хирнээ ждү ждү гээд байх юм. Ж:нь 60 тэрбум бол аймаар хэрэг шүү дээ. Төрийн бүх албыг наймаалцдаг. Дэлхий дээр ийм зүйл байдаг юмуу. Зээл бол яахав хүүтэй нь буцаагаад төлчихнө.

омноговиос [103.212.116.195] 2019-03-11 15:40:46

нуурсний хулгай ярих болоогуй юу 380000тн нуурс яаасан вэ

1234 [183.81.170.38] 2019-03-11 10:35:02

ЖДҮХС зээl бол өчүүхэн жижиг зүйл, харин тэр Оюу толгой ,Хөгжлийн банк , Эрдэнэтийн 49% асуудлыг эхлэн ярих хэрэгтэй.

Зочин [202.9.45.242] 2019-03-11 11:39:36

hulgaich ni hulgaichaa shuune gwej yu baihab dee.bushuuhan zailuul.

зочин [202.179.27.54] 2019-03-11 10:30:33

Хулгайч энэ УИХ-н гишүүдийг бүгдийг нь эрхийг нь цуцлаж шоронд хий.Жирийн иргэн 100 мянган төгрөг хулгайлаад баригдчихаад буцааж төлсөн ч гэсэн ял авч шоронд ордог биз дээ.Тэрбум тэрбумаар нь хулгайлсан хулгайчуудыг бүгдийг нь шоронд хий...

Zochin [64.119.18.181] 2019-03-11 09:21:36

Ene ouynchimeg ih utgagui aguulga bhgui huuhen, iimerhuu turd hereggui ulun uymnuudiig dahij bitii songoj bai, harvaas uudtei hun bish, hudalaa gar!

БАТСҮХ ОВОГТОЙ [202.9.43.145] 2019-03-11 09:20:05

САРАНЧИМЭГ ЯАСАН БЭ , НАРАНХҮҮ САРАНЧИМЭГ ХОЁР ОДОНЧИМЭГ ДҮҮДЭЭ АВЧ ӨГСӨН ЖДҮ МӨНГӨ ТӨЛӨГДСӨН ҮҮ. ХЭРЭГ НЬ ХЭЗЭЭ ШАЛГАГДАХ ВЭ. ХЭЗЭЭ ИХ ХУРАЛД ОРЖ ИРЭХ ВЭ ???

Зочин [202.21.119.230] 2019-03-11 09:04:20

Сэтгүүлч,сурвалжлагч хүмүүст итгэж санал өгөөд дэмий юм байна дөө...

зочин [202.179.26.16] 2019-03-11 08:57:21

Олон туулайг хөөгөөд дунд нь аль ч гүй хоцроно. ЖДҮ-бол Эрдэнэтийн 49, Хөгжлийн банкны 9-н их наяд зэрэг том луйваруудын хажууд бага гэхдээ энэ хүмүүстэй хариуцлага тооцох нь маш хялбар эд нарыг хамгаалах шалтаг байхгүй Том том луйваруудыг саармагжуулж цаг авхын тулд ЖДҮ-гээр бамбай хийгээд байгааг ойлгох хэрэгтэй.

Зочин [103.57.93.180] 2019-03-11 08:40:31

Дорлигжав 4 сая доллар авсан байж яагаад шоронд орохгүй байна вэ.

Зочин [103.26.195.71] 2019-03-11 11:48:09

Хахууль авилгал сайн өгдөг өөрөө авдаг.

munx tugul od [66.181.160.57] 2019-03-11 08:37:26

nb trans shalga

ЖАДАМБАА ГЕНЕРАЛЫН ХҮҮД [202.179.27.84] 2019-03-11 08:35:14

САЙН ЭЦГИЙН НЭРИЙГ Ч ХУГАЛЛАА . САЙХАН ИТГЭЛИЙГ Ч ХӨСӨРДҮҮЛЛЭЭ ДЭЭ. ЖАДАМБА ЭНХБАЯР МИНЬ . УГ НЬ УДАМ УГСАА САЙТАЙ Л АЙЛЫН ХҮҮ СЭН. ЯАМААР Ч ЮМ ДЭЭ.. ЯМАРТАЙ Ч БҮХ ЭРХЭЭСЭЭ САЙН ДУРААРАА ТАТГАЛЗААД ШАЛГУУЛААД ЗОХИХ ШИЙТГЭЛ ЮМАА АВААД ЯВСАН НЬ ДЭЭР БИЗ ДЭЭ... ЦААШАХЫГ ХАРИН ТЭНГЭР Л МЭДЭХ БАЙХ.

Иргэн [202.179.31.102] 2019-03-11 10:20:17

Наранхүү яасан бэ Дүүгиинхээ кампанид зээл авч өгсөн гээд байсан яагаад оруулж ирэхгүй байгаа юм бол Харин Нямбаатар бол өөртөө ямарч хамааралгүй ААНэгжид зээл авахад нь туслаж Тэгээд наранхүүг оруулж ирээгүй мөртлөө Нямбаатарыг оруулж ирээд байдаг Энхболдыг хамгаалдаг хүмүүс шүүхэд ажилладаг болохоор Энхболдын найз наранхүүг болохоор оролдохгүй байгаа бололтой Иим маягаар өшөө авах маягаар ялгавартай хандаж болно гэжүү

ЗОЧИН [202.131.233.190] 2019-03-11 08:30:01

ЭНЭ ЖДҮХС-ААС ЭХНИЙ 2 ЖИЛ ХҮҮГҮЙ, 3-ДАХЬ ЖИЛЭЭС ЖИЛИЙН 3% ХҮҮТЭЙ ЖИРИЙН ИРГЭДИЙН АВАХ ЁСТОЙ НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙГ ХУВААГААД ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ ХУВААГААД АВЧИХСАН ЭДНУУСТ МУ-Д ХУУЛЬ ХҮН БҮРТ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ХУУЛЬТАЙ Л ЮМ БОЛ, ЭНЭ ХУУЛЬ ХЭРЭГЖИХ ЁСТОЙ Л ЮМ БОЛ ОЛОН ХУУЛЬ ЗӨРЧӨӨД,ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛААД, 8 ХҮРТЭЛ ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ АВАХААР ГЭМТ ХЭРЭГ ХИЙЧИХСЭН ЭНЭ ГИШҮҮДИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАЖ, ХУУЛЬД ЗААСАН ЯЛЫГ НЬ ӨГӨХ Л ЁСТОЙ,ҮҮНИЙГ МАН-ЫН ХУЛГАЙЧИД ХҮРЭЛСҮХ,БАТЗАНДАН,ОЮУНЭРДЭНЭ, МӨН БОЛД ЯАГААД ЯРИХГҮЙ БНА ВЭ,ЭРДЭНЭТИЙН 49%-ИАР ХООСОН ДҮВЧИГНЭЖ ӨӨРСДИЙННИЙХЭЭ ХУЛГАЙ ЛУЙВРЫГ БУЛЗААРУУЛЖ ДАРАХ АЖИЛЛАГАА ЯВЖ БНА,МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ МЭДНЭ ДЭЭ.

Зочин [122.201.24.137] 2019-03-11 08:28:21

Өө шулга Оюунчимэг чинь ийм хөгийн амьтан юмуу.овоо гэж бодсон чинь.

Зочин [202.179.24.4] 2019-03-11 08:15:01

Би энэ ждучидийг их хайрлаж явдаг хун л дээ эд нар маань жду гээ хогжуулэхийн толоо хун алахаас л бусдыг хийж зовж зудэрч яваам байна шуу дээ иймээс ждучин гишуудийг миатын шинэ онгоцоор унэ толборгуй бутэн жилийн турш гэр булээр нь гадаад улсууд руу аялуулья гэдэг эх оронч санал дэвшуулж байнаа

Зочин [103.229.121.182] 2019-03-11 08:10:19

ждүг дараа нь бол бүрэн эрхийнх нь хугацааг дуултал нь ажиллуулах хэрэгтэй

Зочин [202.126.89.171] 2019-03-11 14:50:25

Bvgdiig n tultal n sain shalgah heregtei shvvv shorond oruuul taarna yamar hogiiin nowshinuuud we

АНХААР [202.21.108.92] 2019-03-11 08:05:49

Монголчууд минь их хурлын гишүүд минь 1 туулай хөөх юмсан ЖДҮ гэж 1 туулай Эрдэнэт гэж бас 1 туулай хөөж давхиж яваад дунд нь авсан зээл ч үгүй нэмүүлсэн цалин ч үгүй барьсан сургууль цэцэрлэг ч үгүй хүртсэн ашиг ч үгүй уур бухимдлаас өөр зүйлгүй үлдэх бий дээ

Зочин [66.181.160.21] 2019-03-11 07:52:02

ЭНХБАЯР ГЭЖ БӨӨН СҮР БӨӨН ЖҮЖИГЧИН ХУЛГАЙЧИЙГ ГАЙГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙСАНДАА МАШ ИХ ХАРАМСАЖ БАЙНА. ЯДУУ, ДОРОЙ, ТЭНЭГ, ЖҮЖИГЧИН БООВ ОЮУНЧИМЭГЭЭС БОЛ УГААСАА ЭНЭНЭЭС ӨӨР ЮУ ГАРАХАВ ДЭЭ. СОНГОСОН ХҮМҮҮСИЙН ГОХЬ БОЛЖ ДЭЭ.

Зочин [150.129.143.37] 2019-03-11 07:35:58

Халдашгүй эрхтэй хамаг зээлийг хамдаг уих ын үхэрүүд

Зочин [202.55.180.58] 2019-03-11 07:33:46

улсын сан болгонд гараа дүрдэг үхээрчин энхбаяр

Зочин [64.119.20.93] 2019-03-11 07:31:29

Бүгдийг нь шоронд илгээ.

ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ НЭРИЙН ДОР СҮҮД ХИЙЖ БАЙНА НҮДНИЙ БУЛАЙНУУДАА 5 -5Р ЗОГСООЖ БУУД [202.179.31.104] 2019-03-11 07:07:10

Зочин [202.179.24.4] 2019-03-11 07:01:56

Уааайг гах туй жду энбаяр ард тумнийг ухэр гэж доромжлоод байсан ухэр ард тумэн ямар байдгыг харуулнаа

Зочин [202.9.43.49] 2019-03-11 06:55:21

тэмүүлэн хайчив

Зочин [202.179.31.91] 2019-03-11 12:34:09

Ян овогт алга


65 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
65 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.