ДАШТ: З.Цэлмүүнээ хүрэл, Б.Есүхэй мөнгөн медалийн эзэн боллоо

М.Амаржаргал / Спорт

Жюү жицүгийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод өчигдөр эхэллээ. 11 дэх удаагийн тэмцээнд 100 гаруй орны тамирчид шилдгүүдээ тодруулж байна.

Өсвөрийн тэмцээн эхэлж, охидын 22 кг-ын жинд З.Цэлмүүнээ хүрэл медаль хүртэж багийнхаа анхны медалийн эзэн болов. Мөн хөвгүүдийн 30 кг-ын жинд Б.Есүхэй /”Гаруда” клуб/ мөнгөн медаль хүртээд байна. Өсвөрийн тэмцээний жин тус бүрт 10-20 тамирчин оролцож байгаа бөгөөд АНЭУ, Казахстан, Узбикстан, Иран, Польш, Монголын тамирчид медалын салхийг хагалав. Энэ удаагийн өсвөрийн багийн ахлагчаар Монголын жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Бадрах, насанд хүрэгчдийн багийн ахлагчаар С.Жавхлан нар томилогдсон байна. Мөн мастерс ангилалд оролцох тамирчин гээд нийтдээ 55 тамирчин Абу Даби хотод болж буй ДАШТ-д өрсөлдөж байна.

Өнөөдрөөс эхлэн насанд хүрэгчдийн ангилал эхэлнэ.

Абу Даби хотын "Мубадала Арена" спорт цогцолборт болж буй ДАШТ дөрөвдүгээр сарын 26-ны өдөр өндөрлөнө.

image


Сэтгэгдэл

Зочин [202.72.240.5] 2019-04-21 13:12:57

Хань нь угааж өгье...

Zochin [202.126.89.236] 2019-04-21 14:26:44

Skhan amraarai khairtai .....unsie....

Зочин [202.126.89.236] 2019-04-21 14:26:20

Skhan amraarai khairtai .....unsie....

Зочин [202.126.89.236] 2019-04-21 14:06:25

Minii khani ugaaj ugdug duu...ugaaj uguud yavuuldag...

Зочин [202.126.89.236] 2019-04-21 13:09:42

Хүрээд ирээрэй м ханиа....сайхан минь....

Зочин [202.126.89.236] 2019-04-21 12:53:08

Хань нь усанд орох гэж байна....

Зочин [123.114.144.183] 2019-04-21 09:10:01

huurhun yum be ene huuhduud


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.