Шөвгийн 4 бөхөөс шинжилгээ авахыг 3 аймаг, 1 дүүрэг эсэргүүцжээ

Энэ жил Үндэсний их баяр наадмын тухай хуулиар аймаг болон түүнтэй адилтгах наадмын үндэсний бөхийн шөвгийн дөрвөн бөхөөс допингийн шинжилгээ авахаар хуульчилсан. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 онд баталсан. Хуулийн 21.5 заалтад "Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна" гэж заасан байдаг. Хэрэв шинжилгээ авахгүй бол тухайн аймаг дахь үндэсний бөхийн барилдаанд амжилт үзүүлсэн бөхийн цол чимэг баталгаажихгүй гэдгийг албаныхан мэдээлж буй.
Одоогийн байдлаар гурван аймаг, нэг алслагдсан дүүрэг энэ хуулийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдсэн байна.
Ингэснээр 21 аймгаас гадна нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулна. Үүнээс гадна улсын баяр наадамд барилдсан бөхчүүдээс 2025 оны долдугаар сарын 12-нд допингийн шинжилгээ авч, Герман улс руу шинжилгээний дээжийг нэгтгэн явуулна гэдгийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээлсэн юм. Аймаг орон нутагт маш олон залуус үндэсний бөхөөр хичээллэдэг. Тэр утгаараа аймгийн үндэсний бөхийн баяр наадмын даваанд цол чимгээ нэмэх хүсэл мөрөөдөлтэй байдаг.
Сэтгэгдэл
dcgvdc [59.153.112.214] 2025-07-02 11:55:38
Хуулийг эсэргүүцсэн гэсэн үг үү. Тийм бол барьж хориочээ
Төрийн хуулийг эсэргүйцэгчдийг яах ёстой бил ээ? [66.181.180.251] 2025-07-01 00:02:10
Цагдаа тэднийг барьж аваад шүүхэд хүргэж өгөөд, шүүх төрийн нэрийн өмнөөс зохих шийтгэл хүртээх ЁСТОЙ. Олон нийтийг төрийн хуулийг биелүүлэхгүй байхад турхирсан этгээдэд ЭРҮҮГИЙН ял оноох ЁСТОЙ. Тэгээд л боллоо.
зочин [66.181.179.197] 2025-06-30 13:33:29
Хуулийн агуулгыг ойлгоогүй малнууд эдгээр аймаг, дүүрэгт төрийн алба хашмал аядаж буй нь илт байна. Тамирчдын ирээдүйн эрүүл мэнд, амь насны төлөө л допингтой тэмцээд байгаа юмсан. Гэтэл зарим хурган дарганцарууд орон нутгийнхаа нэр алдрын төлөө хүний эрүүл мэнд, амь насыг золиослож буй нь гэмт хэрэг. Иймд тэр хурганцаруудыг төрийн албанаас зайлуулах хэрэгтэй. Үндэслэл: хүний амь нас, эрүүл мэндэд хор учруулсан...
Магалжав [199.7.157.85] 2025-06-30 06:25:29
ХЭНТИЙ, ХОВД, БАЯНХОНГОР аймгууд эсэргүүцлээ
Зочин [103.229.123.126] 2025-06-29 20:07:16
Аймаг, дүүргээр нь талцуулах тус тусад нь санал өгүүлэх, хагаралдуулах явуулга зогсох болов уу.
Бүү ир [66.181.182.48] 2025-06-29 18:45:23
Нийтээрээ даншогоо хийгээд хээр амьдарцгаавал яасын бээ
Монгол [103.229.123.102] 2025-06-29 14:43:59
Тамирчдыг сэргээш хэрэглэхийг дэмжиж байгаа дүүргүүдийн спорт хариуцсан амьтдыг дүүжил. Ямар шог амьтад вэ.