ЦЕГ: Гэрээсээ гараад 20 гаруй хоног сураггүй алга болсон хүүг PC тоглоомын газраас олжээ
Өнгөрсөн аравдугаар сарын 26-ны өдрийн 13.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ “Усанд яваад ирье” гэж гараад сураггүй алга болсон “Б”-г 21 хоногийн турш цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан.
Түүнийг энэ сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах цахим тоглоомын газраас олж тогтоосон байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү гэж цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл