Автобусны дулаан буудал байршуулжээ
 
                                                                                                Энэ онд Сонгинохайрхан дүүргийн 1, 11, 26, 33, 36 дугаар хорооны 5 байршилд автобусны дулаан буудал байршууллаа.
Автобус цөөн тоогоор ирдэг, иргэд удаан хугацаагаар автобус хүлээж зогсдог захын гэр хорооллын хороонуудад автобусны дулаан буудлыг үе шаттайгаар байршуулж байна.
Тодруулбал 1 дүгээр хорооны Гүнгэрваа худалдааны төв, 11 дүгээр хорооны Баянхошууны хөтлөөс Зурагт тал руугаа, 33 дугаар хорооны 122 дугаар сургуулийн зүүн талд, 36 дугаар хорооны Алтан-Овооны 40 дүгээр гудамжинд тус бүр шинээр автобусны дулаан буудал байршууллаа.
Ингэснээр тус дүүргийн хэмжээнд 17 хорооны 24 байршилд автобусны дулаан буудлыг байршуулаад байна гэж Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.







 
                    









.jpeg)
















































.jpg)

Сэтгэгдэл
m [202.131.243.195] 2025-10-31 15:51:44
Хэдэн тэрбумаар хийсэн бэ.....