“Мирай Дент” эмнэлгийн рентген аппаратын үйл ажиллагааг түр зогсоожээ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжаар “Бабуно” ХХК-ийн “Мирай дент” шүдний эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. Хяналтаар зөөврийн рентген аппарат нь ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөлгүй, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй.

Мөн цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй зэрэг зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэл явуулж, торгох шийтгэл оногдуулсан байна. Тиймээс зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг гурван сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоож, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллалаа.


Сэтгэгдэл

иргэн [192.82.65.141] 2019-04-23 08:06:51

бүх шүдний эмнэлгүүд зөөврийн аппараттай тэр аюулгүй юу?

Зочин [202.179.31.95] 2019-04-17 10:34:03

Улсын эмнэлгүүдэд рентгэн хийдэг өрөө нь онгорхой өвчтөнд хамгаалалт зүүлгэдэггүй. тэрийг шалгаач !


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.