Согтуурсан үедээ эхнэрийнхээ цээжинд хутгалж, хүнд гэмтээжээ
Гуравдугаар сарын 09-ны өдөр 00 цагт Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Монелын гудамжинд эхнэрээ хутгалан хүнд гэмтээсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Цэргийн төв эмнэлэгт цээжин тус газраа хутгалуулсан эмэгтэй хүргэгдэн ирсэн гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгжээ. Уг дуудлага мэдээлийг шалгахад эмэгтэй 40 настай О-гийн зүүн даланд түүний нөхөр 41 настай М нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хутгалсан аж.
Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь үл ялих зүйлээс үүдэн маргалдаж улмаар хутгалсан байгаа юм. Уг гэмт хэрэгт цагдаагийн байгууллага Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн тус хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд 11.7-т заасан Гэр бүлийн хүчирхийллийн зүйл ангиар эрүүгийн хариуцлагад татан шалгах юм.
Сэтгэгдэл
Зочин [202.55.191.130] 2019-03-15 00:57:03
garzgui garuud shd
kk [202.126.89.54] 2019-03-13 01:02:01
arhi aa l bolichholdoo
Зочин [202.179.27.247] 2019-03-12 03:29:01
Олон баяртаа ч бас биш юм шиг. Архичид нь л дийлдэхээ байлаа. Толгойгоо захирч чадахгүй олдсон дээр нь гэсэн шиг өлөн юмнууд архи ууж агсан тавьж хүн зодно, ална. Уухаа больчуул архи зах зээлээс өөрөө аяндаа шахагдаад гарна даа.
Зочин [203.91.118.180] 2019-03-12 02:50:00
odooo bas 18n bolloo gj
янжин [202.9.43.215] 2019-03-11 15:57:36
манай улсад энэ их олон баярын хэрэг алга архи ууж танхайрж зодоон хийж бие биенээ ална.Жилд 2-баяр байхад болно ш дээ наадам цагаан сар байхад болно шүү дээ
Irgen [202.179.27.75] 2019-03-11 13:42:13
Ene olon bayar ene ih arhidalt manai mongoliin olon bayariig yana arhi uuhiin huslen bodhoor uur hureed bh ym arhidaltaa bolioch
Зочин [202.126.89.226] 2019-03-11 11:17:21
Өдөр 00 цаг байдаг юм уу тэнэг сэтгүүлчээ шөнийн 00 цаг биш үү
Зочин [66.181.182.11] 2019-03-11 12:55:03
Yamar aimariin bee