“Эко алтан Заамар” компани ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу ажиллаагүй нь тогтоогджээ

Т.Хулан / Улстөр

Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд буюу ослын голомтод ажиллаад иржээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Шадар сайд Ө.Энхтүвшин ослын талаар танилцуулга хийсэн байна. Тэрбээр мөн хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

2019 оны 02 дугаар сарын 27-ны 22 цаг 40 минутад уурхай орчимд дөрвөн магнитудын газар хөдлөлт болсон байна. Гэхдээ осол энэ өдрийн маргааш буюу 28 цагийн дараа болж хоёр хүн бэртэж дөрвөн хүн амь эрсдээд байна. Өнөөдрийн байдлаар гурван цогцсыг олсон, үлдсэн нэг цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэлээ.

Завь ашиглан карьерийн зайрмагтсан талбайн мөсийг хагалж зөөвөрлөн, нурангид дарагдсан эксэковатор орчмын лаг шавар, шороо, мөсийг ухаж, зөөвөрлөхийн зэрэгцээ аврагчид 1-2,5 м-ийн гүнд шумбалт хийж эрэн хайж байна.

Шадар сайд:

Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаж байгаа учир эрэн хайх ажиллагаа явуулах хүндрэлтэй. Аврагчид хүнд нөхцөлд, 80 метрийн гүнд, хүйтэн ус, мөсөн дор бүхий л боломжоороо тасралтгүй ажиллаж байна. Иймд дахин хүний амь нас эрсдэх, аврагчид амь насаа алдахаас урьдчилан сэргийлж ажиллахыг албаны хүмүүст даалгасан. Эрэн хайх ажиллагаа долоо дахь өдрөө үргэлжилж байна. Аврагчдын хувцас шаардлага бүрэн хангахгүй байгаа учраас цаашид үүнд анхаарч ажиллахыг анхааруулсан. Амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсан. Тэдний сэтгэл санаа маш хүнд байгаа ч аврагчид сайн ажиллаж байгааг хэлж байна" гэлээ.

Урьдчилсан байдлаар “Эко алтан Заамар” компанийн үйл ажиллагаатай холбоотой осол байна, ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу үйл ажиллагаа явагдаагүй гэсэн дүгнэлт гараад байна. Эцсийн дүгнэлт гарсны дараа хариуцлага тооцох асуудал яригдах юм байна.

Заамарт алтны 100 гаруй компани ажиллаж байна. Эдгээрт бүгдэд нь хяналт тавьж, сэрэмжлүүлэг, анхааруулга өгч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгож, шаардлага хангахгүй бол хаах хүртэл арга хэмжээ авахыг Шадар сайд Ө.Энхтүвшин даалгажээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [66.181.166.185] 2019-03-12 05:32:57

хАНАЖ ЦАДАХГҮЙ шуналтнууд ингэж бусдын амийГ ЗОЛИОСЛОН ЭХ ДЭЛХИЙгээ, эрдэнэт хүмүүний АМИЙг цөлмөж байГААД ТӨР НЬ ХААТУУ ХАРИУЦЛАГА ТООЦООД ТЭР ГАЗРЫГ, ҮЙл ажиллагааг хаагаач. БaйГАЛЬ ЭЭЖИЙн эзэд хар шуналтнаас хариуг хатуу авах л байХДАА..!!!

зочин [66.181.166.185] 2019-03-12 05:29:33

Үнэхээр харамсаад ч барахгүЙ , МӨНГӨНиЙ ТӨЛӨӨ БУСДЫН АМИйг золиослон олзонд ухаанаа алдсан шуналтан эзэн нь дааж баршгүЙ ЗОВЛОН ЭДЛЭНЭ ДЭЭ. үйлиЙН ҮР ГЭЖ БОДИТОйг ухаар тэнэг минь!!!. Ингэж сэглэгдсэн баЙГАЛЬ ЭЭЖИйн эздүүд ч чамаас хариугаа нэхнэ шүү!!!! Төр гэж байГАА Л БОЛ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ХАА !!! ТЭР ТАМЫН ГАЗРЫГ!!!!! юУ Ч ӨГЛӨӨ ГЭЭД ХҮНИЙ амийГ ТӨЛӨСӨН БИЛҮҮ?????

selenge [202.126.89.72] 2019-03-08 01:33:15

Yyrhaichid mash hynd nohtsold ajilladag ychraas darga nariin hariytslaga haana bn end OBG-iin awragchid l odor shonogyi ajillaj bn ed nariin tsaling hangamjiig saijruulj shyygch nariinhtai adilhan bolgii eronhii saidaa

зочин [64.119.21.104] 2019-03-08 01:18:33

Налууг гаргаагуй эгц босоо ухсан бна шдээ. Хяналт тавих байгууллагад арга хэмжээ аваач. МХЕГ гэх мэт.

Зочин [202.179.24.167] 2019-03-07 11:06:56

Бас байгаль орчны үнэлгээ гэж бий. Түүнийг хэрэгжүүлсэн эсэхийг шалгах, үнэлгээ нь зөв эсэхийг шалгах хэрэгтэй.

зочин [66.181.167.53] 2019-03-07 09:09:05

Цаашдаа анхаарч ажиллах хэрэгтэй.Ганцхан энэ уурхайд ийм осол гараад байгаан биш шүү дээ.Налайхын уурхайд болон бусад уурхайд зөндөө л осол болж хүмүүс бэртэж гэмтдэг.Харин ч энэ компани бусад газрыг бодвол тэтгэмж болон орон байр өгч байна.Хүний амийг мөнгө эд хөрөнгөөр хэмжиж болохгүй ч цаашид үлдсэн ар гэрт нь бага ч гэсэн нэмэр болох л байх.

зочин [202.131.226.166] 2019-03-07 07:14:27

ОБ-ын аварагчдийн аюулгүй байдлыг сайн хангаж ажиллах хэрэгтэй байх гэж бодож байна ийм хүнд нөхцөлд эрсдэхгүй гэх баталгаа алга байна шдээ одоо олдохгүй бол ар гэрийнхэнтэй тохироод болих хэрэгтэй шдээ дахин эрсдэл гарах хэрэггүй байхаа аварагчдийг их өрөвдөж байна цалингий нь нэмэх хэрэгтэй байхаа

Зочин [103.111.68.3] 2019-03-07 04:42:53

БАЗАР ГЭЖ НЭГ ОЙВОРГОН САГСУУ НОМГҮЙ ГУНИГИЙН ӨРӨӨСӨН ДУГУЙ

irgen [64.119.19.70] 2019-03-07 02:46:47

iim yum boldog bolood l shatlaad uhdag bailgui, shuud dooshoo uhval nurna gej meddeg bailgui de. mongo l hemnesen baih

Hun [202.9.43.239] 2019-03-07 01:46:37

Ersdel dagasan tuluvluguut shalgalt hiih chiglel barimtalsanii gai shu dee.nudee nee shiidver gargagchid aa.genetiin uridchilan sergiileh shalgaltuudiig gadniihnii zaavraar baihgui bolgoson.

Зочин [202.131.225.197] 2019-03-07 01:10:15

Базарын Алтайн Хүдэрт олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсныг яах бол??? Энэ хүн тэр сайхан уурхайг юу болгоод байгааг бас шалгах хэрэгтэй...

Зочин [66.181.185.176] 2019-03-07 00:35:14

Хяналт тавьж ажиллаагүй МХЕГ-ын дарга Цагаанхүүд хариуцлага тооцож огцоруулахгүй юм уу Ерөнхий сайд аа.

зочин [64.119.21.104] 2019-03-06 13:56:34

Менге ехгуй бол хариуцлагагуй уул уурхай болдог юм шигээ. Ийм эгц хана гаргаж ухаж байхад таны хариуцдаг МХЕГазар хана байсан юм. Сайдаа. ОБЕГ чинь хийдэг ажлаа хийж бна. Худлаа магтаад. Хеделмерийн баатар гээд л баахан шагнал болохнээ дээ.

Hariutslaga [202.126.89.179] 2019-03-06 13:37:41

Haana bn ter hariutslaga.

AH шалгаж чадах уу та нар... [202.126.89.179] 2019-03-06 13:36:40

АН-ийн Женкогийн бууны ***хой Жагаа гэж өлөн баагий сүүлд шалгасан болж хаасан. хэдэн цаас аваад дуугүй нээсэн. Даанч та нар шалгаж барахгүй байх л д...

Zochin [66.181.184.110] 2019-03-06 11:10:56

Гэнэт шалгасан чинь ТЭЗУ дагуу ажилаа явуулаагуй болж таарав. Хэзээ ч шалгадаггуй ТЭЗУ гэж энэ зовхон монго огоод авдаг . Хариуцлага хаана чбайхгуй. Нэг л их унэнийг хайсан жужиглэлт

н [124.158.79.173] 2019-03-06 09:55:02

Базар гэж нэг хөрс сэндийчсэн хүн л байхын.Хариуцлага тооцож чаддагүй юм байхдаа энэ төр. Тэр гүйцэтгэх захирал гээд байгаа нөхөр ар гэрийнхнийг нь мөнгөөр дарж алах ухааны юм яриад л байсанв Худлаашд

зочин [103.26.193.10] 2019-03-06 08:49:26

Хариуцлаггүй уул уурхай гэж үүнийг л хэлээд байгаа юм хүмүүсээ ойлгов уу .Тавантолгой,Оюутолгойг ажилуулаад бусдыг хаа. Оюун тархи ажилуулж улс хөгжинө.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.