Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,480 ээж хүртэх юм. Өнөөдөр одонгоо гардсан Алдарт эхчүүдийн олонх нь 34-39 настай, хамгийн залуу нь 22 настай байна.

“Алдарт эх” одон бол ээжүүдийн дундаршгүй хайр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зориулсан сэтгэл зүтгэлийн илэрхийлэл гэдгийг Ерөнхийлөгч онцолж, ээжүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус харин хүн амаа өсгөх, эх, үрсээ дэмжих төрийн бодлого гэж үздэгээ төрийн тэргүүн хэлж, Ерөнхийлөгчийн санаачилгаар “Алдарт эх”-ийн одонг дагалддаг мөнгөн урамшууллыг 2025 оноос хоёр дахин нэмэгдүүлж олгох болсныг тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.121] 2025-05-22 21:16:31

Монголын эмэгтэйчүүд хүүхдүүд нь том болоод, баян хүнтэй сууна гэсэн горьдлоготойгоор олон хүүхэд төрүүлдэг.

ХОГИЙН ХУЛГАЙЧ НЭР МУУТ МАЛ [66.181.190.113] 2025-05-23 12:31:24

ЭНЭ НОВШ ГЭМГЙ ЦАРАЙЛААД ТӨРИЙГ ХУТГАН ҮЙМҮҮЛЖ, ТОГТВОРГҮЙ БОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЛБАН ТУШААЛДАА ДАХИН 6 ЖИЛЭЭР СУНГУУЛАХ БУЗАР АРГА МЭХЭЭ САНААЧИЛЖ БУЙ НЬ МЭДЭЭЖ. ХОГИЙН МУУ ХУЛГАЙЧ ШҮҮДЭЭ

MONGOL [202.55.188.89] 2025-05-22 19:17:25

Тэр алдарт эхийн одонгоор шагнуулж байж бас жирэмсэн том гэдэстэй юун гоё юм .

Зочин [202.131.225.53] 2025-05-22 15:49:15

bugded ni bayar hurgeye

ИРГЭН [66.181.183.182] 2025-05-22 15:19:05

Энэ эхийн одон чинь эх орондоо иргэн торуулсэн Монголоо хун амаа осгох гавьяа байгуклсан арын хаалгагуй Ганц шагнал юм шуу.Монголын урс олон бллтугай

Төмөр [66.181.184.69] 2025-05-22 15:12:33

Ийм балай шагналаа болимоор. Хүүхнүүд ч гэсэн. Гялгар тэмдэг зүүхгүй бол яг юу болохоо байх гээд бна?

Зочин [72.143.237.131] 2025-05-22 15:06:17

Ene odoo bolimoor um!!


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000