Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын таван ширхэг аппарат хандивлажээ
Монгол Улсын гавьяат тамирчин, Кёкүтэнхо Н.Цэвэгням төрөлх Налайх дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд “Niprk Surdial 55 plus” маркийн диализын таван ширхэг аппарат хандивласан байна.
Энэхүү тусламжийн үр дүнд Налайх дүүргийн иргэд диализын аппаратад орох гэж Улсын нэгдүгээр эмнэлгийг зорих шаардлагагүй болж буй ажээ. Ирэх сард тус дүүргийн Эрүүл мэндийн төвд цус шүүх тасаг нээгдэх юм байна.
Кёкүтэнхо Н.Цэвэгням 2009 онд аавыгаа бөөрний дутагдал өвчнөөр алдсан цагаас Налайх дүүрэгт диализын аппарат авч өгч, олон хүний амийг аварна хэмээн бодож байснаа ийнхүү гүйцэлдүүлжээ.
Д.ТУЯА
Сэтгэгдэл