ХХОАТ-ыг багасгасан нэрийдлээр Нийгмийн даатгалын шимтгэлээр ДАРЛАНА
Өнгөрөгч долоо хоногт эхэлсэн ээлжит бус чуулганаар хэд хэдэн томоохон хуулийн төсөл хэлэлцсэн. Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ 83 хувийн саналаар өнгөрөгч Баасан гарагт баталлаа.
ХХОАТ-ын тухай хуульд дараах өөрчөлтүүдийг оруулсан юм.
-Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө.
-Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна. Хүүгийн орлого нь 10 хувь болно.
-Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно.
-Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ.
-Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно зэрэг өөрчлөлтүүд багтжээ.
Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-ийн хүрээнд зарим татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж тохиролцсоны үндсэн дээр Улсын Их Хурлаас 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Үүний дагуу 2018 оноос иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар, 4 шатлалтайгаар албан татвар ногдуулдаг байхаар тогтоосон билээ. Ингэхдээ өндөр орлоготой иргэдийн татварын ачаалал нэмэгдсэн. Тухайлбал сарын 2,5 сая төгрөгийн орлогод 11,2 хувиар, сарын 4 сая төгрөгийн орлогод 15,1 хувиар татвар ногдуулж байсан.
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл тогтвортой өсөж, татварын бааз суурь тэлж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх идэвх, санаачилга дээшилж, нөгөө талаас дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш тогтвортой, өндөр байх хандлагатай байгаа зэрэг нь манай улсын эдийн засаг, төсөвт эерэг нөлөө үзүүлж буй хэмээн үзэж, улмаар цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулж 4 шатлалтай тогтоосон татварын хувь хэмжээг буцааж 1 шатлалтай болгосон. Хувь хүний хөдөлмөр эрхлэлтийн орлогод жигд 10 хувийн татвар авахаар хувь хэмжээг тогтоож Улсын Их Хурлаас 2018 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр баталсан билээ. Нөгөө талаар иргэд, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч шийдвэрээсээ ийнхүү удалгүй ухарсан байдаг.
Харин хариуд нь Нийгмийн даатгалын шимтгэлийг 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс 1 хувиар нэмсэн. Ингэхдээ ажил олгогчийн төлдөг хувь 0.5 хувиар, ажилтнаас төлдөг шимтгэл мөн 0.5 хувиар тус тус нэмэгдэж бодогдож буй.
Хувь хүний орлогын татварыг 4 шатлалтай болгох үед бага орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулсан ч, нийтээр нь НДШ-ийг иргэний төлж байгаа 10 хувийг 11 болгох, байгууллагын ажилчдын өмнөөс төлж байгаа 10-11 хувийг мөн 11-12 болгож нийтдээ НДШ-ийг хоёр хувиар нь нэмэгдүүлсэн шийдэл нь ийнхүү дийлэнх иргэдийн "цалинг бууруулахад" хүргэсэн гэж холбогдох хүмүүс дүгнэдэг.
Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо нийт олгохоор тооцоолсон цалингаас НДШ-ыг хассан дүн юм. ХХОАТ-ыг тооцохдоо үндсэн цалингаас суутгадаггүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараах дүнгээс тооцон суутгадгийг онцлох хэрэгтэй.
Шимтгэлийг ийнхүү 2020 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа нь Нийгмийн даатгалын сан болон Тэтгэврийн сан ачааллаа дийлэхээ больсонтой шууд холбоотой гэж улс төрчид тайлбарлаж байгаа. Сангуудыг дампууруулчихгүйн тулд шимтгэлийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэх үгээр халхавчилдаг.
Өөрөөр хэлбэл, төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас баталсан. Бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Ингэж байж энэ цаг үед тэтгэвэр авч байгаа иргэдэд олгох мөнгөний эх үүсвэрийг тасалчихгүй байна, цаашлаад ажилтны ирээдүйд тогтоолгох тэтгэврийн хэмжээ ч өндөр тогтоно гэх.
Үндсэндээ эрх баригчид 2017 оноос эхлээд:
-Долоон төрлийн татвар
-ХХОАТ
-НДШ зэргийг хослуулан нэмсэн байдаг.
Хүмүүс ХХОАТ-ыг орлогын хэмжээнээс хамаарч шатлалтай нэмэгдсэнд бухимдаж байсан ч үүнээс хамгийн ноцтой зүйл нь хүн болгоноос цалингийн хэмжээнээс хамааралгүй авдаг НДШ 12% болж нэмэгдэх нь илүү том асуудал болчихоод байна. Энэ хэрээр бидний гар дээр авах мөнгөн дүн улам л буурах юм. Үүнийг өнөөдрийн энэ ХХОАТ-ын хуулиар татваруудыг багасгасан гэх хөнгөн үгээр өнгөлөн далдлалт хийж байгаа төдий.
Тэрхүү нийгмийн даатгалын нэмэгдсэн 2,5% хувийн шимтгэлээ тэтгэвэрт гарах насыг нь нэмсэнээр хүртэж чадахгүйд ч хүрээд байгаа. Тэтгэврийн даатгалын 7% -ийн шимтгэлийг 9,5% болгох юм. Насаараа хөдөлмөрлөсөн ч жил бүр нэмэгддэг НДШ-ээс хүртэх боломж бүр л багасч байгаа хэрэг. Энэ бол цэвэр луйвар.
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт жилийн 84,000 төгрөг байсныг энэ оноос үе шаттай нэмэгдүүлж, 120,000, 160,000, 200,000, 240,000 төгрөг болгоно. Ингэснээр нэг сарын хөнгөлөлт 7000-оос 13 333 болж өсөх юм. Харин ажил олгогчид аль салбарт үйл ажиллагаа явуулдгаас хамааран 12.5-14.5 хувийн шимтгэл төлнө. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн зардлыг өсгөж байна. Уул уурхай, харилцаа холбоо гэх мэт ашиг орлого сайтай компаниуд илүү их нийгмийн даатгалын шимтгэл төлдөг.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ЯАГААД ҮЕ ШАТТАЙ НЭМЭХ БОЛОВ
Энэ шийдвэрийг 2017 оны эхэнд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын өмнө гаргасан юм. Учир нь нийгмийн даатгалын тэр дундаа тэтгэврийн сан ихээхэн алдагдалтай ажилладаг тул олон жилийн турш улсын төсвөөс татаас авсаар байна. Дэлхийн банкнаас 2013 онд тэтгэврийн хэмжээ, тэтгэвэр авах дундаж хугацаанд үндэслэн төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээг судалжээ. Ингэхэд нийгмийн даатгалын шимтгэл 19.4–26.9 хувь байх нь зохистой гэсэн дүн гарсан байна.Гэвч ингэж нэмэх нь ажил олгогч болон даатгуулагчид ихээхэн дарамт учруулна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмснээр 2018-2021 онд 117-293 тэрбум төгрөгөөр шимтгэлийн орлого нэмэгдэн, сангийн алдагдал энэ хэрээр буурна.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:49
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:49
zochin [66.181.187.197] 2019-03-29 01:52:38
хүн амын орлогын татвар багассан гэж андуурах хэрэггүй шүү орлогоос нэг хувь авна гэдэг өндөр татвар, үүнээс гадна нөат гэж том компаниудыг дэмжсэн ард түмэндээ үүрүүлсэн нэг дарамт, бас нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж өөрсдийн идсэн мөнгөө нөхөж байгаа нь бас ард иргэдээ чимээгүй мөлжиж байгаа нэг хэлбэр. Хүмүүсийн толгойг сайхан мунхруулах юмаа. Том дэлгүүрүүд, үйлчилгээний газрууд нь ганц бохь авсан ч хүмүүсээс нөат авдаг, буцаан авах болохоороо хүмүүсээс авсан нөатээ 10 хувиараа буцаагаад авчихдаг өөрөөр хэлбэл хүмүүсээс авсан 10 хувиа буцаагаад өөртөө орлого болгоод авчихдаг зальтай тогтолцоогоор ард иргэдээ мөлждөг төр бна дээ. Үүнтэй тэмцэх хэрэгтэй шүү..
зочин [64.119.17.79] 2019-03-26 02:24:59
Энэ МАН ёстой новширч байнаа. Иргэд хэцүүдлээ ш дээ. Жижиг аж ахуйн нэгжүүд ч дампуурч дууслаа. Сонгуулиар л өөр хүмүүсийг гаргаж энэ татвар, НДШ-ийг өөрчлөх хэрэгтэй.
Зочин [202.131.227.178] 2019-03-28 00:15:24
сонгууль гэж цусаа соруулж байхаар энэ нийгмийн буруу тогтолцоог бүрэн сөнөөх хувьсгал хийх ёстой Өөр гарц байгаа. Дээр нь бас боловсролын элдэв олон тогтолцоог нэг мөр ижил түвшинд ялгаваргүй ижил болгох ёстой. нэг нь нэг л хичээлээр бөмбөгдүүлсээр байгаад бусад юмаа мэдэхгүй нэг л их тал толгойьой хүмүүс их байна.
зочин [122.201.28.10] 2019-03-25 09:03:29
тэтгэврийн насаа 60 болгохгүй бол та нарт санал өгөхгүй
Иргэн [64.119.16.114] 2019-03-25 04:59:48
ДОЛООН ТӨРЛИЙН ТАТВАР, ТОРГУУЛИЙН ӨСӨЛТ, ШАТАХУУН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ, МӨН ГАЗРЫН ТАТВАР ГУРАВ ДАХИН ӨССӨН ӨСӨЛТ, ОДОО НДШ-ЫН ӨСӨЛТ ЭНЭ БҮХНИЙГ АРД ТҮМЭН ДААХ УУ ???? ЯМАР ЗОРИЛГООР ЮУ ХИЙГЭЭД БАЙНААА. ЭНЭТӨР ЗАСАГ ???????????
Иргэн [64.119.16.114] 2019-03-25 04:54:17
АРД ТҮМНИЙ КАРМАА СУЙЛАХ УРАЛДААН 4 ЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА.
зочин [202.21.98.10] 2019-03-25 04:44:57
Хийдэг юмаа хийгээд өндөр насны тэтэгэврээ тогтоолгочихсон хүнээс НДШ өндөр хувиар авч байдаг нь ямар учиртай юм бэ
Зочин [66.181.161.18] 2019-03-25 02:08:41
Малын татвараа авдаг болооч бэлчээрийн даац байхгүй болсон мал олон байлаа гээд махны үнэ буухгүй байна шүү Увсын хоёр новш хар Чойжоо хотгор шанага Хүрлэ. 2 хувь хүн дээрх татвар НДШ хүүхдийн хадгаламжийн татвар гээд новшийн зүйл асар их хийлээ 2020онд улс төрөөс холдуулъя аа
Зочин [103.212.119.95] 2019-03-25 01:40:00
Тэр малын татвараа нэм. Ялангуяа 76 ухна гэсэн өндөр татвар тхвих ёстой
Зочин [66.181.191.145] 2019-03-25 01:38:03
Олон машинтай дарга нар машиний татварыг нэмэхгүйл байгаа юмдаа
зочин [122.201.23.84] 2019-03-25 00:21:01
Авто машины татвараа нэмээчээ
Зочин [202.9.42.36] 2019-03-27 20:43:07
yag zov