Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв

Т.Хулан / Улстөр

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд гомдол гаргахад анхан шатны шүүхээс оноосон ялаас илүү хүнд ял оноох, эрх зүйн байдлыг дордуулж болохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаас гаргалаа.

Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгын агуулгад нийцэхгүй байхаас гадна хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний үндсэн эрхийг хөндөж буй учир Үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно. гэж заасны “... хүндрүүлж ...” гэснийг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж заасны “... эсхүл хүндрүүлж ...” гэснийг, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах; гэж заасны “... эсхүл хүндрүүлж ...” гэснийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэв,


Сэтгэгдэл

монгол [103.229.121.227] 2019-03-15 00:58:32

доод шатны шуухчээ олигтой хахуулд гэсэн шийдвэр байна !!!

Зочин [202.126.89.227] 2019-03-14 01:14:11

Маш зөв шийдвэр гарчээ. Эрх зүйн байдлаа сайжруулах гэж л давж заалдана биз дээ. Гэтэл хүндрүүлнэ гэдэг чинь яавч байж болохгүй.

Зочин [202.179.27.140] 2019-03-13 15:31:49

Маш зvйтэй шийдвэр гарчээ

Зочин [202.21.106.108] 2019-03-13 13:24:06

Zov shiidver

Зочин [112.72.11.119] 2019-03-13 12:56:13

Зов ба

Зочин [59.153.85.129] 2019-03-13 09:12:09

ЭНЭ ХУУЛИЙГ БҮХЛЭЭР НЬ ХҮЧИНГҮЙ БОЛГОВОЛ ТААРНА, ХУЛГАЙЧИЙН ЭРХИЙГ ХОХИРОГЧИЙН ЭРХЭЭС ДЭЭГҮҮР ТАВЬСАН ХУУЛЬ

Зочин [202.179.31.104] 2019-03-13 08:41:15

Эд нарыг тараавал таарна. Хэнтийн сонгууль шийдэх гэж хэдэн сар боллоо доо.

Зочин [202.179.31.104] 2019-03-13 08:40:35

Энэ хэдэн тарвага юугаа мэддэг боль !


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.