Б.Жигжид: Азийн супер сүлжээний хувьд Засгийн газраас хүсч буй зүйл ердөө л журам

П.Урнаа / Эдийн засаг

“Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч, Зүүн хойд Азийн Азийн супер сүлжээ консерциумын тэргүүн Б.Жигжидтэй ярилцлаа.

-НАР САЛХИНЫ ӨНДӨР ИХ НӨӨЦИЙГ АШИГЛАЖ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭЭД ОХУ, БНХАУ, ЯПОН СОЛОНГОСТ ЗАРАХ БОЛОМЖ БИЙ-

-Азийн супер сүлжээний ач холбогдол юу вэ?

-Монгол нүүрс, атомын түлш, уран, нар, салхи, ус зэрэг эрчим хүчний олон төрлийн нөөцтэй. Гэтэл Өмнөд Солонгос эрчим хүчний бүх нөөцөө гаднаас авч байна. Япон ч ялгаагүй. Эрчим хүч бол тухайн улсын аюулгүй байдал, хөгжлийн тулгуур. Энэ утгаараа бүх талын нөөцтэй бид азтай улс. Миний сая хэлсэн Япон, Солонгос гэх мэт том зах зээл оршдог Зүүн хойд Азийн бүс нутаг эрчим хүчний асар өндөр хэрэглээтэй. Өөрөөр хэлбэл байгаа нөөцөө ашиглаад энэ зах зээлд гарах боломж бидэнд бий. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл бид эрчим хүчний нөөц өндөр гэсэн боломжоо ашиглаагүй явна. Нөөцөө эргэлтэд оруулж чадвал юун уул уурхай. Хэд дахин их ашиг орлого олж, дажгүй амьдрах боломж байна. Өнөөдөр Хятад гэдэг том гүрэн эрчим хүч үйлдвэрлэхийн тулд манайхаас, Орос, Саудын Арабын орнуудаас асар их хэмжээний нүүрс авч байгаа. Ийм шалтгаан, хэрэгцээг өөрсдөдөө ашигтай эргүүлэх боломж бол таны асуусан Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ. Монголын нар, салхины өндөр нөөцийг ашиглаж сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлээд ОХУ, БНХАУ, Япон, Солонгост зарах асуудал яригдаж байгаа нь олзуурхууштай хэрэг. Үүнийг л Азийн супер сүлжээ гээд байгаа юм.

-Япон, Солонгос манайхаас сэргээгдэх эрчим хүч авах өндөр сонирхолтой байгаа. Хятад ч ялгаагүй тийм сонирхолтой гэж анзаарагддаг. Оросын хувьд сонирхол хэр байдаг юм бол?

-Маш өндөр. Сонирхож байгаагаа илэрхийлдэг шүү дээ. Энэ сарын нэгэн буюу нөгөөдөр Улаанбаатарт Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний асуудлаар олон тал оролцсон төслийн уулзалт болох юм. Тэр уулзалтад гэхэд л Оросын эрчим хүчний “Россети” гээд том компанийн төлөөлөл ирнэ.

-Монгол нар, салхины нөөц ихтэй гэснээс манайх шиг нар, салхи нь хоёулаа нөөц сайтай газар дэлхийд олон уу?

-Африк тивийн Сахарын цөл салхи ихтэй. Гэхдээ дулаахан орон учир нарны тунгалагшил бага байдаг. Гэтэл манайд сийрэг тунгалагшилттай. Тэр утгаараа эдийн засаг үр ашигтай гэж гадныхан онцлоод байгаа юм. Тэгэхээр нар салхиа ашиглаад том гүрнүүдийг эрчим хүчээр хангах бололцоо бидэнд байна. Үүнийг дагаад асар их орлого орж ирнэ гэдэг нь бидний хувьд маш том давуу тал шүү. Зүүн хойд Азийг эрчим хүчээр хангагч том гүрэн гэгдээд сууна гээд бод доо.

image-Таны Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсныг мэднэ. Азийн супер сүлжээ төсөлд ямар оролцоотой ажиллаж байгаа вэ, хэзээнээ энэ төсөлтэй холбогдчихов?

-“Азийн сүлжээ Монголын нийгэмлэг” байгуулагдаад таван жил болох гэж байна. Бид Өмнөд Солонгос улстай хамтран Азийн супер сүлжээний техник эдийн засгийн урьдчилсан үнэлгээг гурван жилийн өмнөөс гаргасан юм. Тухайн үед Солонгосын Засгийн газраас хөрөнгө мөнгийг нь гаргаж байсан.

-Тэгвэл Солонгос манайхаас сэргээгдэх эрчим хүч авах сонирхлоо бүр дээрээс илэрхийлжээ дээ?

-Тэгэлгүй яахав. Ганц Солонгос ч биш БНХАУ сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дорвитой ажиллаж байна. Өмнөд Солонгос , БНХАУ манай улстай нийлж “Зүүн хойд Азийн супер сүлжээ” олон улсын байгууллагыг байгуулсан юм. Удирдах зөвлөлөөс нь намайг энэ байгууллагын тэргүүнээр сонгосон. Миний мөрөөдөл бол Монгол Улс гадаадын улс орноос эрчим хүчний хамааралгүй болох явдал. ОХУ-аас хамааралтай байтал сүүлд Хятадаас Оюутолгой руу шугам татаж өмнөд хөршөөс хамааралтай болгоод хаячихсан. Үүнийхээ хариуд тэрбумаар яригдах хэмжээний төлбөр төлж байна. Энэ мөнгийг дотооддоо үлдээж болох л байсан. “Азийн супер сүлжээний” төслийн хүрээнд Хятад сэргээгдэх эрчим хүчний 1000 мегаваттын цахилгааны станц хоёрыг барьсан. Ийм хэмжээний бололцоо бидэнд байхад зүгээр суугаад байгаа нь харамсалтай.

-БИДНИЙГ ДЭМИЙ ЯРИАД СУУЖ БАЙХАД ОХУ ХУРДАЦТАЙГААР АЖИЛЛАЖ БАЙНА-

-Сэргээгдэх эрчим хүчний ийм том төсөлд хөрөнгө оруулагчдыг татахын тулд бид яах ёстой вэ?

-Журам гаргахад л хөрөнгө оруулагчид маш идвэхитэйгээр орж ирнэ. Наад захын жишээ гэхэд л урд хөрш эрчим хүч авъя гээд хүлээгээд байна. Гэтэл манайд нүүрсээ гаргахаа л бодоод суух юм. БНХАУ төдийгүй Япон, Өмнөд Солонгос нүүрсээр цахилгаан гаргахаа болъё, агаарын бохирдлоос салах цаг болсон гээд зарлаад байна шүү дээ. Тэгэхээр бидэнд зах зээлийн асар том боломж байна гэсэн үг. Хоёр гурван улсын хооронд хамтын ажиллагааны гэрээ хийвэл эрчим хүчний экспорт, импортын нөөц бололцоо байна. Засаг төр үүнийг шийдээд өгчихвөл хөрөнгө оруулагчид орж ирэх боломжтой. Бүс нутгийн хэмжээнд Монголд ашигтай бизнес. Нэг зүйлийг хэлэхэд биднийг дэмий яриад суух зуур ОХУ маш хурдтай ажиллаж байна.

-Азийн супер сүлжээ гэхээр таван улс эрчим хүчний дамжуулах шугамаар холбогдоно гэж ойлголоо. Эрчим хүчний шугам сүлжээ хаанаас эхэлж хаагуур дамжих юм бол оо?

-Бид анх “Азийн супер сүлжээ”-г хойшоо Эрхүүгийн эрчим хүчний системтэй холбож, ОХУ-ын Сахалинаар Япон руу, Хойд Солонгосоор Солонгосын хойг руу, Солонгосын хойгийн баруун талаар Хятад руу гэсэн чиглэлтэйгээр хийе гэж ярьж байсан. Хамгийн гол нь бололцоогоо ашиглаж бид өрсөж ажиллах ёстой байна. Нүүрс нь ч борлохгүй, цахилгаан эрчим хүч ч үгүй сууж таарахгүй. Энэ бол бидний арчаагүй яваагийн л илрэл.

-Зүүн хойд Азийн улсуудын төрийн тэргүүнүүд Азийн супер сүлжээнд өндөр ач холбогдол өгч байгаа юу?

-Сүүлийн арван жилийн турш Азийн супер сүлжээг түргэн шуурхай байгуулъя, энэ бүс нутгийн хувьд маш чухал хэмээн Зүүн Азийн орны төрийн тэргүүд нь санаачлага гаргасан юм. Тодруулбал, гурван жилийн өмнө ОХУ-д зохион байгуулагдсан Эдийн засгийн форумын үеэр Путин, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Жон Хэ, БНХАУ-ын засгийн газрын ерөнхий сайд Ли КуаЧан зэрэг хүмүүс анх удаа тэнд зарласан. БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Зинпин Монголд айлчлахдаа маш тодорхой хэдэн санал тавьсны дотор “Эрчим хүчний салбарт хамтран ажиллъя” гэдэг санал багтсан байсан. БНХАУ болон Монгол улс цахилгаан эрчим хүч эспортлох импортлох хамтарсан журам гаргая гэж ярьсан ч харамсалтай нь таван жил өнгөрөхөд олигтой ажил хийгдсэнгүй.

image

-Монгол Улсын ЕрөнхийлөгчХ.Баттулга энэ төслийг ямар ч байсан анхааралдаа авчихлаа. Хоёр хоногийн дараа Улаанбаатарт болох уулзалтыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах гэж байгаа нь үүний тод илрэл байх. Одоо Засгийн газрын түвшинд журмаа батлах асуудал үлдээд байна уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч 2018 онд Владивостокийн форумд оролцохдоо Азийн супер сүлжээ байгуулах талаар дурдсан. Өмнө нь олонтаа яригдаж байсан сэдэв. Тухайн үед форумд оролцож байсан Зүүн хойд Азийн улс орнуудын тэргүүнүүд оролцохыг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. Иймд манай улсын Засгийн газар бүс нутгийн Засгийн газартай маш яаралтайгаар хэлэлцээр хийх нэн түрүүний шаардлага байна. Үүний дараа Ши Зинпиний хэлсэнчлэн журмаа гаргая гэдэг рүү орох ёстой. Журам гаргах хэмжээнд хүрчихвэл манай улсын эрчим хүчний салбарт тогвортой хэмжээнд хүрчихнэ. Засгийн газраас хүсч буй зүйл ердөө л журам. Одоо болбид эрчим хүчээ ОХУ-аас авч, эрчим хүчний хувьд хойд хөршөөсөө хараат амьдарцгааж байгаа.

-Журам батлагдчихвал та бид хоёрын ярьж суугаа ажилд маш том ахиц дэвшил гарах нь ээ?

-Зарим хүмүүс Азийн супер сүлжээ төсөл хэрэгжиж манай улс Азийн орнууд руу эрчим хүч нийлүүлтэл хаа ч юм гэдэг байдлаар зохиомол хана босгочихоод яваа. Хэзээ Хятад, Солонгос, Япон рүү шугам татах вэ дээ, бүтэхгүй гэж яриаад байгаа. Үүнийг чинь бид хийхгүй. Манай улсын Засгийн газар журмаа, улс төр эдийн засгийн платформоо гаргаад өгчихвөл болоо шүү дээ. Эдийн засгаа сэргээх хамгийн том бололцоо бидний өмнө байна. БНХАУ 2007 онд гадаадаас эрчим хүч импортлох шийдвэр гаргасан. Үүнээс өмнө зөвшөөрдөггүй байсан шүү дээ. Мөн 2007 онд “танай Шивээ Овоогийн уурхайд өөрсдийн хөрөнгөөр том станц барьж түүнээсээ Бээжин рүү эрчим хүч нийлүүлдэг болъё” гэдэг санал тавьж байсан. Ингэхдээ зөвхөн нүүрс л авна гэж байлаа. Бид оронд нь цахилгааны төлбөр, газрын төлбөр, өөр бусад элдэв янзын татвараа аваад сууж байх ёстой байхгүй юу. Гэтэл энэ саналыг өнөөдрийг хүртэл зөвшөөрөхгүй сууж байна. Товчхондоо бол аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэхтэй адил зүйл. Тийм том станц сууриа тавьчихсан байсан бол Азийн супер сүлжээ түүн дээр түшиглэн маш амархан босох байсан. Хятадаас дамжуулаад Солонгос руу гэх мэтчилэн дамжуулах байсан юм.

-Тэдэн онд хичнээн гегаватт эрчим хүч экспортлоно гэх мэтээр нарийвчилсэн судалгаануудын урьдчилсан хариу эхнээсээ гараад эхэлчихсэн үү?

-Судалгааны төсөл үргэлжилж байна. Тэдэн онд тийм хэмжээний гегаватт гаргана, айлуудын хүчин чадал өнөөдөр ийм байхад ирээдүйд тийм болно гэх мэтчилэн нарийн судалгаануудыг бүгийг нь хийсэн. Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах хурлын үеэр маш тодорхой байдлаар яригдана. Маш том хэрэглээ, маш том бололцоо хоёр л харагдаж байна.

Азийн супер сүлжээний судалгааны ажлыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байгаа. 1.7 сая ам.долларын буцалтгүй тусламжийг судалгаанд зориулсан. Мөн БНХАУ болон Солонгос Улс тодорхой хэмжээний мөнгө нэмэрлэсэн. Судалгааны чиглэлээр Хятад, Солонгост хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулагдсан байдаг юм. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Японы “Софтбанк” компани хүртэл хүчтэй дэмжиж байгаа. Том том цахилгаан станцууд барихад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Ийм сайхан боломж бололцоог манай улс ашиглах л хэрэгтэй. Энэ судалгааны ажил энэ онд дуусна. Түрүү түрүүчийн судалгааны явцын талаар бид олон удаа ярьсан. Судалгааны явцад анхаарал татсан сонирхолтой зүйлс их гарч ирсэн шүү.

-Тухайлбал?

-Монгол Улсаас Хятадын баруун хойд хэсэг рүү шугам татаж цахилгаан эрчим хүч өгөх юм бол цагт 24 мянган мегаваттыг Хятадын цахилгаан шугамаар дамжуулах бололцоо бий гэсэн судалгаа гарсан. Цагт ийм байгаа юм чинь сард хэд байх вэ, жилд хэд байх вэ,нийт хичнээн төгрөг болох вэ гээд бодохоор маш том тоо энд яригдах юм шүү. Түүнчлэн Япон, Солонгос руу гаргахад мөн л сонирхолтой тоонууд гарч байгаа. Энэ хэцүү ажил болоогүй, гэж хойш суух хэрэггүй. Манай талын засгаас эрчим хүчийг экспортлох, импортлох гэрээ хэлэлцээрийн журмыг гаргах л юм бол бусад улс орнууд орж ирэх гээд байна шүү дээ. Хөрөнгө гаргаад ТЭЗҮ-г нь хийх сонирхолтой бусад улс орнууд ч бий.

МАН-ын мөрийн хөтөлбөрт Монгол Улсыг дотооддоо цахилгаан эрчим хүчээр хангаж, экспортлох орон болгоно гэсэн байдаг. Экспортлодоггүй юм аа гэхэд, асуудлыг нь шийдээд өгчих хэрэгтэй шүү дээ. Жилийн дараа МАН-ын төрийн эрх барих мэдэл нь дууслаа шүү дээ. Тавантолгойд, Оюутолгойд, Шанаган талын уурхайд, Дорноговийн Чойбалсанд мөнгөө гаргаад станц баръя гэсэн гадаадын орнуудад алинд нь ч зөвшөөрсөнгүй. Гурван улсын том компаниуд консерциум болон нэгдэж Тавантолгойд станц баръя гэхэд нь үргээчихсэн. Хатуухан хэлэхэд Монгол Улсынхаа дайсан юм уу гэж хэлмээр байгаа юм. Хөрөнгө мөнгөтэй орнууд ирээд бариг л даа. Бид эрчим хүчний экспортлогч гүрэн болоод элдэв янзын татвараа аваад сууж байх ёстой байхгүй юу.

image

-НАР, САЛХИ, УСНЫ АСАР ИХ НӨӨЦТЭЙ МОНГОЛ УЛС ГАДНААС ЭРЧИМ ХҮЧ НЭМЖ АВААД СУУЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ-

-Ямар улсууд хамгийн ихээр сонирхож байна вэ. Европын улс орнууд хүртэл сонирхож эхэлсэн гэдэг мэдээлэл бий?

-Үйлдвэрлэх хэрэглэх орнууд хамгийн ихээр сонирхож байна. Япон. Хятад, Өмнөд хойд Солонгос, цаашилбал өмнөд Азийн орнууд бий. Энд тэндэхийн форум уулзалт болгонд Азийн супер сүлжээний тухай сонирхож ярих болсон байна. Эцсийн дүндээ энэ том төсөлд л орж ирэх сонирхолтой байгаа шүү дээ. Япон Улс гэхэд Скандиновын орнуудтай эрчим хүчний сүлжээгээр хэлхэгдсэн хэрнээ ямар нэгэн зүйл тохиолдлооо гэхэд хоёрдогё эрчим хүчний нөөцөө бэлтгэх сонирхолтой байгаа хэрэг шүү дээ. Энэ чинь улс орны аюулгүй байдлаа л бэхжүүлж байгаа хэрэг.

-Ухаалаг буюу сэргээгдэх эрчим хүчний талаар том улс гүрнүүдийн сонирхол, бодлого ямар байна вэ?

-Дэлхийн хэмжээний бүх улс гүрэн өнөөдөр нүүрс түлэхээс татгалзаад эхэлчихсэн. Ийм замаар эрчим хүч гаргах асуудал болохоо байлаа гэдэг байр суурьтай байгаа. Хятад төдийгүй Европын улс орнууд нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихаас татгалзаад эхэлчихсэн. Цаашдын хөгжлийн зам бол сэргээгдэх эрчим хүч юм гэдэг байр суурин дээр бүгд нэгдэж байна. Энэ тухай хамгийн сүүлд Парисын конвенц гарсан. Бид ч гэсэн одоо Улаанбаатар төдийгүй аймгийн төвүүдийн утаа хаанаас эхэлж байгаа бидний үр хойч ирээдүй ямар байдалтай байгааг ухаарах хэрэгтэй. Хүн амынхаа тал хувийг хордуулж алах гэж байна шүү дээ. Ази, Европууд тэр чигээрээ ойлгочихсон. Энэ нь өөрөө зорилго болж байна. Зорилгын хэрэгжүүлэх зам нь Азийн супер сүлжээ юм. Скандиновын орнуудаар усны эрчим хүчээр цахилгаанаа хангаж байна. Улсын хөгжлийг тодорхойлдог нэг чухал үзүүлэлт бол эрчим хүчний хангамж. Гэтэл нар, салхи, усны асар их нөөцтэй Монгол Улс гаднаас эрчим хүч нэмж аваад сууж байгаа нь гунигтай бөгөөд харамсалтай.

Эрчим хүчний хэрэглээ байж л байвал техник технологи, холбоо харилцаа бүгд хөгжинө. Өнөөдөр дэлхий нийт жолоочгүй машин, жолоочгүй нисэх онгоц, жолоочгүй метро, далай доогуур шумбадаг завь ярьж байна.

-Азийн супер сүлжээ төслийг хэрэгжүүлэхэд технологи тал дээр хүндрэл бэрхшээл бий юу?

-Байхгүй. Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд л өгчих. Бусдыг нь хөрөнгө оруулагчид, гадаадын компаниуд аяндаа хийчихнэ. Нүүрсний цахилгаан станц барих юм бол агаарт гарах бохирдол, газарт хаягдах үнс зэрэгтээ хатуу хяналт тавих хэрэгтэй. Өнөөдөр байгаль орчинд халгүй, бүрэн аюулгүй технологийг дэлхийн гүрнүүд нэвтрүүлчихсэн байна.

-Манай улсын нар салхины нөөц хаагуур хамгийн их байгаа вэ гэдэг судалгааны хэсгээс жаахан тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ асуудлаар Монгол Улс Байгал цаг уурын мэдээллийн сүлжээгээр тодорхойлчихсон. Үүнийг хоногийн 24 цаг ажиглаж байгаад тогтоодог. Монголчуудын хийсэн иймэрхүү суурь судалгаан дээр Америкийн хийж өгсөн кадастр мэдээлэл гэж бий. Түүгээр Монгол Улсын хаана хамгийн их нар тусч байна, хамгийн их салхитай газар хаан байдаг вэ зэрэг кадастр гарчихсан. Түүн дээр үндэслэн хөрөнгө оруулагчид хаана сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц барих асуудлаа илүү нарийвчлалтайгаар судалж сонгож хийдэг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

Parpteert [37.139.53.191] 2024-08-03 20:17:37

I m 49 years old and was diagnosed in April with small stage 1 IDC tumor which is hormone sensitive <a href=https://cialis.lat/discover-the-best-prices-for-cialis>purchase cialis</a> We accomplished this by removing the aortic luminal endothelium, separating the media from the adventitia Figure IV in the online only Data Supplement, and extracting protein and RNA from the entire aortic media

muJKuikY [37.139.53.191] 2023-11-18 22:58:40

<a href=https://levitr.top>levitra non prescription</a> Cells were fixed with 4 paraformaldehyde PBS solution for 10 minutes, and permeabilized with 0

ovedeli [46.161.11.6] 2022-05-15 06:43:08

Precio Propecia 20 Mg Rtjugh https://newfasttadalafil.com/ - real cialis online Xhkpqz parecido a la viagra Vrwbaq <a href=https://newfasttadalafil.com/>cialis 5mg</a> Cgvvug Viagra Kaufen Uberweisung Sdlpew https://newfasttadalafil.com/ - Cialis The blockade is used to control BP and the blockade is used to decrease tachycardia. Riuhoh

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:53

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:52

Зочин [151.159.19.16] 2019-03-01 19:09:27

Эхлээд орон нутгаа, томоохон үйлдвэрүүдээ дор бүрт нь сэргээгдэх эрчим хүчээрээ хангачих хэрэгтэй. Тэгж алдаа оноогоо үзэж байгаад экспорлох нь зүйтэй. Ер нь сэргээгдэх эрчим хүч гээч энэ зүйл бол дан ганц ашиг авчрахгүй, байгаль орчинд сөрөг тал их бий. Гэхдээ нүүрсээ зөөж газраа ухаж хөндийлөөд өөрсдөө хөндий дээр тогтож, нүүрс түүхийгээр нь түлж утаандаа мансуурч байхаас арай дээр юм даа. Салхин станц суурилууллаа гэхэд адаглаад л хөрсний эвдрэлд нэрвэгдэнэ, шувуу бусад зэрлэг амьтдын амьдралын горимд өөрчлөлт авчирна. Судлах шаардлагатай олон юм бий дээ.

irgen [202.9.43.191] 2019-02-28 00:36:54

mundag hun mash zow yrijee. ugiig ni awah heregtei

Зочин [103.26.193.121] 2019-02-27 23:20:14

zail zunug uu

зочин [122.201.24.60] 2019-02-27 16:11:31

сайд бхдах тэр анхны хаус хашаа бариулаад 10 км.ээс ѳндѳр хүчдэл улсаас тавиулаад жишимч үгуй бас эрчим хүч идэх гэнээ

bayaraa [139.5.217.19] 2019-02-27 14:27:11

za ene uvgun turd ajillaj bhdaa mongol ulsiin neleen hurungiin bodiig hutgasan, unegui umchilch avsan hun shu. ur huuhduud ni uiliin ni edlenee. sant asariig unegui avsan hun shu

ИИ [66.181.181.45] 2019-02-27 11:46:05

ЭНЭ ХҮН СӨХ ГЭЖ ИХ ИДСЭН ГАР ДАА. ОДОО ЗАЙЛЖ ҮЗ.

Зочин [198.84.166.138] 2019-02-27 11:24:04

СӨХ -ИЙН ДЭЭД ЗӨВЛӨЛ ГЭДЭГ БАЙГУУЛЛАГААС ЦАЛИНГАА АВЧ БАЙГАА ЮУ???

jdabe [103.111.68.3] 2019-02-27 09:26:36

Нүүрсний уурхайнуудынхаа аман дээр цахилгаан станцуудаа бариад, эрчим хүчээ зараач, өөрт байхгүй юм гэдэг чинь бас л зардал шүү дээ, тэр салхин сэнсний тоног төхөөрөмж гээд өндөр өртэгтэй, Гэтэл нүүрс чинь хөлөөр хөглөрч байна. Мэдээж усны асуудал гээд тоочоод байвал бэрхшээл байгаа, тэгэхдээ. Багануур, Таван толгой гээд суурьшлын бүсүүдэд хүн суурьшихаар чинь ус хэрэгтэй, тэр усыг нь дахин ашиглаад... надаас долоон дор хүмүүс байдаг юм уу?

танд [220.195.67.6] 2019-02-27 05:04:17

та Дэд сайд байхдаа хийж солонгосуудаа баярлуулахгуй дээ !!!! Би эх орон ч саналыг харахгуй бна !!! монголчуудыгаа уривлахгуй миний хайртай солонгос тэтгэгч гэх юм л харлаа

Эгэл [139.5.218.180] 2019-02-27 04:52:17

Жигжид гуайд баяр хүргэе. Наадахаа ажил болгоход их зүтгээрэй. Жингийн цуваа явж л байна,ноход хуцаж л байг. Амжилт

зочин [103.212.116.135] 2019-02-27 04:48:21

Салхин цах.станцууд хөрсний эвдрэлийг ихэсгэдэг гэж ярихыг сонсож байсан юм байна. Үнэ болов уу? Сонирхож асуулаа. Мэргэд мэдлэгт минь нэмэр болооч.

инженер [202.21.100.210] 2019-02-27 03:27:29

Иймэрхүү юм яриад, цаг өнгөрөөгөөд, мундаг царайлаад байгаа хүмүүс ЮУ Ч хийдэггүй.

Хүн [202.21.100.210] 2019-02-27 03:29:03

АЛТААРАА гайхуулаад л

зочин [202.21.120.66] 2019-02-27 02:54:44

Уг нь маш зөв юм ярьж байнаа. Гэхдээ манай Монголын үйлдвэрлэж байгаа эрчим хүч нэг гегавайт хүрэхгүй шахуу байна. Сэргээгдэх эрчим хү24ГВТ/ барина гэвэл Монгол нутгийн бэлчээр байхгүй болно. Цаг уурын өөрчлөлт гарна.Үүнийг Жигжид гуай бодолцсон биз дээ. Жигжид гуайг хувь хүнийх нь хувьд хүндэлдэг.

Зочин [66.181.186.73] 2019-02-27 02:51:16

Гадаад нь юу вэ дотоодоо цахилгаанаар хангачихмаар юм даа.ай бид чинь ухаантай сайханаа магтаад байна .Ядаж энэ олон ажилгүй залхуу хүмүүсээ эдийн засгын эргэлтэд оруулж ашигламаар юм даа.Бид ч олон жил сайхан дэмий ярьлаа.Одоо гар хөлөө хөдөлгөмөөр болсон байхаа.ядаж фашист гёрманаас үлгэр жишээ авмаар юм даа.

Baldan [157.230.108.173] 2019-02-27 02:41:18

yostoi hudalch huni tuil shuu dee Al tain hudalchuudiin tuluulul shunaliin tulam

ganbold [202.179.25.54] 2019-02-27 02:01:00

ochij ochij Jigjied zowolgoo ogch bgaa yum uu? ene olon jil tord ajilchihaad Jigjd sain ajilsang medeh hun bna uu? hog bol hogooroo l uldene. tsahiur tomriig hutgalaad zugtdag Jigjid geed oilgo

Зочин [66.181.186.73] 2019-02-27 02:52:28

түгжил гээч ээ


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.