“Иргэний нисэхийн үндэсний төв”-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 68 дугаар зарлигаар “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байгаа тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар өнөөдөр /2025.05.23/-ны өдөр уншиж танилцуулан, шагналыг Б.Отгонсүх захирал тэргүүтэй “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн удирдлагын багийнханд гардуулан өглөө.
Сэтгэгдэл
Зочин [66.181.184.23] 2025-05-23 22:22:26
Тэнэгрэл
Банзар [66.181.178.122] 2025-05-23 18:31:47
Байгууллагыг шагнадагийг ерөөсөө ойлгохгүй байгаам даа. Коммунистууд л ийм зан гаргах байх. Ажлыг байгууллага биш хувь хүн, ажилтан, ажилчид хийдэг юм ш дээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт татан буугдсан Нисэхийн төв гэж хожим нь нэрлэх үү яах уу. Америкт жишээлбэл, Хөдөлмөрийн баатар Сангийн яам гэж нэрлэх нь ээ. Европийн холбоонд бол Хөдөлмөрийн хүндэт медальт Еврокомисс гэх нь ээ. Ховдын Тунгалаг Буянт голыг Алдарт эхийн одонгоор шагнах уу яах уу.
Иргэн [202.126.91.55] 2025-05-23 16:08:45
Одоо шагнах хүн олдохоо болиод янз бүрийн юманд өгдөг болжээ. Олон жил хүн ардыг ариун усаараа умдаалсан Туул Орхон Завхан голуудад хөдөлмөрийн баатар цол олон жил тахиж шүтэж ирсэн Богдхан Отгонтэнгэр уулуудад төрийн шагнал өг.