ТОЙМ: УИХ-ын даргыг гишүүүдийн олонхийн саналаар чөлөөлдөг байх хууль хэрэгжиж эхэллээ

Д.Тулга / Улстөр

Парламент дахь гишүүдийн дийлэнх олонхын саналаар УИХ-ын даргыг чөлөөлдөг болох хууль эрхзүйн орчин бүрдсэн нь өнгөрөгч долоо хоногийн улс төрийн хүрээний онцлох үйл явдал байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан уг хуулийн өөрчлөлт албан ёсоор 2019.01.25-ны өдрөөс хэрэгжиж эхэллээ.

Хуулийн хэрэгжилт эхэлсэнтэй холбогдуулан,Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд “Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” тогтоолын төслийг баасан гаригт өргөн мэдүүлсэн юм. Тогтоолын төсөлд “Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлж байна” гэж дурдсан байв.

УИХ-ын дарга М.Энхболдыг албан үүргээсээ чөлөөлөгдөхийг Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Н.Энхболд, Ц.Нямдорж, Н.Цэрэнбат, Г.Цогтбаатар, С.Чинзориг, Ч.Хүрэлбаатар, Х.Баделхан, Ч.Улаан, Я.Содбаатар, Ц.Даваасүрэн, Б.Сарангэрэл, Ө.Энхтүвшин, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Г.Солтан, А.Сүхбат, Д.Тогтохсүрэн, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Б.Энх-Амгалан, Д.Дамба-Очир, Л.Элдэв-Очир, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, Б.Батзориг, Н.Учрал, Ж.Ганбаатар, С.Батболд, Л.Энхболд, Х.Болорчулуун, С.Жавхлан, Ж.Батзандан, Л.Болд, Я.Санжмятав, Д.Мурат нарын 39 гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан байна.

Тогтоолын төслийг өргөн мэдүүлсний дараа УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийхдээЭнэ долоо хоногт шууд хэлэлцвэл Дэгийн хууль зөрчинө. Тиймээс хуулийн дагуу уг асуудлыг энэ сарын 29-ны өдөр хэлэлцэх саналтай байна. Би ажил, албан тушаалтай зууралдаагүй. Гагцхүү хуулийн дагуу хуульд заасан үндэслэлээр албан тушаалаа хүлээлгэн өгөх саналтай байсан. Цагаан сарын өмнө шинэ УИХ-ын дарга томилогдож төрийн гурван өндөрлөг олон түмэнтэйгээ золгож мэндээ мэдэлцэх нь зөв. Тиймээс ирэх долоо хоногийн пүрэв гаригийн хуралдааныг хоёр хоногоор наашуулж мягмар гаригт хуралдуулах захирамж гаргана гэж бодож байна” гэсэн юм.

Харин Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Нийгмийн шаардлага байгаа учраас өнөөдөр яаралтай дэгээр хэлэлцэж эхлэх ёстой” гэж мэдэгдсэн юм. Гэвч тухайн долоо хоногийн УИХ-аар хэлэлцэх асуудалд уг тогтоолын төсөл ороогүй учир хэлэлцэх боломжгүй байдал үүсэв. Ингэснээр намрын чуулганы сүүлийн өдрүүдэд УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, улмаар шинэ УИх-ын даргыг томилох чигтэй байна.

УИХ-ын байнгын үйл ажиллагаа тасалдах учиргүй. Тиймээс нөхөн томилгоог шууд хийхээр яригдаж байгаа аж. УИХ-ын даргад У.Хүрэлсүхийн талаас Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд нарын нэр яригдаж байсан. Харин М.Энхболдын талаас Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Ж.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол нарын гишүүдийг УИХ-ын даргад санал болгосон байдаг. Эдгээр яригдаж буй гишүүдээс УИХ-ын дарга болох хамгийн өндөр магадлалтай эрхмүүдээр Ц.Нямдорж нэрлэгдэж буй.

Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөх хүрээнд нэр дэвшигчид дээр ихээхэн нухцатай хандаж буй гэх мэдээлэл байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:02

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:02

[91.20.54.251] 2019-01-31 08:55:48

Mongu [24.16.34.34] 2019-01-30 06:35:36

Haiya urd hurshuus dargaa tavih sanal zuitei laa

Зочин [122.201.22.94] 2019-01-30 04:21:17

Дэмбэрэл гээд шар сэмжилсэн захчин шиг юмнуудыг гаргаж хэрэггүй юу ч хийж чадахгүй

Зочин [122.201.22.94] 2019-01-30 04:20:34

юу ч хийхгүй өвгөчүүл хэрэггүй

Зочин [202.179.27.201] 2019-01-29 20:54:11

Хүмүүсийн бичсэнийг харахад их л ам асууж байна. Цаашдын ажилд их л тээг болох бололтой. Шуурхай дайчин үзэхгүй бол асар их хар хүчтэй тулгарахаар байна.

Зочин [122.201.19.99] 2019-01-28 13:55:20

Эрдэнэтийн 49%- Элбэгдоржтойгоо нийлээд зараад ажлаа амжуулчихаад УИХ-дарга өгч байнаа Шууд шоронд хий муу хулгайч М.Энхболд

Зочин [103.212.119.37] 2019-01-28 19:25:38

Яг үнэн

Зочин [103.9.90.98] 2019-01-28 13:16:24

М.Энхболд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд МАХН аас нэр дэвэшсэн С.Ганбаатарыг булхайгаар арай гэж ялсан ,мөн Х.Баттулгад ялагдсан цагаас ард түмэн болон МАН д нийгэмд нэр хүндгүй болсон байсан. тэр үед УИХ ын даргын ажлыг өөрөө ёс зүйн хариуцлага хүлээж өгчихсөн бол ингэж хөөгдөж ард түмэн УИХ ын гишүүдийн доог тохуу болохгүй байсан байх

Си овогтон [195.206.104.109] 2019-01-28 05:23:28

Шулуухан Дундад Улсаас урьж авчираад тавих цаг аль хэдийн болсон. Муу хулгайч нар гишгэх газаргүй болно.

Зочин [66.181.160.2] 2019-01-28 03:36:54

Огцорсоны дараа нь найралцгаа! Сахил хүртээд шал дордов гэгч болох байлгүй. Та нар харж л байгаарай цаашдын улс төрийн өрнөлийг. МАН- ын томчуудаас хамгийн тулхтай, но багатай нь энэ хүн юмшдээ. Яг яасан гээд байгаа юм бүр ойлгомжгүй. Энэ хүнийг зайлуулах ашиг сонирхол хэсэг хүмүүст байнаадаа. Утга учиргүй улайраад байхыг бодоход. Тэр өлсч байгаа улс ер нь юуны төлөө өлсч байгаагаа утга учраа мэдэж байгаа боловуу. Тэмцэгч 5 залууг дэмжиж байгаач ганцхан муу ёстой л шүдгүй арсланруу дайраад байгаад гайхаж бна. Үгүй ! Цаана чинь цалам барьсан барьсан хүн байна!

зочин [202.55.188.34] 2019-01-28 01:26:31

Нөгөө нурамгар Нарантуяагаа Эрдэнэ нь дарамталчихсан уу????????????

МАНАН [64.119.21.163] 2019-01-28 00:11:53

Наадахаас чинь өмнө бид хамаг юмаа амжуулсаан. Асар их луйвраар олдсон алт эрдэнэсээ ард түмэн гэх гуйлгачингуудад алдана гэж бодоо юу, горьд.

Зочин [66.249.82.166] 2019-01-27 14:56:08

Одоо тэгээд амьдрал сайхан болж шудрага ёс яаж тогтохыг харах үлдлээ

Зочин [202.179.26.186] 2019-01-27 12:17:49

АТГ-т зөвөлгөө өгөе. 60 тэр бумыг мөрдөхөд амархан. 1. Шинэ засгийн газрын дэд сйадууд байна. Энэ чинь урьд байгаагүй албан тушаал. Нэг ёсны бялуу. Яагаад гэвэл мөнгөний хариу юм. Имйд дэд сайдууийн данс мөнгөний шилжилт МАН-д мөөнгө шилжүүлсэн хадивласан эсэх.2. Шинээр тусгай газар байгуулсан тэдний дарга нарыг шалгах. 3. Урьд нь бүтцэд байгаагүй үинээр байгуулагдсан төрийн засгийн байгуулллагууд чинь сэжигтэй_ Тэдний дарга орлогч нарын дансыг шаогах. Яг сонгуулиас өмнө хийсэн мөнгөнө үилжүүлэг. МАН-д хандив өгсөн эсэх.4. Баахан оролгч дарга ар, тэр бүү хэл орлогчийн орлогч гэж орон тоо бий үүнийг шалгах. 5. Хүнийг ажлаас нь халж оронд нь ажлыг нь авсан төрийн албан хаагч нарыг шалгах. Ажлаасаа хусуулсан улсууд чинь маш толрохой мэдээлэл өгнө шүү дээ.

Зочин [64.119.18.163] 2019-01-27 19:52:45

Зөв

Зочин [66.181.186.143] 2019-01-27 12:16:58

Одоо УИХ-ын гишүүнийг сонгогчид буцаан татах хууль гаргая.

Зоч [66.181.160.2] 2019-01-28 03:13:08

Энэ харин зөв

Зочин [66.249.82.115] 2019-01-27 18:47:39

Санал нэг байна.

Зочин [66.249.82.168] 2019-01-27 10:22:20

хөршийн албад маш сайн ажиллаж байна. үхэр бол үхэр л байдаг

Зочин [103.229.122.197] 2019-01-27 02:00:05

Эрлийз хурлийз ч хүний үр төрсөн нутагтаа хайртай нэг сэтгэлтэй л бол болно шдээ. Харин худалдагдсан урвасан ноёд л улсаа ард түмэнээ баллана даа

Зочин [66.181.178.108] 2019-01-27 01:50:33

Одоо гишүүдийг огцоруулдаг хуультай болмоор байна. боов бандаашнаас авахуулаад зѳндѳѳ оркууд байна даг. ямар бѳѳстэй толгой нь сонгосон юм байгаан

Зочин [64.119.18.163] 2019-01-27 19:53:13

Зөв

Зочин [66.249.82.111] 2019-01-27 01:39:02

Кятдын эрлийзийг огцруулаад Кятдын тагнуул нямдоржыг дарга болгохоор ямар ялгаа бнаа айн

Зочин [54.37.6.93] 2019-01-27 01:08:49

Нямдорж Энхбаяртай нийлж Багабандийг шахсан,дараа нь Элбэгтэй нийлж Энхбаярыг шоронд хийсэн,сая Хүк,Женко 2 той нийлж Энхболдыгоо шахлаа ийм л юм хийдэг юм уу даа.Энхтүвшин нь арай зангарагатай нэр цэвэр юм уу даа.

Иргэн [64.119.19.182] 2019-01-27 00:37:27

Та нараар Мэлгэр даажигнан тоглож байхад Элбэгдорж болон МАНАн-гийнхан хамаг юмаа гадаад дотоодод нуучихсан шдээ. Хонгилын тулгуурын бөгсийг долоогч мөнх-оргил, хаянхярваа нараар мэлгэрийг солих гж бид тэмцээгүй шүү!

Зочин [64.119.18.163] 2019-01-27 19:53:36

Зөв

bat [202.9.43.50] 2019-01-26 23:41:13

Bilegt gishuuniig devshuul

Зочин [202.9.42.106] 2019-01-26 22:01:18

Нямдоржоо гүйцэтгэх засаглалд нь байлгаж тэр олон булхай луйварыг цэгцлүүлэх нь зөв шүү....ИХ хурлын даргыг хэн ч хийсэн яах вэ. Дургуй нь хүрвэл 39 гарын үсэг зуруулаад л явуулчихна шүү дээ...

Зочин [109.252.29.25] 2019-01-26 20:44:53

Дээрхи гарын усэгээ зурсан хумуусийг дандаа монго тэй холбогдсон ждугийн хумуус .байна топорын бооронд наалдаж богс йн нь долоовол аварагдаж магадгуй гэж бодсон байх.батэрдэнэ а варга ичмээр Юм нямдорж гэжхутгуурыг зайлуулах хэрэгтэй..аюултай Хун .энэ хунт топорыг ашиглаж байгаа аюултай монголчууд туунээс зайгаа барь..

Зочин [202.55.188.33] 2019-01-26 20:18:35

Нямдорж бол хүний оронцог

Баянхонгор [64.119.19.182] 2019-01-26 19:09:04

Ц.Нямдоржийг бид 2 гараа өргөн дэмжиж байна.

Зочин [64.119.18.163] 2019-01-27 19:54:03

Дэмжихгүй шүү

Зочин [96.11.212.66] 2019-01-26 18:55:55

манан энх60лд хянярваа эрдэнэ зайл

Зочин [176.179.132.25] 2019-01-26 18:48:05

Erhem ch geh shig hutsna biz

зочин [202.9.43.73] 2019-01-26 17:58:40

Ц.Нямдорж сайдыг 2 гар хөлөө өргөж дэмжинэ

цэцэг [103.212.118.27] 2019-01-26 17:39:45

хэдэн даварсан мангас нийлэж хуйвалдаж байгаад даргаа огцоруулдаг өөрсдөө огцордоггүй хуультай болж дураар тонгочидог болох санаатай гэнэ үү .? нээх удахгүй нурах хуурамч төр юм даа. дэлхийн аль ч улс оронд манайх шиг ийм дампуу засаглалтай төр хаана ч байхгүй шүү.

Zochin [66.249.82.168] 2019-01-26 16:57:59

Билэгт гишүүнийг их хурлын дарга болгоё

Зочин [49.0.218.75] 2019-01-27 00:01:32

Oilgohuu bas yrij chadahgui untaad Amar Doo,,,

Зочин [66.181.181.204] 2019-01-26 16:56:00

эрдэнэтийн 49 хувийг 1 ширхэг нь 100,000 гэнэ эрдэнэтийн ард иргэд авч болох юм байна тэгэхээр энэ талаар хэлж øгøøч

Зочин [202.179.26.63] 2019-01-26 16:31:40

Ц.Мөнхоргил,Д.Хаянхирваа нар дээр ярих хэрэгтэй.Насны хувьд дундаж,УИХ-д мөн хэт олон жил суугаагүй зэргийг бодох хэрэгтэй.

Зочин [49.0.218.75] 2019-01-27 00:02:29

Haynhyrvaa hol ochij huts, yrj bgaa bolgon n oodgui, har energy tei,,,

Зочин [66.249.82.111] 2019-01-26 18:46:29

Алаад огох байлгуй

Зочин [59.153.87.174] 2019-01-26 17:05:52

зайл цаашаа.Үхсэн нохойн оцгор

Songogch [202.9.42.79] 2019-01-26 16:27:52

Ner ni arai bysdiig bodvol gaigyi bj bolox ym neg ix yrigdaj xelegdeed bx ni gaigyi xyn bdag

p [66.181.191.119] 2019-01-26 16:23:05

хэн нь ч ялгаагүй бүгд 60 тэрбумтнууд шүү дээ, тэнэг үхрүүдээ

Иргэн [64.119.17.24] 2019-01-26 16:09:21

Баасан авгайг нэр дэвшуулье!

Зочин [202.131.230.20] 2019-01-26 16:02:33

yajchig bodson ner ni tsever Enh tuvshin deer bolvuu gej bodoj bna

Зочин [122.201.31.175] 2019-01-26 15:58:38

яаж ч бодсон энхтүвшин дээрээ

ard [103.212.119.78] 2019-01-26 20:14:50

SAIN ZASAGLAL.VHDESHII EB NEGDEL XARIUTCLAGA SAX8LGA BAT X3REGTEI. SAIN VILS EXLVVLSEN ZALUUS5AA AMJILT XVSIE.


51 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
51 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.