ХАРЬЦУУЛАЛТ: Улсын нийт өр хоёр жилийн хугацаанд найман тэрбум доллараар өсчээ
2018 оны эцсийн байдлаар Засгийн газрын нийт өр 22.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оноос 390.1 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар буурсан дүн болохыг Үндэсний статистикийн хорооны судалгаа харуулж байна. Гэхдээ энэ нь 2016 онтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм.
2016 онд Засгийн газрын нийт өр 3.7 тэрбум ам.доллар байсан билээ.
Харин улсын нийт өр 2018 оны жилийн эцэст 28.7 тэрбум доллар болж өмнөх оноос 1.3 тэрбум доллар буюу 4.5 хувиар өссөн байна. Улсын нийт өрийг 2016 онтой харьцуулахад 8 орчим тэрбум доллараар өссөн үзүүлэлт юм. 2016 онд манай улсын нийт өр гадаад дотоодтойгоо нийлээд 21.6 тэрбум ам.доллар байсан. Ингэж өссөн нь сүүлд Хөгжлийн банкны олон улсын зах зээл дээрээс босгосон 500 сая ам доллар болон өмнөх өрүүдийн хүү болон бусад бондын өр юм.
2019 онд улсын болон Засгийн газрын нийт өрийг Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 55 орчим хувь руу бууруулах зорилт тавьсан гэж буй. 2020, 2021 онд төлөгдөх их хэмжээний өр төгрөгөөр биш ам.доллараар төлөгдөх учраас Засгийн газар санхүүгийн чадавхаа ам.доллараар бий болгосон байх ёстой. Энэ нь гадаад валютын албан ёсны нөөцөөр илэрхийлэгдэнэ. Одоо байгаа гадаад валютын албан нөөц 3 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Гэхдээ энэ 3 тэрбум ам.доллар өрөө төлөхөд хангалттай биш гэж Монголбанкны зүгээс үзэж байна. Тиймээс өрийн эргэн төлөлтөд бэлдэхийн тулд гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлага бий билээ. Гэтэл гадны хөрөнгө оруулалт бусад санхүүжилт хангалттай сайн орж ирэхгүй байгаа. Тухайлбал, Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн санхүүжилтийн хүрээнд манай улсад орж ирэх санхүүжилт тасраад байгаа. Санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд 800 сая ам.доллар манай улсад орох хуваарьтайгаас одоогийн байдлаар 400 орчим сая ам.доллар орж ирээд байгаа билээ.
Засгийн газрын нийт өрийн
- 84.3% буюу 18.9 их наяд төгрөг нь гадаад
- 7.0% буюу 1.6 их наяд нь дотоод өр
- 5.1% буюу 1.1 их наяд төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа
- 3.6% буюу 806 тэрбум төгрөг нь концесс байна.
Зураг 1. Засгийн газрын өр, жил бүрийн эцэст, тэрбум төгрөг
Эх сурвалж: ҮСХ
Нийт гадаад өрийг салбараар нь авч үзвэл
- компани хоорондын зээллэг 9.2 (32.0%) тэрбум ам.доллар
- бусад салбарынх 8.1 (28.2%) тэрбум ам.доллар
- Засгийн газрынх 7.2 (25.0%) тэрбум ам.доллар
- Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.2 (7.7%) тэрбум ам.доллар байна.
Зураг 2. Улсын нийт гадаад өр, жил бүрийн эцэст, сая ам.доллар.
Эх сурвалж: ҮСХ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:54
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:54
Зочин [202.55.183.178] 2019-03-19 04:29:07
toonuudad chin ymarch utga alga neg bolhoor 3.7 daraa ni 28.7 ter bum dollor tegeed svvld ni 28.7 ih nayd tugrug ter bum dollor ih nayd tugrug en hoeriigoo holiod baigaa um bish vv setgvvlvh ee!!!
Зориг [66.181.186.203] 2019-03-18 09:14:23
Энэ мэдээлэл худлаа байна. Урьд гаргасан мэдээгээр бол засгийн газрын өр буурсан байсан. Компаниудын тавьсан өр харин нэмэгдсэн байсан.
ЦЭРЭГДҮҮ [49.0.212.192] 2019-03-18 09:03:01
НӨГӨӨ ӨР ДАРААД БАЙНА, ДАРААД БАЙНА ГЭЭД Л МЭДЭЭЛЭЭД БАЙСАН ЧИНЬ ХУДЛАА ТАРХИ УГААЖ БАЙСАН СОНГУУЛИЙН ШОУ БАЙСАН АЖЭЭ.
Зоч [66.181.160.89] 2019-03-17 22:15:46
Бүх юм сайжирч бна. Сайжруулж бна гэх мэтээр 16 оноос бэлдсэн тархи угаалтаа үргэлжлүүлсээр 20 онд цэнгэлийн манлайд хүрэхэд бэлэн болгочихлоо гэх жүжигийн тавилт явагдсаар. Бодит байдал
Зочин [112.72.11.124] 2019-03-17 15:35:06
Ипотекийн зээлийг зогсоо. Мега тѳслүүдээ одоохондоо царцаа. Алтны татварын хѳнгѳлѳлтийг даруйхан батла. Ѳнгѳрсѳн онуудад эхлүүлсэн бүтээн байгуулалт хѳрѳнгѳ оруулалтын ажлуудыг дуусга. Шинээр хѳрѳнгѳ оруулалт хийж буй ажлуудын жагсаалтыг дахин шинэчил. Ингэхдээ хэт их ѳртѳгтэй эсвэл оновчгүй тѳслүүдийг зогсоо. Нефтийн үйлдвэрээс илүү тѳмѳр замаа олон улсын царигаар тавь. Ажил эхлэхээс ѳмнѳ ждүчдээс бүрдсэн засгаа буулгамаар байна. Ийм хэрүүлтэй ажил урагш явахгүй.
зочин [202.9.43.145] 2019-03-17 05:09:01
ядуу сэтгэхүйтэй харанхуй толгойтой монголчууд хувь тавилантайгаа эвлэрч дээ.
Зочин [103.229.121.144] 2019-03-17 02:11:07
Bondoos zeel avsan lalruudaas mungiig ni av. Tulj chadahgui dampuursan naidbarga avlaga enee teree gej bga garuudiig shorond ni buh nasaar ni hori. Bondoos zeel avsanaasaa hoish hiisen guilgee avsan ul hudluh hurungu enee tereeg ni bigdiig ni huraah heregtei
Зочин [103.229.123.156] 2019-03-16 14:11:25
Бондын эргэн төлөлтийг бүгдийг нь улс төлөх юм шиг л яриад байх юм бондоос зээл авсан компанийд ихэнх нь буцаагаад хугацаанд нь хүүтэй нь эргүүлж төлсөн шүү дээ харин улс төрчдийн оролцоотой томоохон компаниуд төлөөгүй үлдсэн гэдэг юм шүү.Тэгээд л үүнийгээ улсаар төлүүлэх гээд л хооронд нь ялгаж салгахгүй шонхууруулаад бна. Одоо сангийн яам монгол банкнаас төлөөгүй болон төлсөн компаниудын нэрсийг ил зарлах ёстой бизнес эрхлэгчид ч үүнийг шударгаар шаардах ёстой.
Зочин [122.201.24.111] 2019-03-16 06:04:54
чааваас
Zochin [202.9.42.208] 2019-03-16 06:00:22
Urunduu daragdaj utunduu barigdana gej ene dee,neg udurl ulsaa taviad tuuchix vii dee.Bidch um medexgui suuj baigaadl neg ulciin bool bolox um bn daa.
Зочин [202.179.24.253] 2019-03-16 04:56:43
одоо хүрэлбаатар өрийг өглөг гэж нэрлэх тухай ярих байхдаа ха ха. төсөв дээр тавигддаг энэ мөнгө өр хаашаа алга болсон бол лав иргэдэд наалдсан зүйл байхгүй амьжиргааны түвшин имфляци валютын ханшны өсөлт зэрэг нь маш их өсөлттэй байгаа. гэтэл нөгөө ауга хүкийн засаг эдийн засаг өсч байна гэж тархи угаалтаа хийсээр л байдаг. монголчууд энэ АН МАН МАХН гэнүү юу гэж нэрлэх нь чухал биш энэ хулгайн бүлэглэлүүдэд харьяагддаг харьяалагдаж байсан хулгайчдаас салсан цагт ямар нэг өөрчлөлтийг хүлээж болно. нэг хулгайчыг нөгөө хулгайчаар сольсон 30 жил бидэнд юу өгсөн бэ
Zochin [103.229.122.109] 2019-03-16 04:42:58
Valyutiin nooc 3 terbum $ gej baigach ene bol tsaas an deerh too todii yum. 1.5 n chingis bondiin baristaand baigaa Bol 2 terbum n china yuanii swap soliltsoonii baritsaand baigaa
Зочин [202.126.89.57] 2019-03-16 04:27:43
Nuguu h rlee chini ur darlaa .hadgalamjtai bolloo geed hutcaad baisan bizdee
Bold o [223.38.22.13] 2019-03-16 03:32:34
Sangiin saad Hurelbaatar hulgaich dandaa hudlaa yarij bsan bn aa hohgor shanagiin hulgaich Hurelsuh.baatar nar ghuu
. [66.181.176.51] 2019-03-16 03:23:10
Хэзээний өр төлөгдөж байнаа гэдгийг бас харуулах хэрэгтэй юм байна. Олон бондууд юу болж байна даа?