Ази, Номхон далайн шуудангийн холбооны Удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо эхэллээ

Aдмин / Технологи

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр (2025 оны зургадугаар сарын 30) Ази, Номхон далайн Шуудангийн Холбоо (APPU)-ны Удирдах Зөвлөлийн ээлжит хурал (Executive Council Meeting) албан ёсоор "Туушин" зочид буудалд эхэллээ.

Долдугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус хуралд бүс нутгийн 32 гишүүн орны шуудангийн байгууллагын удирдлагууд, бодлого тодорхойлогчид, мэргэжилтнүүд, ажиглагчид, харъяа агентлагуудын төлөөлөгчид хүрэлцэн ирж, хамтын ажиллагааны стратегийг тодорхойлох чухал бодлогын уулзалтуудад оролцож байна.

Энэ удаагийн уулзалтыг Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон “Монгол Шуудан” ХК хамтран зохион байгуулж буй юм.

Уулзалтын хүрээнд дараах үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөх ажээ. Үүнд:

  1. Шуудан-логистикийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх стратеги
  2. Цахим худалдааны өсөлттэй уялдуулсан хил дамнасан хүргэлтийн шийдлүүд
  3. Дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, автоматжуулалт
  4. Ногоон шуудангийн бодлого, тогтвортой хөгжил
  5. Хүний нөөц, чадавх бэхжүүлэх сургалтын хөтөлбөрүүд багтсан байна.

Уулзалтын төгсгөлд гишүүн орнуудын төлөөлөгчид хамтын ажиллагааны зарчим, хөгжлийн стратегид нийцсэн бодлогын баримт бичгүүд гаргахаар төлөвлөжээ.

“Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн "Монгол Улсад энэ удаагийн хурал зохион байгуулагдаж буй нь зөвхөн “Монгол Шуудан”-гийн төдийгүй манай шуудан, логистикийн салбарын нийт хөгжил, олон улсын түвшний хамтын ажиллагааны бодит үр дүн юм. Бид бүс нутгийн түвшинд интеграц, инновацын шийдлийг дэмжсэн, уялдаа холбоотой ирээдүйг хамтдаа бүтээнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн хэллээ.

May be an image of 5 people, suit and text

1 хүн ба хөшөө дурсгал нарын зураг байж магад

APPU буюу Ази, Номхон далайн Шуудангийн Холбоо нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Шуудангийн Холбооны (UPU) бүс нутгийн салбар байгууллага бөгөөд 32 гишүүн оронтой. APPU нь гишүүн орнуудын хооронд шуудангийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, дэвшилтэт стандарт, технологи нэвтрүүлэх, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, техникийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэн ажилладаг.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000