БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг архитекторуудтай уулзлаа

П.Урнаа / Улстөр

Байгалийн түүхийн музей болон Үндэсний урлагийн их театрын шинээр барих барилга байгууламжийн зураг, төсвийг гаргахтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр Монголын архитекторчдын эвлэл болон Барилгын зураг, төсөв зохиогчдын холбооны төлөөллүүдтэй нэг дор уулзав.

БСШУС-ын сайд дээрх барилгууд автомашины зогсоолоос эхлээд орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий өвөрмөц шинэлэг интерьер, эко шийдэлтэй байх ёстойг онцлоод ийм зураг төсвийг гаргахад манай үндэсний холбоодын хүний нөөц, туршлага, консерциум хэлбэрээр хамтран ажиллах боломж ямар байгааг тодруулав. Мөн барих газрын сонголтыг ойрын үед хийж, зургийн ажлын даалгаврыг захиалагч талаас бэлэн болгоно гэлээ.

Холбоодын гишүүд санал хэлж, БСШУС-ын сайдаас зарим зүйлийг тодруулсны дараа нэгдсэн санал боловсруулж, ойрын хугацаанд эргэн уулзахаар тохиролцов.


Сэтгэгдэл

Зочин [203.91.118.247] 2019-04-17 02:13:09

Хотын төвд чиххэх хэрэггүй. Одоо хүн болгон унаа малтай болсон. Хотоос зайдуу цэвэрхэн, агаар сайтай газар баривал хүмүүс хүүхдээ салхилуулангаа музей үзэж, амралтаа аятайхан өнгөрөөж болох юм. Тэндээ бүх амрах аятай тавтай орчинг бий болгох хэрэгтэй.

Зочин [150.129.141.249] 2019-04-16 14:47:29

naranhuugees gazraa avaad deer n barival tor baina gej bodii

Яана вэ [219.142.99.4] 2019-04-16 10:37:56

Тэр хоосон талбайг цэцэрлэгжүүлж тохижуулж, сагсан бөмбөгийн талбай нтр юм хийх хтэй. Ногоон байгууламжгүй хот боллоошд

zochin [202.9.43.5] 2019-04-16 09:23:37

Huuhdiin parkiin baruun urd taliin ter tom talbaid barih heregtei olon jil hooson l bna ulsiin yumiig tend ni barij avahgui bol bas neg shunaltan ni ezen suuchihsan baij medne shuu

guiy [219.142.99.4] 2019-04-16 08:24:28

huuhdiin parkiin nogoon baiguulamjaas l bitgii humslaarai guiy


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.