Улсын тэмдэгтийн хураамж төлөхөд татварын албанд очих шаардлагагүй

Т.Хулан / Эдийн засаг

Татварын алба 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Татварын удирдлагын нэгдсэн систем”-ийг нэвтрүүлж улмаар татварын орлогыг зөвхөн татварын нэхэмжлэхэд суурилсан “Цахим төлбөрийн систем”-ээр хүлээн авч байна.

Сүүлийн үед улсын тэмдэгтийн хураамж төлөхөд иргэдэд үүссэн хүндрэлийг шийдвэрлэхээр Татварын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх, “Татварын нэхэмжлэхийн дугаар” үүсгэх, авах зэрэг хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэн 2019 оны 04 сарын 14-ний өдрөөс эхлэн УБЕГ-ын тэмдэгтийн хураамжийг ТОГТМОЛ НЭХЭМЖЛЭЛИЙН ДУГААР-р арилжааны банкинд шууд төлөх боломжтой болголоо.

Өөрөөр хэлбэл та иргэний үнэмлэх, гадаад паспорт захиалах, сунгуулах, төрсний гэрчилгээ авах, гэрлэлт бүртгүүлэх зэрэг Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 38 нэр төрлийн үйлчилгээг авахдаа заавал татварын албанд очилгүйгээр цахим татварын системhttps://e-tax.mta.mn/, интернэт банкаар эсвэл өөрт хамгийн ойрхон банкны салбарт очиж тогтмол нэхэмжлэлийн дугаараар улсын тэмдэгтийн хураамжийг шууд төлөх боломжтой.


Сэтгэгдэл

Зочин [202.72.240.5] 2019-04-20 01:29:51

Амар минь хайгаад байгаа шүү...


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.