Төрийн алба хаагчдын нэрийг барьж аж ахуйн нэгж, иргэдийг залилдаг байжээ

У.Уранцэцэг / Хууль

“Залилан” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс төрийн алба хаагчдын нэрийг барьж иргэд, аж ахуйн нэгжийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг байсан 25 настай, эрэгтэй У-г саатуулжээ.

Тэрээр Нийслэлийн цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газар, дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс, тасгийн алба хаагчдын нэрийг барьж Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа найман нэрийн хүнсний дэлгүүр, ТҮЦ-ийг торгож, тамхи зарах болон бусад тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэх мэтчилэн 36 аж ахуйн нэгж, иргэнийг хууран мэхлэж 10.000-100.000 төгрөг, бараа материал зэрэг эд зүйлсийг залилдаг нь урьдчилсан байдлаар тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд, аж ахуй, худалдаа үйлчилгээ эрхлэгч та бүхэн хяналт, шалгалтаар явж байгаа алба хаагчдын баримт бичгийг нягтлан шалгаж, залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сэжигтэй зүйл илэрвэл цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.178] 2019-04-17 02:28:51

цалин тэтгэвэр нэмнэ мэргэжлийн ЗГ байгуулна гэж иргэдийг хуурч залилан хийдэг бүлэг этгээдийг хэзээ барих бэ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.