"Эко-Алтан Заамар компани"-д Эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлжээ

Д.Тулга / Хууль

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн удирдлагуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Төв аймгийн цагдаагийн газар компанийн буруутай үйл ажиллагаанаас болж хүний амь эрсэдсэн хэрэгт Эко Алтан заамар компанийг буруутган Эрүүгийн хэрэг нээсэн байна.

Учир нь тус компанийн ил уурхайд хөрсний нуралт үүсч дөрвөн иргэн харамсалтайгаар амиа алдаж, хоёр иргэн хүнд гэмтсэн хэрэг гарсан билээ.

Уг хэрэгт гарах болсон шалтгаан нь тухайн компани нуурын усаа карьертай ойрхон байрлуулснаас болж нуур хальж, нуралт үүссэн гэх мэргэжлийн хяналтын урьдчилсан дүгнэлт гарсан юм. Харин Эко Алтан Заамар компанийн зүгээс хэрэг гарсаны дараахн газар хөдлөлт болсноос осол гарсан гэх тайлбарыг өгч байсан юм. Ослын газарт ажилласан албаныхан газар хөдлөлтөөс үүдэн хөрс нурах хэмжээнд хүргэхгүй гэсэн тайлбарыг өгөөд буй.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.110] 2019-03-13 12:10:59

havtsal l haragdaj bnleesht hajuud n bainga dorgilt geheer harvaas ilt bhad gazar hudulsun ch geh shig dendyy ih shualiin tuluusiig yadarsan ajilchid amiaraa tulluu.... Zaaamariig bol lus n hilegnevel hilegneheer l syidelj bgaadaa harhaas l hairan....

Зочин [66.181.161.24] 2019-03-13 06:15:49

Бөх сайддаа хэрэг үүсгэж.хариуцлага тооц. Сүр сүх. Нуска О.эрдэнээээ. .

Зочин [103.111.68.3] 2019-03-13 04:57:18

ЯМАР ЭРҮҮЛ АМьТАН ИЙМ ӨНДӨР ХАНА БОСГОЖ ИЛ УУРХАЙ УХДАГ ЮМ БОЛ. ХӨРС НУРАХААС ХАМГААЛЖ 3-4 М ШАТЛАЛТАЙГААР УХДАГДАА, ШУНАЛАА ГЭЖ....


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.