Титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх боломжтой боллоо

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн IVUS+NIRS дүрс оношилгооны төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад орууллаа.
Энэхүү технологийг нэвтрүүлснээр Монгол Улсад эмчлэх боломжгүй зүрхний титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх боломжтой болжээ. Мөн титэм судасны дисплази эмчилгээг олон улсын стандартын дагуу хийх, хүндрэл болон нас баралтыг бууруулж, зүрхний судасны дотуурх мэс заслын (PCI) эмчилгээг нотолгоонд суурилан илүү нарийвчлалтай гүйцэтгэх ач холбогдолтой юм. Уг төхөөрөмжөөр хийсэн стент суулгалтыг бусад төрлийн эмчилгээний аргатай харьцуулахад судасны бүтэлгүйтэл гурван жилийн хугацаанд 38-45 хувь буурсан дүн гарсан. Цаашид энэ төрлийн эмчилгээ шаардлагатай өвчтөнд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын үр дүнтэй эмчилгээг үзүүлэх нөхцөл бүрдэж байгааг ЭМЯ мэдээлэв.
Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлогоын хүрээнд УХТЭ-ийн 5 хүнтэй эмч нарын баг “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ”-г Монгол Улсад нутагшуулах зорилгоор БНХАУ-ын Шанхай хотод суралцаад иржээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.187.121] 2025-05-22 21:21:53
Улсын хоёрдугаар эмнэлэг Монголын хамгийн муу эмнэлэг.
Ганбат Рэгзэн [66.181.161.80] 2025-05-22 18:26:34
Амжилт хүсье.
баяр хүргэе [66.181.190.113] 2025-05-22 16:19:06
талархал иэрхийлье. маш сайн байна. Эдгээр багийн эмч нарт аз жаргал, ажлын амжилт ерөөе залуу эмч нартаа цаашид үе дамжуулан энэ эмчилгээний арга техник мэдлэгээ уламжлуулаарай