Шинэчлэгдсэн VISA КАРТ
Улаанбаатар Хотын Банк 20 жилийн ойдоо зориулж дэлхийн хаана ч ашиглах боломжтой Олон улсын VISA картаа шинэчлэн сайжруулж, дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байна. Технологийн шинэчлэл хийснээр картын төлбөр тооцоо хийх процесс хөнгөрч, харилцагчдад илүү хялбар болж байгаа юм.
С.Лхагвадорж : Улаанбаатар Хотын Банкны Иргэдийн Банкны Газрын Орлогч Захирал
Манай банкны Олон улсын VISA картын бүтээгдэхүүн маань олон давуу талуудтай. Мэдээж олон улсын карт гэдэг утгаараа хамгийн сүүлийн үеийн найдвартай, өндөр нууцлал бүхий технологиор хамгаалагдсан. VISA CONTACTLESS технологийн дэвшилтэд тал нь заавал ПОС машинд картыг уламжлалт байдлаар уншуулах шаардлагагүй, ойртуулах төдийд гүйлгээ хийгдэхэд байгаа юм. 2020 он гэхэд VISA CONTACTLESS технологийг арилжааны бүх банкууд нэвтрүүлж дуусах ба манай банкны хувьд анхлан нэвтрүүлж буй банкуудын нэг болж байна.
Амралт зугаалгын улирал ирж буйтай холбоотойгоор хилийн чанад руу зорчих иргэдийн тоо өсдөг. Энэхүү картуудаар дэлхийн хаана ч байрлах олон улсын томоохон сүлжээ дэлгүүр, үйлчилгээний газрууд, зочид буудал, эмнэлэг зэрэг олон газраар 5-50 хувь хүртэлх хөнгөлөлт эдлэх боломжтой.
Энэхүү VISA CONTACTLESS карт нь CLASSIC, GOLD, CREDIT гэсэн гурван төрөлтэй бөгөөд төгрөг болон ам.долларын сонголттой.
Та Улаанбаатар Хотын Банкны салбар нэгжид хандан өөрийн хэрэгцээнд тохирох олон улсын картаа захиалаарай.
Олон улсын хөнгөлөлтийн мэдээллийг VISA.COM сайтаас сонирхоно уу.

































































А.ГАНСҮХ: З.ЭНХБОЛД ТАВАНТОЛГОЙГ ХЭРХЭН АВАРСАН БЭ?
Ц.Идэрбат: Мах талх шиг янз бүрийн үнэтэй байна
Шигшээ багийн эрэгтэй тамирчид Ази тивийн аваргад мордлоо
Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоов
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Б.Батбаатар: БОУАӨ-ийн сайдаар томилогдсоноор тэр хүний цаг эхэлсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо
“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна