Баянзүрх дүүргийн ИТХ хуралдлаа
Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XII хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.4, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т заасныг үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/23 дугаар тогтоолоор тус хуралдааныг өнөөдөр хуралдуулахаар товлосон билээ.
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 41 төлөөлөгчтэй бөгөөд 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10,19 дүгээр тойргийн дахин сонгуулийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй тул 2016 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан намаас сонгогдсон хоёр төлөөлөгч хуралдаанд оролцоогүй байна.
Харин дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол ардын намын бүлгийн дарга Б.Галцог нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн тул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаанаар огцруулж шийдвэрлэсэн.
Иймд тус хуралдаанд ирвэл зохих 38 төлөөлөгчөөс 20 төлөөлөгч оролцож ирц 52,6 хувьтай хуралдлаа.
Дахин сонгууль зохион байгуулагдсантай холбогдуулан зарим нэр дэвшигчийн зүгээс шүүхэд гомдол гаргасан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШЗ2019/2257 дугаар захирамжаар дүүргийн сонгуулийн хорооны 20 дугаар тогтоолыг түдгэлзүүлсэн тул төлөөлөгчдийн бүрэн эрхийг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан байна.
Тодруулбал. 10, 19 дүгээр тойрогт өрсөлдөж, хамгийн олон иргэний санал авсан Г.Доржпалам, Б.Галхүү нарын шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл төлөөлөгчдийн бүрэн эрхийг хэлэлцэх асуудлыг хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Дашрамд дурдахад, сүүлийн нэг сарын хугацаанд тус дүүрэгт үүссэн цаг үеийн шинжтэй дээрх асуудлыг энэхүү хуралдаанаар хэлэлцэх байсан ч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол ардын намын бүлгийн төлөөлөгчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй байна.
Сэтгэгдэл
зочин [103.9.90.130] 2019-04-22 02:06:42
БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн 11-р хуралдаанд шат шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Өлхийхорол,Эрдэнэсайхан нар уг хуралд оролцож ирц бүрдүүлсэн учир уг хурлаас гарсан шийдвэр нь хүчин төгөлдөр бус.
T [202.126.89.163] 2019-04-21 04:58:12
G
T [202.126.89.163] 2019-04-21 04:57:59
J
irgen [202.126.89.246] 2019-04-20 00:45:21
MAN-ig 10. 19 r horoond dandaa ylagdj bdag horoonii darga bsan howoor ajil ywuuldag awgai Monherdene bas tuunii hamsaatan hesgiin ahlagch nar l bgaa shde oor MAN g demjih hun ene hroond bhgui hudlaa gwel shalgaad uz AMARSAIHAN guai horoonii irged tedniig demjdggui songuuli huuli bus bolson ni unen shdeeee ylagdlaa dugui hulee MANGARUUDAA
з [202.126.89.116] 2019-04-19 06:43:17
МӨНГӨТЭЙ ХҮН ЖИЖИГ ТОЙРГООР ӨРСӨЛДӨХ ГЭДЭГ,АВИЛГА АВЧ СУРСАН СОНГОГЧ,БАГ ХОРООНЫ ДАРГА НАР БАС ЖИЖИГ ТОЙРГИЙН СОНГУУЛЬД ДУРТАЙ,МАНАЙ МАН МӨНГӨТЭЙ ДЭЭ, СОНГУУЛИАР НҮНЖИГТЭЙ ЗАГНАДАГ,
зочин [66.181.161.73] 2019-04-19 05:57:56
ман ынхан дандаа эрүүгийнхэн болохоор цагдаа хажуудаа байлгаж байгаад оруулаарай тэгэхгүй бл эвгүй шүү нөөдуул чинь