Төв цэвэрлэх байгууламжаас хий алдагдаж дөрвөн хүн нас барж, таван хүн эмчилгээ хийлгэж байна

У.Уранцэцэг / Хууль

/ГЭРЭЛ ЗУРАГ: ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ, ОСОЛ БОЛСОН ГАЗАР/

-ХИЙ АЛДАЖ БАЙСАН ХЭСГИЙГ ЧАНГАЛАХ ЯВЦДАА ХОРДОЖ УХААН АЛДСАН-

Өчигдөр Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн осолдож, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн эрэгтэй ажилтан сорох хоолойг цэвэрлэх үед лагаас гарах метан хий алдагдаж, хорт хийнд нийтдээ есөн ажилтан хордсон байна. Амиа алдсан ажилчид хий алдаж байсан хэсгийг чангалах явцдаа хордож 30-35 насны дөрвөн хүн газар дээрээ нас барсан аж. Харин таван хүн одоогийн байдлаар хордлого тайлах эмчилгээг Цэргийн төв эмнэлэгт хийлгэж байгаа юм байна.

Дээрх харамсалтай хэрэг өдрийн 15:35 цагт гарсан бөгөөд НОБГ-ын аврах ангийн хоёр баг осолдсон газар ажиллаж, хорт хийнд угаартсан дөрвөн иргэний цогцсыг гучаад минутын зайтай гаргажээ.

Хэргийн газарт УСУГ-ын даргаар ахлуулсан албаныхан, хотын удирдлагууд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Нийслэлийн Онцгой байдал зэрэг холбогдох байгууллагын ажилчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байсан юм. Мөн нас барсан ажилчдын ар гэрийнхэн, хэвлэл мэдээллийн ажилчид зэрэг олон хүн оройн 21.00 цагт хүртэл мэдээлэл авахаар Төв цэвэрлэх байгууламжийн гадна байв. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн ба нарийн мэдээлэл, шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна.

-НЭГ ХҮНЭЭС НЬ ОНЦГОЙЛЖ ДЭЭЖ АВЧ ЯМАР ХИМИЙН БОДИСТ ХОРДСОНЫГ ЗААВАЛ ШИНЖИЛГЭЭ АВАХ ЁСТОЙ-

Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан хэргийн газар дээрээс сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үедээ:

-Төв цэвэрлэх байгууллагын лаг дээр ажиллаж байсан хүмүүс хийнд хордсон. Лаг руу унасан зүйл болоогүй. Одоо мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна. Мөрдөн шалгах үйл ажиллагааны дараа бид бүхэн албан ёсоор дэлгэрэнгүй мэдээлнэ. Нийтдээ есөн хүн хордсон байна. Үүний дөрөв нь амиа алдаж, үлдсэн нь Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа. Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт бид эмгэнэл илэрхийлсэн. 18.30 цагийн үед авсан мэдээллээр хордсон хүмүүсийн биеийн байдал хэвийн байна. Гэхдээ нэг хүнээс нь онцгойлж дээж авч ямар химийн бодист хордсоныг заавал шинжилгээ авах ёстой. Хэрэв хоёр цагийн дараа шинжилгээний хариу хэвийн гарвал энгийн тасагт шилжүүлнэ. Ямар хий вэ? гэвэл лагаас гарч хортой бодис гэсэн үг. Ерөнхийдөө шалгалтаар ямар хий болох нь илрэх ёстой. Хуулийн байгууллагаас албан ёсны дүгнэлт удахгүй гарна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэлэхдээ:

-“Цэргийн төв эмнэлгийн дарга хурандаа С.Батболд бидэнтэй байнга холбоотой байгаа. Хордсон таван хүнийг хордлогыг тайлж байна. Бүгдээрээ амьсгал сайжруулах, хордлого тайлах аппаратад орлоо. Тэдний биеийн байдал гайгүй тогтвортой байна. Нэг хүнд шинжилгээ хийж байна. Ямар төрлийн хорт бодисоор хордсон нь шинжилгээгээр тогтоогдсоны дараа энгийн тасаг руу шилжүүлнэ. Дотор крантыг цэвэрлэх хоёр хүн байсан байна лээ. Нийтдээ хөдөлмөр хамгааллын инженер таван хүн байсан. Доор байсан хоёр хүн хордоод тэр хоёрыг татаж авахаар явсан хоёр хүн хорт хийнд угаартаж амь насаа алдсан байдал нь бичлэгт үлдсэн харагдаж байна" гэсэн тайлбарыг өгсөн юм.


Сэтгэгдэл

Irgen [182.160.37.75] 2019-04-17 23:35:55

Darga udirdlagiig ni zailuul. Yahaaraa hemjilt hiilgui ajilladagiin yahaaraa jodolmor hamgaalaliig sain morduuldeggui um. Yahaaraa mordoh bolomjiig ni hangaj ogdoggui um.

bataa [112.141.156.195] 2019-04-17 22:17:19

hotiin dargaaa sioliochee yaraltai tatan buulga

Иргэн [103.10.22.104] 2019-04-17 14:57:14

Хотын менежер дарангуйлагч Гантөмөрийг зайлуул

Иргэн [66.181.178.69] 2019-04-17 14:53:54

Өчигдөр чинь барин тавин лагаас цаг минуттайн л тэд дэх хүний цогцос гаргалаа гээд л мэдээлээд байсан чинь одоо лаганд унаагүй хордсон гээд байх юм яагаад зөрөөтэй мэдээлэл хийдэг юм бэ. Бас л хариуцлагаас мултрах гэсэн арга байх даа Хайран залуучууд. Ум ма ни бад ми хум

Irgen [64.119.22.4] 2019-04-17 13:18:01

Um mani bad mi hum. Xairan saihan zaluus.

УСАГ [202.126.89.58] 2019-04-17 11:15:16

УС СУВГИЙН ИНЖЕНЕРҮҮД НЬ БОСООД ИРДЭГГҮЙ ЮМ УУ. ЭСВЭЛ ГӨЛӨГ БОЛЦГООСОН ЧАЦГАНУУД БАЙДЫМ УУ. ЦӨМӨӨРӨӨ

УСУГ [202.126.89.58] 2019-04-17 11:13:01

УС СУВАГ Ч ГЭЛТГҮЙ БҮХ Л ИНЖЕНЁРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ДАН УЛСТӨРЧ ШААРНУУД УДИРДАХЫН. ГАЗАРЫН ДААМАЛ ТӨРХҮҮ ГЭЖ ГАЗАР ШАГЛАХААС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ ШААР. ХААШАА ЮМ БЭ. УС СУВАГ ГЭХЭЭР Л ХААНААС ХЭН Ч ХАМААГҮЙ ИРЖ ДАРГАЛЖ БАЙДАГ БАРДААК ГАЗАР ЮМ УУ

Зочин [66.181.191.135] 2019-04-17 09:09:15

Hairan saihan zaluus heleh ch ug alga haramsaltai muruuruu ajilaa hj ywj bgad endejdee aygui bol hamgiin muu muuhaigii n hiij tsalin mungu bagaduu awdag bhda huurhii bidnii l baas sheestei zuuraldaj etsest n amia aldaj dee huurhii tur zasagaas ajiliin bairniiha. Ayulgui ajillagaag n saitar shalgasan bol iim zuil boloo ch uu gui yu

Зочин [103.10.21.77] 2019-04-17 08:23:41

харамсалтай байна хөөрхий хүнд ажил юм даа

Зочин [77.111.247.67] 2019-04-17 07:53:27

Ene UIH iin pisda naraas 4 5 aaraa uhedgui yum bhdaa.

зочин [202.179.24.7] 2019-04-17 06:58:06

Хөдөлмөр аюулгүй ажиллагаанд зарцуулах мөнгө хаашаа орсон, тэр сайхан залуусыг амек хийт алдагдаж байхад баггүй оруулдаг удирдлагыг шоронд явуул.

Зочин [66.181.187.71] 2019-04-17 05:00:18

Сургамж авч бүгдэд нь хорт хийн баг авч өгөх битүү байгууламж дотор ажиллах үед багтай ажиллах ХАБ дүрэм энтрээ шинэчлэх хэрэгтэй бх шүү

зочин [43.228.131.42] 2019-04-17 04:31:59

хайран сайхан залуус ямарч байгууллагыг мэргэжлийн хүн удирдах хэрэгтэй Худлаа ярьдаг дарга байж болохгүй хамгийн ноцтой махан толгой Төрхүү манай анги байсан шааааал худлаа зална даа ккк одоо хал хал

зочин [103.229.121.194] 2019-04-17 03:58:35

БАЛАЙ НОВШИЙН СЭТГУУЛЧ АВГАЙ МИНЬ ЭЭ. МУУ ЮМ БОЛООСОЙ ГЭЭД ХУСЭЖ БОДООД БДАГ ЮМ УУ ХААШАА ЮМ ЧИ .ДАНДАА АЛТАН АМЬ ЭРСЭДСЭН МЭДЭЭ БИЧИХ ЮМ. МАНЬЯК ЮМ УУ ЧИ.

zochin [103.229.121.194] 2019-04-17 04:04:00

МОНГОЛ КОММЕНТ.. МЭДЭЭ.МН ны МАНЬЯК ЮМНУУД МУУ ЮМ БОЛОХОД БАЯРЛАЖ БДАГ НОВШНУУД. ЭМЭГТЭЙ HUN БАЙЖ ЯАСАН УЛАЙ УЗЭХИЙГ ХУСДЭГ НОВШ ВЭ?

ОГЦОР [202.131.228.131] 2019-04-17 03:55:00

БАГ АВАХ МӨНГӨ НЬ КАРМАН РУУ НЬ ОРЖ.

Мөнгөнөө [202.179.25.211] 2019-04-17 03:32:14

Хотын бүх баас шээс урсаж байгаа газар шүүдээ

Мөнгөнөө [202.179.25.211] 2019-04-17 03:29:56

Хайран залуус

Zochin [66.181.190.70] 2019-04-17 03:18:49

Us subgiin darga torhuu gedeg chini 60 terbumiin sandui mie nariin buunii kohoi shu de gazriin alband vaisan abilgiin hulgaich shu

Зочин [103.229.123.38] 2019-04-17 03:18:48

Цаашдаа мэргэжил мэдлэг шаарддаг байгууллагад хөндлөнгийн бөгс долоогчидоо тавьдагаа болихгүй бол энэ байдал хэвээр байх болно тэд нар нь мэддэг царай гаргаж ичэх ч үгүй худлаа яриад байдаг нь гамшиг...

Нямсүрэн [103.229.123.38] 2019-04-17 03:13:10

Үнэхээр харамсалтай хорт хий алдагдсан чангалхаар орсон эхний хүн хордсон байхад яагаад дараагийн хүмүүс олноороо орсон вэ хорт хийн тухай ойлголт байхгүй л байсан б.а яах аргагүй мэргэжлийн удирдлага мөн ХАБЭА н талаар сул газар б.а шүү энд тэнд олноороо осолд өртөж нас барж байгаа талаар яагаад засгийн газар холбогдох байгууллагууд арга хэмжээ авахгүй тоохгүй б.а бүлэг осол маш их гарч б.а ЗГ. МХЁГ.ОБЁГ .УУАА урьдчилан сэргийлэх .сургалт сурталчилгаа муу б.а ХАБЭАн хуулийн хэрэгжилт алга

зочин [203.91.112.207] 2019-04-17 03:10:12

хайран хүмүүс, идэж уусан гадаадад мөнгөө нуусан хүмүүсээс мөнгө авч цэвэрлэх байгууламж барих хэрэгтэй,

зочин [192.82.65.200] 2019-04-17 03:08:00

угаасаа хуримтлагдсан лаг, бохир усны худагт аюултай хий байнга хуримтлагддаг шүүдээ тэр хийг хэмждэг "драйгер" багажны тусламжтайгаар хүн орж ажиллаж болох уу үгүй юу гэдэг нь тодорхой болдог энэ багаж их үнэтэй байдаг байгуулага нь авч өгөөгүй л байна да тэгээд ч мэргэжлийн хүн удирдаагүй байгуулага. улс төрөөр тавигдсан төрхүү хийж чаддаг ажилаа хийгээд л тэр газрын албандаа очиж үз хайран 4 залуугийн амийг ар гэрт нь төл 60 жил хуримтлагдсан лагийг би дарга болоод л арилгана, үнэргүй болгоно гээд л телевизээр худлаа рекламдахаа боль мэргэжлийн инженерүүд хараад ажилаа мэдэхгүй худлаа ярьдаг дарга гээд л шоолуулдагаа мэдэж ав. тэр толгойт орчимийн мэргэжилгүй , ажилгүй хүмүүсийг усуг-т ажилд авдагаа боль. олон жил ажилласан мэргэжлийн хүмүүсээ ажлаас халдагаа зогсоо . тэр олон хүмүүс гомдож явдаг шүү усуг-н боловсон хүчний дарга МӨНХЦЭЦЭГ хор найруулж түмэн хүнийг гомдоож явдаг бас

irgen [103.229.121.19] 2019-04-17 03:05:58

mergejliin humuus baidaggui yumuu haashaa yum buun buunoor orj uheed baihdaa yahav dee, yadahdaa hicheel surgalt yavuuldag baimaar yum

Зочин [172.58.43.125] 2019-04-17 02:37:36

Ter teneg kazak saidiig ajlaas ni halj arga hemjee av. Hairan durvun saihan mongol hun nas barlaa...umhii hasag Badelkhan...

зочин [66.181.161.42] 2019-04-17 02:33:02

МОНГОЛД ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ ГЭДЭГ ЮМ АЛЬ ЭРТ АЛДАГДСАН. ТӨРИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГА ДЭЭР БҮҮР Ч БАЙХГҮЙ. УЧИР НЬ МӨНГӨ БАЙХГҮЙ. 4-р ЦАХИЛГААН СТАНЦ ДЭЭР ХАЙРАН САЙХАН ЗАЛУУ АМИА АЛДСАН ГЭХ МЭТ.ХЭРЭВ АЮУЛ ГАРСАН Л БОЛ ХҮНЭЭ ХАМГААЛЖ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЖ ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ БАЙТАЛ АЖИЛЧДАА ТҮЛХЭЖ ОРУУЛДАГ МАЛНУУД МОНГОЛООС ӨӨР ГАЗАР БАЙХГҮЙ ЛДЭЭ. АЖИЛЧИД НЬ ОРОХГҮЙ ГЭЭД ЭСЭРГҮҮЦСЭН БОЛ ӨДИЙД АМЬД БАЙХ БАЙСАН БАЙХ ДАА. УМ МААНИ БАДМИ ХУМ.

Болох зүйлийг хэлэх үү? Ингээд л болно, өөр юу хүлээх юм бэ? [202.131.228.118] 2019-04-17 02:16:47

Нэг хэсэг хариуцлагагүй албан тушаалтнаас болж ид ажиллаж байсан 30-35 насны ажилчин үхсэн байна. Хөдөлмөр хамгаалал гэж байхгүй, ямар орчинд хүн ажиллуулж байгаа тухай ойлголт буюу мэдрэмж байхгүй, хүмүүсээр "өөрийн ажлаа л" хийлгэж байвал бусдын талаар анхаарал халамж байхгүй. Новшийн байгууллага байна дөө, УСУГ гэдэг чинь. Одоо тэгээд л нэг сурхий ар гэрт нь сая саяр мөнгө төгрөг өгөөд л, өнчирсөн хүүхдүүдэд нь "туслаад л", хариуцлага дээшлүүлэх аянууд УСУГ-ээс зохиогоод л эхлэнэ. Сайндаа 2 удирдах ажилтан, 2 техникийн инженер ажлаасаа мултарна. Харж л байгаарай, Тэгээд л боллоо.

zochin [202.131.242.227] 2019-04-17 01:38:03

hodolmor hamgaalal alga ontsgoi hortoi obiekt shu de

зочин [66.181.167.223] 2019-04-17 01:36:56

хөдөлмөр хамгаалалын үйл ажиллагааны алдаа гарчээ.эхний ээлжинд хий алдагдах явцад байрыг хурдан орхин гарах. дугаарт хорт утааны баг хамгаалах хэрэгсэлийг зүүлгэх зэрэг арга хэмжээг авсан юм уу .эсвэл хорт хий ялгараад л байдаг.тэрийг зүгээр нүцгэн гараараа засаад чангалаад явдаг юм уу гэсэн зураглал харагдаад байна л даа.хариуцлага алга. УСУГ ЫН ДАРГА БАЙГУУЛАМЖИЙН ДАРГА НАР АЖЛАА ӨГЧ ХАРИУЦЛАГАА ҮҮР

зочин [119.40.103.6] 2019-04-17 02:14:00

үнэн байна. Хорт хий алдагдаж байгааг мэдээд баггүй орно гэдэг бол аюул. Хуучин ч энэ маягаар ажиллаж байж л дээ. Хий их хэмжээгээр эсвэл удаан хугацаанд алдагдсанаас баггүй орж хордсон байна.

Zochin [66.181.186.23] 2019-04-17 01:27:35

Unen

Зочин [76.164.231.230] 2019-04-17 01:27:19

Хийн баг зүүж болоогүйн юм байхдаа аягүй бол хийн байхгүйдээ дарга нар нь идээд уучихсан биз

G [66.181.183.65] 2019-04-17 01:25:31

Shine khotiin darga chin mongonii buzar bolson bna! Tyyniig zailulakhgyi bol oor gamshiguud ch garakh bolno!

зочин [202.131.245.69] 2019-04-17 01:18:02

мэргэжлийн байгууллагад улс төрийн томилгоо биш мэргэжлийн ажлын далага туршлагатай тухайн байгууллагад нь ажиллаж басйан хүмүүсээс сонгон шалгаруулж ажиллуулах хэрэгтэй. УСУГ-ын үе үеийн дарга, ерөнхий инженер нь байнга тухайн байгууллагадаа ажиллаж байсан хүмүүс байсийн уг нь. АН-ын үеэс эхлээд балай амьтад удирддаг болсон.


34 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
34 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.