НОМИН МОТОРС AUTO PARTS&TOOLS дэлгүүр нээлтээ хийлээ

Н.Анхбаяр / Энтертайнмент

Шинэ оны босгон дээр “Автын хэрэгцээ цөм бүрэн” уриатайгаар автомашины бүх төрлийн бараа бүтээгдэхүүн болон багаж хэрэгслийн томоохон төрөлжсөн дэлгүүр үүд хаалгаа нээсэн байна.

Номин Моторс нь АНУ-ын Chevrolet, Cadillac брэндүүдийн албан ёсны дистрибьютороор ажилладаг бөгөөд автомашин эзэмшигчиддээ зориулан автын бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа болон үйлчилгээг нэг дор цогцлоож Auto Parts&Tools дэлгүүрээ нээжээ.

32-ын тойрогт байрлах дэлгүүр нь Номин Моторс Auto Parts&Tools дэлгүүрийн эхний салбар бөгөөд цаашид хэд хэдэн салбарыг нээхээр төлөвлөсөн байна.

Ингээд та бүхнийг тус дэлгүүртэй танилцуулъя.

Хаалгаар дөнгөж оронгуут гал тогооны тавилга юм уу гэмээр хэсэг таныг угтана. Мэдээж энэ нь гал тогооны тавилга биш. Автын болон гар багаж хэрэгслүүд, хайрцаг савтайгаа, ханын иж бүрэн багажны тавиурууд эгнэсэн байна. Түүнээс гадна төрөл бүрийн даацын домкрат, генераторуудын өргөн сонголтыг энд санал болгожээ.

Хүмүүсийн сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа дараагийн тасаг бол обуд дугуйны тасаг юм. Энд гоёлын болоод off-road обуд дугуйны олон сонголттойгоос гадна үнийн хувьд таатай байгааг онцолмоор байна. Тухайлбал гоёлын обуднуудын 1 бүрийн үнэ нь 199,990₮-өөс эхэлж байгаа юм. Үүн дээр нэмээд суурилуулалтыг таны машинд үнэгүй хийж өгнө.

Хэрэв та хөдөө гадаа, аян замд байнга явдаг бол таны автомашинд зориулсан машины ачаа, төрөл бүрийн татлага, лебёдка, түргэн асаагч, аккумлятор болон аялалын хэрэгслүүдийг эндээс худалдан авах боломжтой.

За тэгээд автомашинаа тоноглох, өндөрлөх, хуучин онтой машинаа шинэчлэхийг хүсэгчид энэ дэлгүүрт заавал ирэх хэрэгтэй. Land Cruiser, Jeep Wrangler, Mercedes Benz G class, Range Rover, Prado, Lexus 350, 570 болон бусад автомашинуудад зориулсан гадна иж бүрэн тоноглолууд, гишгүүр, гэрэл гэрэлтүүлэг, гупер, нүүр гээд таны автомашиныг он залуу харагдуулах бүхий л тоноглолууд энд байна.

Автомашины төрөл бүрийн дагалдах хэрэгслүүд, салоны арчилгаа, цэвэрлэгээ автохимийн бүтээгдэхүүн, тос тосолгоо, автомашины сэлбэг хэрэгслийг худалдан авч болохын дээр машинаа оношлуулан засвар, угаалгын үйлчилгээг ч авах боломжтой.

Төгсгөлд нь хэлэхэд нээлтийн урамшуулал болгож энэ 7 хоногийг дуустал 55,555₮ болон түүнээс дээш худалдан авалтад бэлэгтэй, мөн сугалаатай байгаа юм байна. Мөн та Номин бонус карттай бол картаа ашиглан хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжтой.

Фэйсбүүк пэйж: https://www.facebook.com/NominMotorsOfficial/

Холбогдох утас: 1800-2888


Сэтгэгдэл

Zochin [172.58.43.7] 2019-01-25 20:01:37

Da huree gej hogiin gazriig haagaach

ЗОЧИН [64.119.26.112] 2019-01-25 10:50:00

ОЙРХОН, ЗОГСООЛ ТАЛБАЙ БОЛОМЖТОЙ САЙХАН ДЭЛГҮҮР БОЛЖЭЭ,ҮРГЭЛЖ ҮЙЛЧЛҮҮЛНЭ,МАШ ЗӨВ,АМЖИЛТ.

Зочин [66.181.185.113] 2019-01-25 08:28:36

нэг үёээ бодвол сайхан болж дээ.

Зочин [202.21.106.101] 2019-01-25 06:24:16

Amjilt huse


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.