MONGOLIAN YOUTUBER TUSHIG: Ажлаасаа илүү орлого олдог болсон тул цагийн ажлуудаасаа гарсан

Б.Гэрэлмаа / Энтертайнмент

Уншигч та бүхнийгээ бид энэ удаа цахим орчинд бизнес хийж, “Youtube”-ийг үндсэн ажлаа болгосон Б.Түшигтэй уулзуулж байна. “Youtube” сувагт влог, бичлэгүүдээ хийж үзэгчдийн хандалтыг авснаар орлого олж болох шинэ боломж, “Youtube”-ийн соёлтой Монголчууд төдийлөн танилцаагүй байна. Гэсэн ч өдөр ирэх тусам “Youtube”-ийг “Facebook” шиг хэрэглэх хэрэглэгчдийн тоо өссөөр байгаа юм. Тэрээр Монголдоо хамгийн хурдан 100 мянган дагагчтай болж, “Silver button”-ий болзол хангасан “youtuber”. Одоогоор Монгол улсад “Silver button”-ыг Монгол HD телевизийн контент “Авьяаслаг Монголчууд”, “Voice” шоуны хуудас мөн “Mesmerism”, “Gremix” нар эзэмшдэг билээ. Ганцхан жилийн хугацаанд “youtube” контент үйлдвэрлэж ийм амжилтын эзэн болсон тэрээр яг одоо Франц улсад ажиллаж, амьдардаг бөгөөд бид түүнтэй онлайнаар холбогдон ярилцлаа.

YOUTUBE: Mongolian Youtuber Tushig

INSTAGRAM: tushig1

FACEBOOK: Tushig Batbileg

-ҮНЭ ЦЭНЭТЭЙ МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭХ НЬ МИНИЙ ГОЛ ЗАРЧИМ-

-Youtube нилээд хожуу сувгаа нээсэн ч хамгийн хурдан хугацаанд 100 мянган дагагчтай болсон Монгол youtuber гэж бодож байна. Та хэдэн жилийн хугацаанд 100 мянган дагагчтай болов оо?

-Анх сувгаа нээснээс хойш нэг жил, идэвхитэй бичлэг хийгээд найман сар болж байгаа. Миний мэдэхээр Монголоос хамгийн богино хугацаанд 100 мянган дагагчтай болсон тохиолдол юм байна. Хүмүүс ч надад тэгж хэлж байсан. Гэхдээ энэ рекорд цаашдаа эвдэгдэхэд нэг их хэцүү биш гэж бодож байна. Учир нь Монголчуудын youtube хэрэглээ улам өсөж байна шүү дээ.

-Тийм шүү. Youtube болон цахим сувгуудын талаар соёл манайд төдийлөн сайн дэлгэрээгүй ч хэрэглээ нь улам өсөж байгаа. Гэхдээ үүнийг яаж ашиглаж болдог талаар төдийлөн сайн мэдэхгүй байх шиг. Таны хувьд сувгаа ямар зорилготойгоор нээж байв аа?

-Монгол залуус хэрэгтэй мэдээллээ youtube-ээр дамжуулан хангалттай хуваалцах орчныг бүрдүүлье гэж бодсон. Өөрөө сурч мэдэхийн хажуугаар бусадтайгаа мэдээлэл солилцож, хамтдаа хөгжих хамгийн том зорилготой. Анхнаасаа миний сувгийн гол уриа “Хамтдаа хөгжицгөөе” байсан. Одоо ч энэ уриагаараа л үргэлжлүүлнэ гэсэн бодолтой. Соёлын тал дээр нэмж нэг зүйлийг хэлэхэд Youtube-ийн идэвхитэй хэрэглээ Монголд төлөвшөөд удаагүй болохоор мэдээж бага сага дутагдал байдаг. Хараалын үг хэрэглэх зэрэг дутагдлууд засрах нь цаг хугацааны асуудал юм болов уу гэж боддог.

-Иймэрхүү соёлын бус харилцаа ихэвчлэн хуурамч хаягуудаас ирдэг байхдаа?

-Яг тийм. Тийм харилцааны эзэд хуурамч нэр зурагтай байдаг. Гэхдээ аз болж миний суваг дээр сөрөг хандлага маш бага байдаг.

-Нээрэн тийм байсан. Анх та зөв хоололт, дасгал хөдөлгөөний талаар бичлэгүүд хийж байсан шүү дээ. Анхны бичлэгүүдийн санаа их чухлын дээр өөрт ойр сэдэв байх ёстой юу?

-Тийм. Би анх эхэлж байхдаа фитнессийн спортын талаар мэдээллүүдээ үзэгчидтэйгээ хуваалцдаг байсан. Шинээр бичлэг хийх гэж байгаа залуус “Ямар сэдвээр хийх вэ” гэж маш их асуудаг. Үүнд хоёр зүйл хамгийн чухал. Нэгдүгээрт, өөрийн хамгийн их сонирхдог сэдвээрээ хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, үнэ цэнэтэй мэдээллийг хүргэх хэрэгтэй. Залуусын нэг алдаа нь дөнгөж эхэлж байхдаа шууд өөрийн хувийн мэдээллийг хүргэх гэж яардаг. Гэтэл миний бодлоор үнэ цэнэтэй мэдээлэл хүргээд эхлэхэд үзэгчид тун удахгүй, хүссэн хүсээгүй бусад мэдээллийг тань сонирхдог. Үзэгчид сонирхоод эхэлсний дараа өөрийн хүсдэг, өөр сэдэв рүү орж болно.

image

-ХҮМҮҮС ЮУ ГЭЖ БОДОХ БОЛ ГЭХ АЙДАС ЗАЛУУСЫН БҮТЭЭМЖИНД
СӨРГӨӨР НӨЛӨӨЛДӨГ-

-Та сүүлд бичлэгүүдээ контентын түвшинд хүргэсэн шүү дээ. Сэдвийн хувьд хэр удаан хугацаанд хэрхэн бэлтгэл хийдэг талаараа хуваалцаач?

-Би аль болох богино хугацаанд их мэдээлэл судлахыг зорьдог. Гэхдээ сэдвээсээ 100 хувь хамаарна. Мэдээлэл ихтэй сэдэв хирнээ цагаас ч бага хугацаа зарцуулах тохиолдол байдаг бол заримдаа хэдэн өдөр зарцуулах нь ч бий.

-Харин эвлүүлэг хийхэд хэр их хугацаа зарцуулдаг вэ? Ер нь та youtube-д хэр их цагаа зориулдаг вэ?

-Хамгийн их цагийг эвлүүлэг хийхэд зарцуулдаг. Гэхдээ сэдвээсээ хамаарна. Заримдаа эвлүүлэг хийх шаардлагагүй бичлэг байхад зарим дээр нь мөн л долоо хонох тохиолдол байдаг.

-Та бичлэгээ ямар программ дээр эвлүүлдэг вэ?

-Final Cut Pro X

-Манай Монголчууд ихэвчлэн Edius эсвэл Premier ашигладаг шүү дээ?

-Тиймээ. Монголчууд Windows ихэвчлэн ашигладаг болохоор тэр. Ер нь дэлхийд ихэвчлэн Premier эсвэл Final Cut Pro X-ийг ашигладаг. Мөн эхэлж байгаа тохиолдолд залуус утсан дээрээ бичлэг хийж, эвлүүлэх нь ч бий. Ер нь зоригтой туршаад л үзэх хэрэгтэй. “Хүмүүс юу гэж бодох бол” гэх айдас залуусын бүтээмжинд сөргөөр нөлөөлөөд байдаг талтай.

-Та долоо хоногт дунджаар хэдэн бичлэг гаргадаг вэ?

-Миний зорилго долоо хоногт 2-3 бичлэг хийх. Заримдаа хувийн амьдралд тохиолдох асуудлуудаас шалтгаалж багасах нь бий. Завтай үедээ өдөр бүр бичлэг хийж ч болдог.

-Та сүүлийн үед хэдэн төрлөөр ямар ямар контентууд бэлтгэн гаргаж байна вэ?

-Сонирхолтой болон хачирхалтай баримтуудыг хүргэдэг “Эвгүй баримтууд”, залуусд чиглэж тэдний мэдэхийг хүсдэг асуултуудад хариулт болгон “Зөвлөгөө”, саяханаас “Дажгүй мэдээ”-г хийж эхэлсэн. Гэвч чиглэлд тэр бүр баригддаггүй. Заримдаа риакшн хийнэ, тухайн үедээ таалагдсан сэдвээрээ хийчихдэг гэж хэлж болно.

-Мэдээж үзэгчдээс сэдвийн санал ирдэг байх?

-Тийм. Сэдвийн 50 хувь нь үзэгчдээс шалтгаалдаг гэж хэлж болно. Эхэн үедээ үзэгчдийн санал гэж байдаггүй ч жаахан туршлагажаад ирэхээр үзэгчид контентын чиглэлд их нөлөөлөөд явчихдаг шиг санагдсан. Гэхдээ 100 хувь үзэгчдийн саналаар явбал өөрийгөө алдах магадлалтай байдаг тул яг голд нь баланслахыг хичээдэг.

-Youtube-ыг таны хобби гэж ойлгож болох уу?

-Сая 100 мянган дагагчтай болсноос хойш яг миний үндсэн ажил болсон гэж ойлгож болно. Би 50 мянган дагагчтай байхдаа цагийн ажлуудаасаа гарсан. Учир нь миний хувьд ажил хийсэн, Youtube-ийн бичлэг хийсэн хоёрыг харьцуулахад Youtube нь илүү үр дүнтэй санагдсан. Нэгдүгээрт, өөрийгөө хөгжүүлэх тал дээр илүү байгаагийн дээр санхүүгийн хувьд ч илүү хэрэгтэй байсан.

-Таны орлогыг асуувал их бүдүүлэг асуулт болох уу?

-Бүдүүлгээс гадна баримжаагүй л байна. Учир нь их хурдан өсч байгаа. Одоо байгаа орлого сарын дараа өөр, хоёр сарын дараа бүр өөр байдаг. Ажлаасаа гараад Youtube хийж байгаа гэхээр хүмүүст баримжаа болж байгаа байх.

image

-БАЙГУУЛЛАГУУДЫН YOUTUBE-Д ТӨЛСӨН МӨНГӨНИЙ 45 ХУВИАР ЦАЛИНЖДАГ-

-Youtube яах аргагүй Монголын шинэ үеийн бизнес болсон ч дэлхийн хэмжээнд гэж үзвэл удаж байгаа бизнес байхаа?

-Тийм. Францад нилээд удаж байгаа, АНУ-д бүр ч удаж байна. Гэхдээ удаж байгаа гэх боловч хүн төрөлхтөний амьдралын хэв маяг, хөгжилтэй харьцуулбал цоо шинэ, өчүүхэн л хэсэг нь шүү дээ. Хоёр утгаар ойлгож болмоор. Youtube бол сүүлийн арав гаруй жилд л хүмүүсийн амьдралд энэ маягаар орж ирж байгаа.

-Залуус “Youtube”-ийг бизнес болж байгааг ойлгож байна. Монголд дунджаас дээш насныхан төдийлөн сонирхдоггүй учраас Youtube-д бичлэг үзээд, тэнд бичлэг оруулаад мөнгөтэй болоод байна гэхээр их сонин санагдаж байгаа байх.

-Шинжлэх ухаан талаасаа ч 25-аас дээш насныхан ямар нэгэн шинэ амьдралын хэв маягийг хүлээж авахдаа арай удаан байдаг. Монголын дунд буюу дундаас дээш насныхны хувьд асуудал мэт боловч АНУ-д энэ насны хүмүүс ашгийг нь амтлаад эхэлчихсэн, үүнтэй эвлэрчихсэн байгаа. Тиймээс үүнийг бас л цаг хугацааны асуудал гэж бодож байна. Хэдхэн жилийн дараа одоо Монголын бүх насныхан фэйсбүүк ашигладаг болчихсон шиг Youtube-рүү орох магадлал маш өндөр байгаа.

-Та эдгээр хүмүүст Youtube-ээр дамжуулан хэрхэн бизнес хийж буй системийг тайлбарлаж өгөөч?

-Бүх л бизнесийн байгууллагуудын хувьд хүний анхааралд өөрсдийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх гэдэг маркетинг гэж бий. Маркетинг бизнесийн хамгийн чухал хэсэг байсаар ирсэн. Тэр маркетингийн орчин одоо сошиал руу шилжсэн. Учир нь хүн бүрийн анхаарал хүссэн, хүсээгүй сошиал дээр төвлөрчихсөн байгаа. Энгийнээр хэлэхэд олон хүн сууж байгаа газрын 10 хүний долоо нь утсаараа оролдож байна. Тэр 7-8 хүний 5-6 нь фэйсбүүк, инстаграмм, Youtube гэсэн сошиал сувгуудаар мэдээлэл авч байна. Тиймээс АНУ, Францаар зогсохгүй бусад улсуудын бизнесийн байгууллагууд ч сошиалыг эерэг нөлөөтэй, түүнийг хамгийн чухал зэвсгүүдийн нэг гэдгийг хараад эхэлчихсэн байна.

-Тэгэхээр Youtube-д таны бичлэгийг олон хүн үзэх тусам илүү их орлого олно гэж ойлгож болох уу?

-Тийм. Үзсэн хүмүүсийн тоо нөлөөлнө. Гэхдээ Youtube-ийн хамгийн гол үзүүлэлт нь “watch time” буюу үзсэн цаг байдаг. Тухайн бичлэгээс үзсэн цаг хэр өндөр байна, тэр бичлэгийг Youtube өөрөө цаанаасаа сурталчилж өгдөг. Тэгэхээр Youtube өөрөө миний бичлэгийг сонгож өгснөөр улам олон хүнд хүрнэ, олон хүнд хүрснээр надад орлого болж ирнэ.

-Хаанаас яг орлого нь орж ирэх юм бэ?

-Бичлэг эхлэхийн өмнө сурталчилгаа гарч ирдэг. Тэр сурталчилгааг гаргаж, маркетингийн зэвсэгээ болгож буй байгууллагууд Youtube-д төлбөр төлдөг. Тэр төлсөн мөнгөний 45 хувь нь бид нарт буюу уран бүтээлчдэд олгогддог. Гэхдээ энэ бол Youtube-ээс олж буй нэг хэсэг л орлого буюу тогтмол орлого гэж хэлж болно. Үүнээс гадна хоёр, гурван ч төрлөөр орлого олох боломжууд бий.

image

-ЯГ ОДОО СУВГАА НЭЭВЭЛ ӨРСӨЛДӨӨН ТЭГ ТҮВШИНД БАЙНА-

Mongolian Youtubet Tushig –ийн БИ ЯАЖ YOUTUBE ДЭЭР МӨНГӨ ОЛДОГ ВЭ бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү

-Монгол Youtuber байхад хэрэглэгч цөөтэй эсвэл зах зээл нь дөнгөж эхэлж байгаа учраас сул тал байдаг уу?

-Миний нүдээр Монгол улсад Youtube суваг эхлүүлэхэд давуу тал нь маш их. Учир нь яг одооноос сувгаа нээвэл өрсөлдөөн бараг л тэг түвшинд байгаа. Ямар ч сэдвээр эхлүүлсэн тэр. Одоогоор бид 2-3 төрлийн л сэдэв дээр ачаалаад байна. Тоглоом, влог, риакшн гэх мэт. Гэтэл үүнээс гадна маш олон төрлийн сэдэв бий. Тухайлбал, спорт байж болно. Монголын залуус сагсан бөмбөг, хөлбөмбөгийн спортын талаар Монголоосоо мэдээлэл авъя гэхэд хомс л байгаа. Мөн гэртээ нохой тэжээдэг хүмүүс л гэхэд Youtube сувагт ороод Монгол хүний бэлдсэн видео мэдээллийг үзэхийг чухалчилна. Гэтэл хэр их олдоцтой байх билээ. Нохой сууж сургах тухай ганцхан видео хийхэд л хүмүүст маш их хэрэгтэй мэдээлэл болно. Энэ мэтээр youtube бол цоо шинэ зах зээл.

-Монголын бизнес эрхлэгчид, маркетрууд болон улс төрийнхөн фэйсбүүкийг сурталчилгаанд нилээд ашигладаг болсон байна. Тэд одоо Youtube сувгийг бизнесийн сурталчилгаа хийх зэвсэг гэж харж эхэлсэн үү?

-Монголын томоохон байгууллагууд энэ зах зээлийг хараад 1-2 жилийн хугацаа өнгөрсөн гэж бодож байна. Надтай холбоо бариад бичлэгүүдийг маань спонсорлоод явж байгаа нь ч бий. Зөвхөн бизнесийн байгууллага биш хувь хүмүүс ч сошиалд бизнесийн маш том боломж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Таны бизнесийн гол зарчим юу вэ?

-Эхлээд үнэ цэнэтэй мэдээлэл өгөх ёстой. Хүмүүсийн нэг алдаа байдаг. Тухайлбал, ном зардаг хүн сошиал ашиглахдаа өөрийн номоо барьчихаад “Миний номыг аваарай” гэдэг. Гэтэл хүмүүст эхлээд өгөх ёстой байдаг. Үзэгчид түүнээс маш хэрэгтэй мэдээллүүдийг авсан учир тухайн хүний бизнес, санхүүгийн орчинд туслах хүсэлтэй болдог зарчим гэмээр зүйл бий. Би саяхан хувийн брендийн футболка гаргасан. Маш олон хүн авч итгэхээргүй үр дүн гарсан. Зарим бичлэг дээрээ хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгөхийг эрмэлздэг учраас тэд үүнийг минь үнэлдэг юм болов уу гэж ойлгосон.

-Нэг талаараа өөрөө өөрөөрөө бренд хийж байгаа гэсэн үг үү?

-Тийм. Хувь хүний бренд гэсэн үг.

-Та бизнесийн зах зээлээ гадны улс орнууд руу тэлье гэсэн зорилго бий юу?

-Зорилго бий. Гэхдээ ойрын хугацаанд Монголынхоо зах зээл дээр бат зогсох. Цаашид хүссэн хүсээгүй гадагшаа гарах санаанууд бий.

-Дөнгөж 1-2 бичлэг хийгээд хүн үзэхгүй юм байна гээд сувгаа хааж, шантарч байгаа залуус олон бий. Таны хэлээд буй үнэ цэнэтэй контентыг үйлдвэрлэснээс хойш хэр удаан хугацааны дараа үр дүнгээ харж эхлэх вэ?

-Контентоосоо л шалтгаална. Сошиалын өөрийнх нь зарчим бол эрэлт өндөртэй, үнэ цэнэтэй контент хийж чадвал үзэгчдийн хандалт хурдан өснө. Нөгөө талаараа тууштай байдал хамгийн чухал. Үзэгчид хурдан ханддаг, тийм хугацаа шаардана гээд хэлчихвэл “больдог ч юм билүү” гээд шантарчихдаг. Би өөрөө ч хүн үзэхгүй байгаа юм чинь больдог юм билүү гэж бодож шантарч байсан тохиолдол нэг биш удаа бий. Тэгэхээр тууштай байдал хамгийн чухал. Ингэхийн тулд яг өөрийн сонирхдог, дуртай сэдвээрээ хийнэ. Хүн өөрийн сонирхдог зүйлээ хийвэл хэзээ ч уйдахгүй шүү дээ.

-МӨНГӨ БОДОЖ ЭХЭЛСЭН YOUTUBER АМЖИЛТАНД ХҮРДЭГГҮЙ-

-Та өөрөө бичлэг хийхээс гадна гадны улс орнуудын ямар Youtuber-ийг үздэг вэ? Бүр 100 хувь ажил нь болчихсон ямар хүмүүс байдаг вэ?

-Би гадны Youtuber-үүдийг маш их үздэг. Ингэхдээ судалгааны зарчмаар үзэх дуртай. Өөрөөр хэлбэл, миний ажлын нэг зарчим бол шилдгүүдээс суралцах. Шилдгүүдээс суралцахад тэдний амьдралын хэв маягаас доод тал нь 10 хувийг нь амьдралдаа шингээж чаддаг гэх дүрэм байдаг. Миний дуртай Youtuber бол Casey Neistat. Анх энэ хүний бичлэгийг хараад маш их урам авч байсан. Одоо бараг 10 сая гаруй дагагчтай влоггер залуу бий. Шинээр эхлэх гэж буй залуус энэ хүний сувагт зочилж влогийг яаж “утгаар нь” хийдэг болохыг харж, үлгэр жишээ авбал цаг хугацаа хэмнэнэ гэж захья.

-Амьдралын хэв маяг гэснээс таны амьдралын хэв маяг хэрхэн өнгөрдөг вэ. Бичлэгээ эвлүүлээд л, камерынхаа өмнө яриад л өдөр нь өнгөрчихдөг гэж ойлгож магадгүй.

-Миний гол зарчим бол хүн өөрийн хувь хүний хөгжлийг хэзээ ч зогсоож болохгүй, зохион байгуулалт маш чухал. Жишээлбэл, би сая 100 мянган дагагчтай боллоо гээд гарч баярлах эсвэл хэд хоног бичлэг хийхгүй, тайвширч суухгүй. Нөгөө талаар өөрийнхөө хөгжлийг давхар заавал авч явах хэрэгтэй. Өдөрт ядаж нэг цаг ном унших, гадаад хэлээ сайжруулахад зарцуулна. Гадаад хэлээ давтахгүй, хэрэглэхгүй удчихаар үгнүүдээ мартаад эхэлдэг. Миний бичлэг амжилттай явж байгаагийн нэг шалтгааныг би номтой холбож тайлбарлана. Залуус номоо маш сайн унших хэрэгтэй. Итгэмээргүй сонсогдож байж болох ч ном бол бүх зүйлийн үндэс, тэсвэр тэвчээр, цагийн хуваарилалт, анхаарал төвлөрөлт гэх мэтийг хүнд суулгаж өгдөг. Нэмж хэлэхэд, спортоо огт хаяж болохгүй. Youtube бол миний амьдралын зөвхөн нэг хэсэг л гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ чухал хэсэг.

-Хамгийн сүүлд уншигчдыгаа тантай танилцуулъя. Та ямар мэргэжилтэй, Монголд байхдаа ямар ажил эрхэлж байсан бэ?

-Би Францад ирээд дөрвөн жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Монголд байхдаа МУИС-ийн Бизнесийн сургуулийг төгссөн. Энд ирээд Парисын Дөрөвдүгээр их сургууль буюу Paris-Sotbonne сургуульд суралцсан. Одоо төгсөхөд нэг жилийн хугацаа дутуу байгаа. Цаашид Монголдоо амьдрах төлөвлөгөөтэй байгаа ч одоогоор очих хугацаагаа хэлж мэдэхгүй байна. Энд нилээд туршлага хуримтлуулах төлөвлөгөөтэй байгаа.

-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Ярилцлагынхаа сүүлийн асуултыг танд үлдээе.

-Залуус надаас “Түшигээ та хэдэн төгрөг олдог вэ” гэж асуугаад хариултыг нь сонссон даруйдаа л “Би маргаашнаас эхлээд Youtuber боллоо” гэдэг. Гэвч ингэж эхэлсэн хүмүүс ихэвчлэн хол явдаггүй. Учир нь мөнгө хэзээ ч хамгийн гол зорилго байх ёсгүй, мөнгийг гол зорилгоо болгосон хүн амжилтанд хүрэхгүй. Мөнгөнд анхаарлаа хандуулахын оронд өөрийнхөө чин сэтгэлээсээ дуртай зүйлээ олох хэрэгтэй. Чин сэтгэлээсээ хийж байвал шантрахгүй. Харин амжилтын гол түлхүүр шантрахгүй, тууштай байх чанар шүү дээ. Бас нэг алдаа бол Youtube хийхийн тулд залуус шууд ажлаасаа гарчихдаг. Дөнгөж эхэлж байж бүх юмаа хаяад эхэлдэг хүмүүст хандаж хэлэхэд “Youtube хийгээд ажлаасаа илүү орлого олдог болсон үедээ л ажлаа орхиорой”. Учир нь хугацаа их шаарддаг ажил, яарч болохгүй.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:09:53

Uh5aol http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [66.181.160.51] 2019-03-17 13:06:25

pewDie peeg hurdan guitseerei

K0rzza [150.129.141.138] 2019-03-15 19:54:57

The Hu хамтлагийн суваг 100.000 гардгаа гарсан. Силвер буттоноо ч авсан байх. Ер нь миний бодлоор монголоос хамгийн хурдан эрчимтэй хөгжиж байгаа суваг

Зочин [103.10.21.47] 2019-03-14 16:29:18

Мэсмэризм silver button аваагүй auto-subscribe хийсэн бичлэгнийх нь сэтгэгдлүүд битүү ботнууд

Зочин [182.221.165.219] 2019-03-15 09:02:32

mesmerism 4 сарын өмнө silver button-оо авсан

Зочин [66.181.161.8] 2019-03-15 00:24:24

Delhiiges zail

Jemmy [112.72.11.115] 2019-03-14 14:49:23

Olj boldog mash baga mongoloos hiihed hetsvv ldee

Dear tubers [66.181.161.100] 2019-03-14 14:02:59

Er ni bolohgu yum bhgu chaddgu yum gj bga

Zochin [202.179.24.244] 2019-03-14 13:16:37

Mungu oldog n bol unen dajgui olj bga baih hamgiin gol n google adsense mongol ulsiig huleen zuvshuuruugui bga , mongoloos youtube suvag neehed mungujih button idvehgui bolomjgui bdag ulsaa soliod burtguulj boldog bsanch shinechlegdeed bolohgui baishig bsan Gehdee arga bol medeej biii harin alban esoor mongol hel odoohondoo zuvshuurugduugui bgaa

Зочин [202.21.106.153] 2019-03-14 16:24:58

tgd mongoloos youtube mongo oldogu ymu gremix edr ?

Зочин [202.179.31.104] 2019-03-14 16:23:31

Аргагүй л дээ монголын компаниуд тэнд рекламаа цацуулж мөнгө өгөх биш.

Zochin [173.79.159.102] 2019-03-14 13:09:35

Mundag!

Зочин [202.179.31.104] 2019-03-14 12:49:17

Манайхан бүгд НӨАТ-н сугалаа хожно гэж мөрөөдөж муулсан хүн рүү нь дайрч байхаар үүнийг харин оролдож үзвэл боломж хүн бүрт байгаа. Сугалааг бол ганц л хүн хожно.

Зочин [78.242.139.37] 2019-03-14 11:44:03

Өгөөжтэй сайхан ярилцлага болсон байна. Баярлалаа

Зочин [124.158.104.62] 2019-03-14 09:20:36

Wow

Зочин [112.96.103.35] 2019-03-14 09:03:32

Mundag! Gol ni huvi hun ooriigoo hogjuuleh! Nom unshih! Ene l tanii bidend helsen hamgiin chuhal zuil bailaa.

Зочин [37.165.210.64] 2019-03-14 08:56:25

hudlaa shdee

Gaama [37.165.210.64] 2019-03-14 08:55:43

Hudlaa

Artger [66.181.161.17] 2019-03-14 06:54:49

ARTGER гээд монгол суваг байгаа шүү. Саяхан silver button-оо авсан. Ерөнхийдөө гадаадуудад зориулсан монгол хоолны контент гаргадаг. Бас л хурдан хөгжсөн суваг шүү.

galaa [139.5.218.187] 2019-03-16 19:14:57

ter chin harin goy suwag bn lee artger gd bas HU band boost awsan bn lee mundag harin mesmerizm gremix ch geh shig bas ene neg hvvhen chig yriatai zaluu ntr bol zailoo ymar ch hereggui

Minii gants uzdeg suvag daa [108.218.234.108] 2019-03-14 07:06:53

Mongol Youtuberees ARTGER chin l minii gants sonirhoj uzdeg suvag daa.

Зочин [43.242.243.50] 2019-03-14 03:34:09

пааналтай гар уу даа

Зочин [64.119.25.196] 2019-03-14 03:19:15

Jaahan sexy blog hotolvol aimaaar dagagchtai sonirholtoi bolno ldoo

Зочин [202.179.31.104] 2019-03-14 04:20:48

Хориотой эсвэл 18 хүрснээ баталж дансаараа орж байж үзнэ гэхээр хэн ч үзэхгүй гэсэн үг.

Зочин [202.179.31.104] 2019-03-14 02:44:53

Миний бодлоор Монголд ТВ-ээр ч тэр бусад газраар ч тэр олигтой контент хийдэг газар байхгүй. Тиймээс толгой нь сэтгэдэг хүмүүст уг нь одоогоор ямар ч өрсөлдөгчгүй хоосон зай байна гэдэг нь бол үнэн ! 25-аас дээш насныхан үзэхгүй дээ гол нь биш сонирхсон сэдэв нь биш дээ л гол байгаа юм. Юүтүүбээр хүн ганцхан өөрийнх нь сонирхол татсан юм л үздэг. Тэр зарчмыг ойлгоогүй хүн хол явахгүй.

Зочин [202.179.31.104] 2019-03-14 02:39:19

Эсвэл бүр содон санаа гаргаж ажилладаг хүмүүсийг нь бол creater гэдэг юм даа. Ялангуяа америкт бол их мөнгө олдог юм шиг байсан. Англи хэл төрөлх хэл нь болохоор дэлхий даяар хүмүүс үзээд. Одоо энэ өмнөд солонгосын LAN гээд нэвтрүүлгээр creater-үүдийг урьж оролцуулдаг. Би бол байнга юүтүүб дээр байдаг, Гэвч монгол юм үздэггүй. Гэхдээ би бүх зар реклам хаадаг болохоор орлого оруулдаггүй байха. Хаах шалтгаан абясан юм. Аймаар их тагнуулын програм болон вирус зар сурталчилгаагаар дамжиж орж ирдэг байсан тул хаасан. Харин манай монголчууд хаадаггүй бүх юм нь задгая ер нь ямар ч ойр зуурын мэдлэггүй зүгээр л үзээд хэрэглээд явдаг харагдсан. Миний үзэж байсан сувгийн эзэнд бас ажлаасаа гарсан гэхээр л тэр хүн хэр их олдгийг багцаалдсан. Тэр чинь өөрөө мундаг мэргэжилтэй хүн байхад тэр ажлаасаа гарна гэхээр тэрнээс хамаагүй их олсон гэсэн үг.

Зочин [202.179.31.104] 2019-03-14 16:29:20

Чи зүгээр вирус таних байтугай , гараа кирилл болгох ч чадваргүй байж битгий мэдэхгүй юм руугаа хошуугаа дүрж бай !

Зочин [202.179.31.104] 2019-03-14 16:27:57

Би битгий хэл гүүглэ шүүж чаддаггүй байсан юм чинь !

Зочин [202.179.31.104] 2019-03-14 16:27:08

Орж ирдэг байсан юм аа. Одоо үргэлж хаалттай байлгадаг болохоор яадгийг нь мэдэх юм алга. Зална гэхээр яаж залах уу? Яагаад залах уу? Чи миний компъютерт орж ирж үзсэн үү? Надтай хамт амьдарч байсан уу ? Харсан уу? Битгий ийм гажиг тэнэгээ харуулсан юм ярьж бай ! Түүнээс гадна чам шиг тэнэг нь сурталчилгаа ширтээд суудаг байх ! :-)

zochin [202.179.24.244] 2019-03-14 13:19:26

eldev yanziin virus geh ym bhguishuu bas zalj bn hu

Зочин [202.179.31.104] 2019-03-14 04:22:32

LAN Life гэдэг юм байна . Буруу бичиж eng sub гээд хайвал англи хадмалтай гарч ирнэ.

gun [202.126.89.205] 2019-03-14 01:35:23

Hi. Nadad taalagdlaa. Ahdaa email hayagaa gundalai@mongolnet.mn hayagaar yavuulbal yum asuuya!

Зочин [202.179.31.104] 2019-03-14 02:31:29

Т!тээд завгүй. Хүн болгонд хариулаад суухгүй.


34 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
34 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.