БНСУ Орос, Вьетнамын хоёр иргэнийг АНУ-д шилжүүлэн өгчээ
БНСУ-ын Хууль зүйн яамнаас Мягмар гарагт "Өмнөд Солонгос энэ оны эхээр баривчилсан нэг орос, нэг вьетнам сэжигтнийг саяхан АНУ-д шилжүүлсэн" хэмээн мэдэгдэв.
Оросын иргэнийг АНУ-ын эрх баригчид АНУ-ын хэд хэдэн компанийн дата мэдээллийг хакердахын тулд “ransomware” гэх хортой вирус ашиглаж, улмаар 16 сая ам.долларын биткойн авсан байж болзошгүй хэмээн сэжиглэн шалгаж байгаа аж.
Үүний зэрэгцээ АНУ-ын мөрдөн байцаагчид нэгэн вьетнам иргэнийг АНУ-д төвтэй хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийн дор гэмт хэргийн 67 сая ам.долларын орлогыг банкны дансанд нуун дарагдуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр байцааж байжээ.
Тус яам өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Засгийн газарт сэжигтнүүдийг баривчлах хүсэлт гаргасны дараа шүүхийн зөвшөөрөл авч, тэднийг мөрдөн шалгаж эхэлснээ мэдэгдсэн байна.
Сэжигтнүүдийг Өмнөд Солонгосын гол гарц болох "Инчон"-ы олон улсын нисэх онгоцны буудлаас тав, зургадугаар сард тус тус баривчилсан байна.
Эх сурвалж: YONHAP
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл