Венесуэл гадаад өрийн хэмжээгээрээ дэлхийн дээд амжилт тогтоолоо

Д.Тулга / Гадаад мэдээ

Олон улсын санхүүгийн хүрээлэн Венесуэлийн гадаад өрийн хэмжээг тооцоолон гаргажээ. Энэ тооцооллоор тус улсын гадаад өр 156 тэрбум ам.доллар буюу экспортын 738%-ийг эзлэж байгаа нь дэлхийн дээд амжилт гэнэ.

Венесуэлийн улсын болон хувийн салбарын өр 2018 оны сүүлээр 156 тэрбум орчим болсон гэж Вашингтон дахь Олон улсын санхүүгийн хүрээлэн тооцоолжээ. Тооцооллоос харахад энэ улсын гадаад өр 2007 оныхтой харьцуулахад 2.5 дахин өссөн байна.

Харин Венесуэлийн Засгийн газар гадаад өрийн тухай ямар нэг мэдээлэл дэлгэхгүй байгаа гэнэ. Тус улсын Төв банк 2013 онд засгийн эрхэнд Николас Мадуро гарснаас хойш макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг тогтмол нийтлэхээ больжээ.Улмаар эдийн засгийн статистикийг гаргахгүй байгааг ОУВС дэмжихгүй байгаагаа 2018 оны тавдугаар сард албан ёсоор мэдэгдэж байлаа. Түүнчлэн энэ улсын ДНБ-ийг баттай тооцоолсон мэдээлэл ч сүүлийн жилүүдэд гараагүй гэнэ.

Венесуэлийн гадаад өрийн 90 гаруй хувь нь засгийн газар болон PDVSA газрын тосны улсын компанийнх гэж Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн тайланд дурджээ. Тэр дундаа 65 тэрбум ам.доллар нь засгийн газар болон дээрх компанийн хувьцааны өр гэнэ. PDVSA компани 2020 онд зөвхөн хувьцааны хүү төлөх бөгөөд энэ нь 71 сая ам.доллар болох гэнэ.

Түүнчлэн Венесуэлийн засгийн газар Орос болон Хятадад өртэй юм байна. Мөн газрын тосны компани нь Оросын “Роснефть” компанид 5 тэрбум ам.долларын өртэй гэж Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн тайланд дурджээ

Хүрээлэнгийн тооцоолсноор Венесуэлийн гадаад өрийн хэмжээ энэ улсын жилийн экспортын 738%-тай тэнцэж байгаа юм байна. Энэ нь хөгжиж буй орнуудын дундаж үзүүлэлтээс дөрөв дахин их байгаагаараа дэлхийн дээд амжилтад тооцогдож байгаа юм.

Өрийн бүтцийг өөрчлөх боломж

Венесуэлийн засгийн эрхэнд сөрөг хүчний тэргүүн Хуан Гуаидо гарч ирвэл тус улс эрт орой хэзээ нэгэн цагт ОУВС-ийн хяналтан дор гадаад өрийнхөө бүтцийг өөрчилнө гэж CNBC телевиз мэдээлж байна. Ингэснээр энэ нь “тусгаар улсын өрийн бүтцийг өөрчилсөн хамгийн том, хамгийн түвэгтэй ажиллагаа болно” хэмээн цохон тэмдэглэжээ.

Гэхдээ Гуаидо Хятад болон Оросын өмнө хүлээсэн өрийн хариуцлагаасаа буцахгүй байх гэж шинжээчид үзэж байгаа юм. Учир нь Гуаидо РБК агентлагт ярилцлага өгөхдөө “Мадуро засаглалыг хууль бусаар тэргүүлсээр байвал Венесуэл рүү оруулсан хөрөнгө оруулалтаа эргүүлэн авч чадахгүй гэдгээ Орос болон Хятадын засгийн газар мэдэж байгаа. Харин бид манай улстай хууль ёсоор байгуулсан өрийн хариуцлагыг цуцлахгүй гэдгийн баталгаа байх болно” хэмээн онцолжээ.

Мөн өдгөө Венесуэлд улс төлбөрийн чадваргүйн хямрал давхар нүүрлээд байгаа тул Мадуро , Гуаидо аль нь байсан ч өрийн бүтцийг өөрчилж, өр төлөх хугацааг сунгаад орих нь энэ асуудлыг шийдэх гарц биш гэж зарим эдийн засагчид үзэж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар ойрын ирээдүйд өрийн бүтцийг өөрчлөхөд гурван нөхцөл байдал саад болж байгаа гэнэ. Нэгдүгээрт, өнөөгийн дэглэмтэй хэлэлцээр хийх боломжгүй болгож байгаа АНУ-ын хориг арга хэмжээнүүд, хоёрдугаарт, Маддуро өрийн бүтцийг өөрчлөхийг хүсэхгүй байх магадлалтй, гуравдугаарт, Орос, Хятад гэсэн хоёр том зээлдэгч байгаа нь өрийн бүтцийг өөрчлөхөд саад болж байгаа гэж эдийн засагчид үзэж байна. Түүнчлэн, 2017 онд Үндэсний чуулган\тус улсын парламент\-ыг татан буулгасны дараа авсан шинэ өр гадаад өрийн бүтцийг өөрчлөхөд саад болж мэдэх өөр нэг хүчин зүйлд тооцогдож байгаа юм. Учир нь засаглал солигдсон тохиолдолд энэ өрийг шинэ дэглэм хүлээн зөвшөөрөхгүй байх магадлал өндөр гэж эдийн засагчид үзэж байна.

Хямралын шалтгаан нь юу вэ?

Эдийн засгийн хямралаас үүдсэн улс төрийн хямрал, эсвэл улс төрийн хямралаас үүдсэн эдийн засгийн хямрал... Үүгээр ч зогсохгүй нийгмийн хямрал гээд энэ бүх хямралын үндсийг судлаачид янз бүрээр тайлбарладаг, тэр бүү хэл гадны хүчин зүйлээс үүдсэн гэж үзэх нь ч бий.

Нэн тэргүүнд хүн амын дундах баян хоосны ялгаа их, хөдөлмөрийн хөлсний хэмжээ бага, ажлын байр эрс багасч байгаа үед хот руу тэмүүлэх иргэдийн урсгал нэмэгдсэн зэрэг эдийн засгийн асуудлуудыг цаг тухайд нь шийдэж яваагүйгээс өнөөгийн хямрал үүдэлтэй гэх. Ажилгүй залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэн хуримтлагдаж байсан нь Мадурогийн дэглэмийн хувьд цагийн механизмтай бөмбөг шиг байсан бөгөөд энэ “бөмбөг дэлбэрсэн” гэж зарим шинжээчид үздэг юм.

Мөн монополчлолыг дэмжсэн нь Мадурогийн стратегийн уналт гэж олон судлаачид өгүүлж байна. Мадуро газрын тосны PdVSA компанийг улс төрийн эрх барих бүлэглэлийн гарт оруулан, эрчим хүчний салбарыг төрийн мэдэлд шилжүүлэхэд чиглэсэн Уго Чавесын бодлогыг үргэлжлүүлсэн юм. Улмаар дунд бизнес эдийн засгийн капиталаа улс төрийн капитал болгох, гүйцэтгэх засаглалын бүтцэд өөрийн ашиг сонирхлыг төлөөлүүлэх боломжоо бүрэн алдсан.

Ингэснээр, өдгөө сөрөг хүчний ард бодит санхүү байгаа бөгөөд улмаар зэвсэгт аргаар засаглалын төлөө тэмцэх боломжтой болж байгаа гэж ажиглагчид үзэж байна. Харин гадны хүчин зүйлээс улбаалсан шалтгаануудад АНУ, Бразил, Аргентин зэрэг улс орнуудын зүгээс Мадурогийн дэглэмийг унагахаад чиглэгдсэн бодлого хамаарч байгаа юм. Тодруулбал Венесуэлд инфляцийг хөөргөдсөн, эдийн засгийн бүслэлтийг хэсэгчлэн бий болгосон хориг арга хэмжээнүүдийг дээрх орнуудын бодлого гэж нэрлэж болох бөгөөд улмаар энэ бодлогын үр дүнд Венесуэлийн эдийн засгийн гол хүч болсон түлш эрчим хүчний салбар доройтсон юм.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [119.40.98.162] 2019-03-11 04:23:17

Мояачууд америкаас айгаад хятадад дагаар орох гээд байгаа юм байна

Зочин [202.179.24.4] 2019-03-11 04:01:34

Паа венесуэл ялаад алаад хаяжээ монгол ялнаа

Зочин [103.57.95.15] 2019-03-11 03:10:19

Манайх Америкийн хажууд байгаагүй дээ баярлах хэрэгтэй. Байсан бол өдийд Венесүэль болохгүй юу.

Зочин [119.40.98.162] 2019-03-11 04:22:22

Хятадын хажууд байгаадаа баярлах хэрэгтэй удахгүй хятадын муж болно

Зочин [103.229.122.183] 2019-03-11 02:34:49

ТОМ ГҮРЭН ХАЖУУД БАЙХ ХЭЦҮҮ Л ДЭЭ.БООЖ ХААГААД УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ШИГ БАЙХГҮЙ БОЛ ХУТГАН ҮЙМҮҮЛНЭ Ш ДЭЭ. ИЙМ БАЯЛАГТАЙ ГАЗАРЫГ ҮЙЛИЙГ НЬ ҮЗЭЖ БАЙНАА

Зочин [112.72.11.102] 2019-03-11 02:14:31

Амеркиин тоглолт

Зочин [103.229.123.62] 2019-03-11 02:58:13

Lobu

зочин [122.201.21.221] 2019-03-11 01:12:01

Популист удирдагчтай үйдвэрлэл байхгүй буруугаа муусайн гадаадууд руу чихнэ. ер нь адилхан доо.

Зочин [202.9.42.193] 2019-03-11 00:57:24

Венесуэлийн төр засгийн эрх баригчид нь гэж яг монголын төр засгийн эрх баригчид шиг байдаг байхөө.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.