Сүхбаатар аймгийн нутагт гарсан гурван хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Сүхбаатар аймгийн Асгат сумын “Ац”, “Хутагт уулын шанд”, Сүхбаатар сумын “Үнээт” гэдэг газруудад 2025 оны аравдугаар сарын 10-ны өдөр гарсан гурван хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын алба хаагчид, сумдын мэргэжлийн ангийн бүлгүүд ажиллаж байгаа ажээ.
Хээрийн түймрийн эрсдэл буураагүй, хуурайшилтын зэрэглэл нийт нутгаар өндөр байгаа тул холбогдох албаныхан иргэддээ хээр явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, хөдөө, орон нутагт зорчихдоо автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, ил задгай гал түлэхгүй байх, асаасан чүдэнз, тамхины иш, үнс нурмыг бүрэн унтрааж, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл