Тонхил суманд урьд шөнө 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Говь-Алтай аймгийн Тонхил суманд урьд шөнө 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, тус сумын Зүйл багийн ”Баянбулагийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 24 км-т/ гуравдугаар сарын 2-ны өдрийн 03:46 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 05:55 цагт утсаар мэдээлсэн байна.
Тус сумын Засаг даргын орлогч даргатай холбогдож тодруулахад, тухайн газар айл байхгүй, газар хөдлөлтийн чичирхийлэл сумын төвийн иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай хэлжээ.
Одоогийн байдлаар Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллаж байна. Яг одоо Говь-Алтай аймгийн онцгой комисс хуралдаж, онцгой комиссын бүрэлдэхүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийн, хаваржилтын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцыг талаар хэлэлцэж байгаа аж.
Сэтгэгдэл
Зочин99 [202.72.240.5] 2019-03-04 02:39:31
Гангар цагаан Сутайгаа уурлуулбал мөн ч муу юм болно доо. Алтны шуналтнуудыг яая даа байз. "ЭКО АЛТАН ЗААМАР" гэнэ ээ. гоё нэр өгчээ. Мөргөцөгийнхөө налууг зөв гаргаж чадахгүй байж ийм юм боллоо шүү дээ. Туул голыг будаа болгосны хариу ирлээ. Хэрэв одоо олборлолтоо бүрэн зогсоогоод, олсон хэдэн мөнгөөрөө нөхөн сэргээлтийг зөв, бүрэн хэмжээгээр хийж улсад хүлээлгэж өгөхгүй бол Тэнгэр та нарыг ниргэнэ шүү.
ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖ БАЙНА ГЭДЭГ ЧИНЬ ЯМАР НЭГЭ ЮМ БОЛНО ГЭСЭН ҮГ ГАЗАР,ХЭРЭГСҮҮРЭЭ БҮҮ УХ. ТОНХИЛЧУУД [202.179.31.55] 2019-03-04 01:44:31
Ajaa taij [202.9.43.126] 2019-03-03 14:40:08
Iim nuhtsul namaig 11 .2 toid garch baisan. Chiiden savlaal evgui. Gehdee tuulain chineeg uuliin chinee bolgohoo boli.malnuudaa. Bidnii tatvar naad teneglel ruu chini ursch baina . Hurlee chamaas uych goridoltgui. Chi udirdagch bish baina..
Зочин [202.179.31.22] 2019-03-03 11:00:56
УБ -т мөд хөдөлж хэдэн барилгынх нь чанарыг шалгана.
зочин [103.229.122.62] 2019-03-03 08:14:37
Баялагаа ухаад хэдхэн хүн хөлжөөд л хэрэлдээд байвал цөвүүн цагт тэнгэр газар нийлнэ шүү.