Д.Дамба-Очир: Надад Оюутолгойд ашиг сонирхлын зөрчил байхгүй, 43 хуудас материал бүх гишүүдэд бий

П.Урнаа / Улстөр

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн жил Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг гаргаад аль хэдийн нэг жил орчмын хугацаа өнгөрсөн бөгөөд саяхныг хүртэл холбогдох бичиг баримтыг бусдаас нуун хав дарж байв.

Гэтэл нууцын зэрэглэлтэй хэмээн сэтгүүлчид болон гишүүдээс нууж хав дарж байсан дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээс өмнө хэн нэгэн Оюутолгой ХХК-ынханд өгсөн тухай мэдээлэл цацагдсан. Тухайн хүн нь ЭЗБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир болж таарч буй. Энэ талаар түүнээс сэтгүүлчид өнөөдөр тодруулга авлаа.

Энэ тухай тэрээр хэлэхдээ, “Оюутолгойн бэлтгэл ажлыг хангаж байгаа хэлэлцэх асуудлыг эдийн засгийн байнгын хороон дээр бүгдийг нь хангаад явж байна. Ганцхан материал гишүүдэд тараагаагүй байгаа тэр нь АТГ-ын шалгасан материалыг гишүүдэд өгөөгүй. Бусад бүх материалыг тараасан. Ялангуяа Дубайн гэрээнд хийгдсэн аудитын нууцлалтай холбоотой шалгалтын материалыг тараасан. Мөн засгийн газар Оюутолгой хоёрын хооронд хэлэлцээр явж байгаа тэр хэлэлцээрийн талаарх нууцлалын материалуудыг хүртэл гишүүддээ тарааж өгсөн. Оюутолгойн дүгнэлтэд нууцлалтай холбоотой ямар ч зүйл байхгүй нэг өгүүлбэр үсэг ч байхгүй. Бүх гишүүдэд тараагдсан. Иймд Д.Дамба-Очир гэдэг хүнээс Оюутолгой компани авсан гэсэн зүйл байхгүй.

Мөн Оюутолгой дүгнэлтэндээ тайлбар гаргаж өгсөн. Тухайн тайлбарыг ч гишүүдэд өгсөн. Гишүүдийг бүх талын тэнцвэртэй ойлголт байг гэдэг үүднээс бүх материалыг өгсөн. Өнгөрөгч долоо хоногт хэлэлцэх ёстой байсан ч гишүүдэд танилцах хугацаа олгож долоо хоног хойшлуулсан. Ирэх долоо хоногт Оюутолгойн шалгалтын материалыг дүгнээд хэлэлцээд явна. Оюутолгойд нууцлалтай холбоотой материал өгөөгүй тэр материалыг гишүүдэд л өгсөн. Надад Оюутолгойд ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Миний хувьд Оюултолгойн гэрээг илүү сайжруулаад явах ёстой гэсэн саналтай байгаа юм. Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материалыг "Рио тинто" албан ёсоор авсан.

Хоёрдугаар сарын 02-нд шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч бүх материалыг гурван даргад өгсөн. Мөн тамгын газарт болон бүх гишүүдэд өгсөн. Иймд Д.Дамба-Очир гэдэг хүн Оюутолгойд хулгайгаар өгсөн зүйл байхгүй. Хоёр материал нууцын зэрэглэлтэй байна. Тэрийг Оюутолгой байтугай хэн ч аваагүй. Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн 43 хуудас материал бүх гишүүдэд байж байна.

Харин би гэрээг сайжруулах ёстой гэдэг байр суурьтай байна. Үүнээс болж Оюутолгой компанитай зөрчил үүсч, тус компаниас мэдэгдэл хүртэл гаргасан. Ингэхдээ гэрээндээ нэг үсэг байтугай нэг таслал ч өөрчлөхгүй гэж ярьж байна лээ. Одоо үүнийг УИХ шийдэхээс биш Оюутолгой гэдэг компани шийдэх асуудал биш. Д.Тэрбишдагва гишүүн ажлын хэсгээ одоо хуралдуулах хэрэгтэй" гэсэн тайлбарыг өглөө.


Сэтгэгдэл

Зочин [103.10.23.116] 2019-05-10 22:52:05

Тэрбишдаваг ийм юм хийхгүй Оюунтолгойн асуудалаар хамгийн их яридаг гэшүүдийн нэг бол Тэрбишдаваг гэшүүн мөн

Зочин [103.10.23.116] 2019-05-10 22:49:55

Нууц мятирал биш юм биш үү Хэрвээ нууц нь очсон бол түүнийг дамжуулсан хүн байж л таарна нарийн сайн шалгах хэрэгтэй

Зочин [103.9.89.18] 2019-05-10 14:46:57

Урвагчид үхэх ёстой

хх [202.55.191.194] 2019-05-10 09:57:41

энэ тун явдалтай этгээддээ гэмгүй царайлчихаад юмнаас мултрахдаа мэргэшсэн гэж хэлж болохоор аяархан,аяархан дугарчихаад дандаа болохгүй юм хийж явна сонгогчид нь буцааж татмаар юм

сонгогчдын буруу [43.242.243.222] 2019-05-10 06:41:38

ЛҮНгийн замыг ТАМ болгосон энэ нөхрийг УИХ д сонгосон сонгогчид буруутай. ИЙМ луйвар царайлсан хүн засрахгүй. 13 настай охин энэ нөхрийг зочид буудалд алуулсан. МУУ МУХАЙ бүхэн энэ хүнийг тойрохгүй юм байна

Зочин [202.126.89.196] 2019-05-10 09:28:41

Эрдэнэт хотод өөр сонгох хүн байдаггүй юм уу! Баасанхүү гэдэг эргүү, өвчтэй нь мэдэгдэхгүй бас нэг хүн. дамба-очир, баасанхүү 2-ыг дахиж битгий сонгоочээ. Бусад аймгийн сонгогчид Орхон аймгийн сонгогчдыг шоолж байна шүү!!!

Манайханд гэж сүрэн паран гэсэн хэдэн новшнууд байх юм аа [142.93.115.37] 2019-05-10 00:27:35

Ямар ч нууц мууц юм байхгүй л юм байна. Эцэст нь Риотой дахин гэрээ хийнэ гэвэл энэ шалгалтын материалыг Риод танилцуулж байж л хамтарсан шийдэлд хүрнэ ш дээ

Зочин [66.181.176.167] 2019-05-09 22:42:44

Энэ өөрийгөө өмөөрөхөөс өөр юм мэдэхгүй новшийг наад их хуралаасаа зайлуулаач ээ

Зочин [66.181.187.37] 2019-05-09 20:47:57

Муу юм хийх есөн шид нь бүрдсэн энэ Там очир гэнэ үү УРВАГЧИЙГ цааш нь харуулж , эх орноос тонилго ...

hi [59.153.113.77] 2019-05-09 19:36:12

УРВАГЧ УРВАГЧ УРВАГЧ яаж ичихгүй явж байж чадаж байна аа.

Зочин [66.181.187.97] 2019-05-09 19:10:12

Энэ хулгайчийг төрд гаргасан хохь нээ Энэ хулгай Рио Тинро-д материал өгсөн үнэн гэж өөрөө хэлсэн . Албал таарна

Зочин [73.221.181.240] 2019-05-11 01:46:35

Дахин сонгоорой түүнийг

Zochin [43.242.243.157] 2019-05-09 18:49:23

ЭНЭ БАМБА-ОЧИР БИ ЖДҮГЭЭС ЗЭЭЛ АВААГҮЙ НАДАД АШИГ СОНИРХОЛ БАЙХГҮЙ Л ГЭНЭ ХАМГИЙН ИХ НО-ТОЙ ЭТГЭЭД ШИГ БАЙГААМ ДАА ЛҮНГИЙН ЗАМААС ЭХЛЭЭД ХАМГТЙН ИХ АШИГ СОНИРХОЛТОЙ БОЛЧИХСОН ЮМ БИШ ҮҮ.ЭНЭ НӨХРИЙГ САЙН ШАЛГА .

Дүүжил кк [202.126.89.57] 2019-05-09 17:40:34

Эх орноосоо урвасан ашиг сонирхллын зөрчилтэй новшийг баривчлах хэрэгтэй

Зочин [43.242.243.211] 2019-05-09 18:25:14

Там очир тамруугаа...

zochin [202.9.43.170] 2019-05-09 17:37:05

gazriin khaanaas garaad irsen muu gai ve...

зочин [202.21.117.194] 2019-05-09 17:25:53

Энэ өгсөн нь үнэн байх. ОТ-оос доллар аваад өгчихсөн биз.

SS [66.181.168.8] 2019-05-09 17:23:48

ENE UGSUN BNA

zochin [185.39.141.108] 2019-05-09 17:21:40

nymdorj hytadad material hulgailj avaachij igch baisan .. ene 2 yalgagdah yum alga yanhnuud yum.

Зочин [103.26.194.69] 2019-05-09 17:14:34

Оюу толгой гэж бичихэд 35 үсэгт о ю у т л г й үсэг ордоггүй юм байнаа даа

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-05-09 17:05:28

ЧИНИЙ ҮГЭНД ХЭН Ч ИТГЭХГҮЙ. МУУ УРВАГЧ

Зочин [202.9.42.172] 2019-05-09 16:44:29

Согтуу байнашдээ.2 хуудас материал өгөх гэсэн аваагүй гээд хэлчиж байнадаа.энэ гостууг сонгосон тойргийхон бүгд гостуу биш л гэж найдъяааааааааа

Зочин [202.21.108.68] 2019-05-09 16:13:04

nohoi-ochir

Зочин [66.181.161.122] 2019-05-09 16:04:44

Энэ ярилцлагаас юу ч ойлгосонгүй.

Зочин [202.179.25.213] 2019-05-09 15:45:33

яааяа даа байз Дамба -очироо чамай мууг ....

Зочин [66.181.161.73] 2019-05-09 15:45:11

Zewvvn nowshiig tamlaj bgaad al

Зочин [202.179.31.120] 2019-05-09 15:29:31

Мэлийсэн туучийг хараад байгаарай, урждархан л би өгөөгүйэээ л гээд мэлзээд байсандаг тийм л юм бол эхнээсээ нууц юм бхгүйээ би от-д өгсөөн гэхгүй үүдэн хоймрын зайнд худлаа шаанаа. Тэр жил бас яалаа шаал гостуумхуралд суучаад бас мэлзээл хэвтсэн янзын нөхөр бншүү бас..


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.