Хойд Солонгос 15 мянган цагаач ажилчныг ОХУ руу илгээжээ

Aдмин / Гадаад мэдээ

Хойд Солонгос ОХУ руу 15 мянга орчим ажилчин илгээсэн талаар “The Wall Street Journal” (WSJ) Өмнөд Солонгосын тагнуулын мэдээллээс иш татан мэдээлжээ.

Тус хэвлэл даваа гаригт буюу энэ сарын 5-ны өдрийн дугаартаа “БНАСАУ-аас ирсэн хөдөлмөрийн цагаачдын ихэнх нь оюутны визээр ОХУ-д нэвтэрсэн гэж бичсэн байна.

WSJ-ийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл дэх Тагнуулын газраас хууль тогтоогчдод энэхүү мэдээллийг өгчээ.

Хойд Солонгосын иргэд өдөрт 12 цаг, бага цалинтай ажилладаг

Өнөөдрийн байдлаар Хойд Солонгосын ажилчид ихэвчлэн ОХУ-ын Алс Дорнодод байгаа бөгөөд орос бизнес эрхлэгчид болон албаныхан тэдгээр цагаачдыг удахгүй Москва зэрэг томоохон хотуудад ирнэ гэж найдаж байгаа аж.

Орон нутгийн ажил олгогчид Хойд Солонгосчууд бага цалин авч, өдөрт 12 цаг ажилладгийг үнэлдэг талаар ярьсныг WSJ мэдээлжээ.

Мөн тус сэтгүүл Оросын эрх баригчдын мэдээлсэн тоо баримтаас иш татан, 2024 онд Орост ирсэн Хойд Солонгосчуудын тоо өмнөх оныхоос 12 дахин их өссөн гэж мэдээлсэн байна.

Үүний зэрэгцээ Америкийн сэтгүүлчид “НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын цагаач ажилчдыг гадаадад ашиглахыг хориглосон ч Орос, Хятад улс хоригийг удаа дараа зөрчсөн” гэж тэмдэглэжээ.

Путинд бас нэгэн бэлэг

WSJ-д Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Украины эсрэг дайнд зэвсэг нийлүүлж, цэргээр хангасны дараа ажилчид илгээсэн нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд өгсөн бас нэгэн "бэлэг" болсон гэж тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ WSJ сэтгүүлд "ОХУ-д төрөлт буурч, олон зуун мянган оросын амийг авч одсон, олон тооны орос иргэнийг эх орноосоо дүрвэхэд хүргэсэн дайн үргэлжилж байгаа энэ үед ажиллах хүчний хомсдол нь Путины санааг зовоосон гол асуудлын нэг болоод байна” гэж бичсэн байна.

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба, Хилийн албаны мэдээллээс иш татан "Важные истории" хэвлэлд мэдээлснээр, 2024 онд ОХУ-д 7800 Хойд Солонгос иргэн суралцахаар ирсэн нь 2019 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

“Mediazona” агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн 2024 оны гуравдугаар улиралд БНАСАУ-аас ОХУ-д суралцагчдын тоо нэмэгдэж эхэлсэн байна.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000