Ц.Энхбаяр: ЖДҮХС-гаас зээл авсан 50 гаруй хэргийг хаах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн

Д.Тулга / Улстөр

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас 2018 онд иргэд, хуулийн этгээдэд олгосон зээлийн үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байгаа. Энэхүү мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан иргэн, хуулийн этгээд, нэр бүхий албан тушаалтнуудыг аж ахуйн нэгжүүдтэй хамааралтай мэтээр үндэслэлгүйгээр холбогдуулах, шалгагдаж буй хэрэг материалыг хаасан мэтээр нийтэд мэдээлэх зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц, эх сурвалж нь тодорхойгүй буруу ташаа мэдээлэл ихээр тарааж байна. Нөгөө талаар сэтгүүлчдийн зүгээс албан ёсны эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл, ярилцлага, тодруулга авах хүсэлтийг байнга гаргаж байгаа юм.

Тиймээс сэтгүүлчид болон олон нийтийг мэдээллээр хангах, ЖДҮ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн нэр хүндийг хамгаалах үүднээс уг хэргийг шалгаж буй Ажлын хэсгийн ахлагч, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяртай ярилцаж, прокурорын байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээллийг олон нийтэд хүргэж байна.

-ЖДҮХС-гийн гэх хэргийг АТГ шалгаж эхлээд зургаан сарын хугацаа өнгөрлөө. Шалгаж эхэлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн мөрдөн шалгах ажиллагааны тойм мэдээллийг өгөхгүй юу?

-Хэвлэл,мэдээллийн хэрэгслээр 2018 оны аравдугаар сард нэр бүхий УИХ-ын гишүүд болон зарим албан тушаалтнууд ЖДҮХС-гийн хөрөнгийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдэд олгуулсан тухай мэдээлэл гарсантай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоон Авлигатай тэмцэх газарт ирүүлснээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны хувьд аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн төсөл хэрэгжилт зээлийн санхүүжилтийг шалгах, нэр холбогдсон улс төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус оролцоо байгаа эсэх, мэдээллийг нэг бүрчлэн шалгах зэрэг ажлын цар хүрээ өргөн байсан. Ийм өргөн цар хүрээтэй хэргийг дангаар богино хугацаанд шуурхай шалгаж шийдвэрлэх хүн хүчний боломж бага байсан зэргийг харгалзан Улсын Ерөнхий прокурорын тогтоолоор АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гарсан. Энэ дагуу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хамтарсан ажлын хэсэг байгуулагдан шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл зургаан сарын хугацаа өнгөрлөө. ЖДҮХС-гаас 2018 онд зээл авахаар хүсэлт гаргасан 1544 иргэн, аж ахуйн нэгж байдаг. Тэдгээрээс ХХААХҮ-ийн сайд 2018 оны хоёр удаагийн тушаалаараа 216 иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн төсөлд зээл олгосон. Мөрдөн шалгах ажиллагаа нь зээлийн хүсэлт гаргаад авч чадаагүй иргэн, аж ахуйн нэгжийн төсөл, бичиг баримт болон зээл авсан 216 төслийн үйл ажиллагааг хамарч явагдсан.

ЖДҮХС-гийн зээлийг олгохдоо

  • сайдын хоёр удаагийн тушаалд хамрагдаж зээл авсан иргэн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа хууль дүрмийн дагуу явагдсан эсэх
  • төсөл зорилтот бүлгийн этгээдэд очсон эсэх
  • сонгон шалгаруулах ажиллагаанд албан тушаалтан, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүд, мэргэжилтнүүдээс нөлөөлсөн эсэх, тэдний хамаарал байгаа эсэхийг шалган тодруулах ажлыг хийж байна.

Түүнчлэн шалгарсан 216 төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг газар дээр нь очиж баримтжуулах, үзлэг нэгжлэг хийх, санхүүжилтийн баримт, мөнгөний зарцуулалтад аудитын шалгалт, шүүх ня-бо, санхүүгийн шинжилгээ хийх, зээлийн барьцаалбарыг зохих журмын дагуу хийж үнэлсэн эсэх зэргээр төсөл тус бүрт нарийвчилсан хяналт шалгалтын ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, эрх бүхий шинжээчийн бүрэлдэхүүн, хөрөнгийн үнэлгээний эрхтэй компани, тусгай мэдлэг бүхий мэргэжилтнүүдийг татан оролцуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

-Мөрдөн шалгах ажиллагааны дүн эхнээсээ гарч байх шиг. Зарим хэрэг хаагдаж, зарим нь шийдэгдэж байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулна уу?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны ЖДҮХС-тай холбоотой хэргийн гол хүрээг хумьж шалгаж дуусгах шатандаа орсон гэж бид үзэж байгаа. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэн Ажлын хэсгээс санал, шийдвэрүүдийг хуулийн хүрээнд гаргаж хяналт тавьж буй Нийслэлийн прокурорт хүргүүлж байгаа.

Зээл авсан иргэн, хуулийн этгээд бүрийг буруутан, гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй. Зээлийг зохих журмын дагуу авсан, ЖДҮХС-гийн шалгуур шаардлагыг хангаж, зохих журмын дагуу шалгарсан, үйл ажиллагаа нь хэвийн хэрэгжиж байгаа төслүүд бий. Тухайлбал, ажлын байр бий болгож, ноос, ноолуур, оёдол, газар тариалан, хүлэмж, зоорь барих зэрэг чиглэлээр хүсэлт гаргасан, түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа төслүүд байна. Төслийн үйл ажиллагаа нь зориулалт, зохих журмын дагуу явагдаж байгаа гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоосон.

Одоогоор 70 гаруй төслийг хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн тусгаарлан шалгаж, үүнээс гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн 50 гаруй хэргийг хаах санал гаргаж, прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Прокурорын байгууллага, мөрдөгчийн саналыг хянаж хуулийн хүрээнд шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалттай, өнөөдрийн байдлаар 10 гаруй төслийн материалыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг хаах прокурорын тогтоол гарсан байна.

-Тухайлбал, ямар аж ахуйн нэгжүүдэд холбогдох хэргийг хааж шийдвэрлэсэн юм бэ?

-Тусгаарлаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй төслүүдээс улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтан нартай хамааралгүй, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журамд заасан шаардлагыг хангасан, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, гарааны бизнес эхлүүлэх боломж болон ажлын байр бий болгож, нэмэгдүүлэх үндсэн зорилгыг хэрэгжүүлж буй иргэн, хуулийн этгээдүүдийн төслүүдийг шалгаж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт хүргүүлээд байгаа. Тодруулбал:

Иргэн А.Төгөлдөр, Т.Цээндэр, Э.Баяр, Ц.Пүрэвсүрэн, Г.Цэрэннадмид, Ц.Оюунчимэг, Э.Ариун-Ундрага, Ж.Баяр, Д.Отгонтуяа, Х.Батбаяр, Х.Дөшбаатар, Ч.Батчулуун, Б.Анхбаяр, “Аралтөбе” хоршоо, “Тэнгэрийн Соёмбо” ХХК, “Ганга нар трейд” ХХК, “ЦЕТ” ХХК, “Ти Эс Эн” ХХК, “Эс Би Би Эй” ХХК, “Хараат хайрхан уул” ХХК, "Органик Хүнс Трейд" ХХК, “ЖГБ” ХХК, “Ш.Ууганбаяр” ХХК, “Хөх үзүүр” ХХК, “Төмөр Ган” ХХК, “Буянцэцэн” ХХК, “Соёмбо капитал” ХХК, "Алтан Олом" ХХК, “Жигүүрт хөсөг” ХХК, “Гэга”ХХК, “Өсөх буудай” ХХК, “Идлэг фүүдс” ХХК, “Монгол буйдан” ХХК, “Завхан буурал” хоршоо зэрэг иргэн, хуулийн этгээдийн төслүүдийг дурдаж болно.

Тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон иргэн, хуулийн этгээдийн төслүүдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна. Үүнд:

  • УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК
  • УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК
  • УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК
  • УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК
  • УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК
  • УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК
  • УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК
  • УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК
  • УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК
  • УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК
  • УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент” ХХК
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК
  • УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот” ХХК зэрэг

иргэн, хуулийн этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал гаргасан.

Гэхдээ хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдаж буй төсөл дотор ЖДҮХС-гийн хууль тогтоомж, журмын дагуу шалгарсан, төслийн үйл ажиллагаа хэрэгжиж байгаа төслүүд байгаа боловч төслийн үйл ажиллагааг тодорхой шалтгаанаар хэрэгжүүлж чадаагүй, санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан, зээлийн мөнгөнөөс өндөр хүүтэй, өр зээлээ хаасан, машин унаа авсан, хувь хүмүүст шилжүүлсэн зэрэг нийтлэг зөрчилтэй төслүүд байгаа. Эдгээр зөрчилтэй төслүүдэд ЖДҮХС-гаас зээл олгосон иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний дагуу хяналт шалгалт явуулах, барьцаа, батлан даалтын дагуу эргэн төлүүлэх, нэхэмжлэх, гарсан зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг Сан өөрөө хариуцаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж, ажлын хэсгээс мэдэгдэл хүргүүлэн төсвийн хөрөнгийг нөхөн төлүүлэх, хохиролгүй болгох арга хэмжээ авч байгаа. Цаашид ЖДҮХС-тай харилцан мэдээлэл солилцож, бичсэн мэдэгдлийнхээ дагуу шалгах зэргээр хамтран ажиллах болно.

-Хаах саналтай хэргүүд дотор хэд хэдэн УИХ-ын гишүүний нэр дурдагдлаа. Тэдгээр УИХ-ын гишүүд албан тушаал, эрх мэдлээрээ нөлөөлсөн, бусдад давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлгүй юу?

-Дээрх нэр дурдсан төслүүдэд албан тушаалтан хууль бусаар нөлөөлсөн, давуу байдал олгосон гэж шууд үзэх үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй.

-Гэхдээ яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд байгаа...

-ЖДҮХС-гаас төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр өөртөө болон бусдад давуу байдал олгосон 9 этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзсэн улс төрийн өндөр албан тушаалтан 3 яллагдагчид холбогдох хэргийг Ажлын хэсгээс тусгаарлаж шийдвэрлэх саналаа прокурорын байгууллагад гаргасан. Одоогоор дээрх яллагдагч нарын хэргийг шүүхэд шилжүүлээгүй байна. Хэвлэл мэдээллээр шүүхэд шилжүүлсэн, хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлж байгаа нь буруу ташаа мэдээлэл юм.

-ЖДҮХС-гаас зээл авснаас гадна зээл аваагүй төслүүдийг ч мөн шалгасан гэлээ. Шалгараагүй төсөлд шалгалт хийсэн нь ямар учиртай юм бэ?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг тал бүрээс нь цуглуулах, үнэлж дүгнэх, хавтаст хэрэгт яллах ба цагаатгах талын баримтыг зэрэг цуглуулах ёстой. Тиймээс ЖДҮХС-гийн сонгон шалгаруулалт хууль, журмын дагуу байсан уу, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байгаа шиг, иргэд олон нийтийн яриад байгаа шиг ЖДҮ эрхлэгчдийн боломжийг хулгайлсан уу гэдгийг нотлох үүднээс бид зээл авсан 216 иргэн, аж ахуйн нэгжээс гадна төслийн сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа бүрдүүлж өгсөн 800 гаруй төслийн материалыг хураан авч шалгасан.

Энэ ажиллагаанд дан мөрдөгчөөс гадна төрийн болон төрийн бус байгууллага, санхүү, аудитын чиглэлээр өмнө ажиллаж байсан, мэргэжилтэн, шинжээч болон иргэдийн хяналт, дэмжлэгтэйгээр төслийн материал бүрийг хянан шалгаж, нягтлан үзсэн. Өөрөөр хэлбэл, шалгарсан шалгараагүй бүх аж ахуйн нэгжүүдийг аль алийг нь үзэж нягталсан. Шалгараагүй үлдсэн 800 гаруй төсөл дотор шалгарах боломжтой 100 гаруй төсөл хүсэгч ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгжүүд байсан.

Хэрэв төсөл нь шалгараагүй бол яагаад шалгараагүй вэ, шалгарах боломж байсан уу, шалгарсан бол тус сангийн журам зааврыг зөрчиж, албан тушаалтанд нөлөөлж авлига, хээл хахууль өгч хамрагдсан уу гэдгийг ч мөн шалгаж үзсэн. Зээлийн барьцаанд тавигдсан хөрөнгө бүрийг нягтлан үзэж, тухайн этгээдийн хөрөнгө мөн эсэх, хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн үү, үгүй юу гэдгийг нэгбүрчлэн үзэж, үнэлгээ тогтоолгосон. Энэ маягаар мөрдөн шалгах ажиллагаа өргөн цар хүрээтэйгээр хийгдэж байгаагаас мөрдөн шалгах ажиллагаа удааширсан. Үүнд манай байгууллагын мөрдөн шалгах хэлтсийн хүн хүч дутмаг байдал ч нөлөөлсөн. Цагдаагийн байгууллагаас ирсэн мөрдөгч нарын хүчээр Ажлын хэсгийн нийт 10 орчим мөрдөгч өнгөрсөн зургаан сарын хугацаанд уртасгасан цагаар, амралтын өдөргүй ажиллаж, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахдаа боломжит бүх хувилбарыг нягтлан ажилласан гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

-ЖДҮХС-гийн гэх хэрэгт 60 орчим албан тушаалтан, түүн дотор улс төрийн нөлөө бүхий томоохон албан тушаалтан хамаарал бүхий компанидаа зээл авч өгсөн байж болзошгүй хэрэг шалгагдаж байгаа гэж мэдээлж байсан.

-Төсөл сонгон шалгаруулалтад олон албан тушаалтан, түүн дотор УИХ-ын 40 гаруй гишүүн байгаа талаар хэвлэлд мэдээлэгдсэн. Хуулиар гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. Энэ нь хүний нэр төрд халдаж байгаа хэрэг.

ЖДҮХС-гаас төсөл хэрэгжүүлэхээр зээл хүссэн 1544 иргэн, аж ахуйн нэгж байгаа. Тэд төслөө янз бүрийн аргаар хүргүүлсэн байдаг. УИХ-ын гишүүдэд хандаж төслөө хүргүүлсэн, орон нутгийн захиргааны удирдлагадаа хандсан нь ч байна. УИХ-ын гишүүдээс төслийг уламжилсан, дэмжлэг үзүүлэхээр албан бичгээр хандсан нийт 21 гишүүн, 46 иргэн, 54 аж ахуйн нэгжүүдийн төсөл албан бичиг хүргүүлсэн байна. Гишүүдээс дэмжлэг хүссэн бичигтэй төслүүдийн гуравны нэг хувь дэмжигдсэн байдаг. Энэ бүхнийг гэмт хэрэг гэж үзэх үү.

Хуульд заасан эрх хэмжээ, үүргийнхээ дагуу тойрогтоо болон тойргийн сонгогчдоо дэмжсэн, ирсэн хүсэлтийг уламжилж явуулсан, анхаарал тавьж асууж сурагласан зэргийг албан тушаалтны бодлогоор дэмжсэн төслийг өөрийн хамаарал бүхий үүсгэн байгуулсан, хувь хувьцаа эзэмшдэг, ах дүү, үр хүүхдийнхээ зэрэг шууд ашиг сонирхлоор хандаж илт давуу байдал олгосон, мөнгө санхүүгээр холбогдсон, өмнө хойдох өр төлбөр маягаар авсан хуульд заасан өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлээс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Үүнийг ялгаж салгаж тогтоохын тулд ажлын хэсгийн мөрдөгч, прокурорууд өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

-АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ хэд болоод байна вэ?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор 11 иргэн, аж ахуйн нэгжээс нийт 11 тэрбум 195 сая 611 мянга 321 төгрөгийг битүүмжилж нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан. Үүнээс 5.5 тэрбум төгрөгийг ЖДҮХС-д буцааж нөхөн төлүүлсэн.

-УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Би зээл аваагүй, УИХ-ын гишүүнийхээ үүргийг биелүүлж, тойргийнхоо иргэдийн хүсэлтийг холбогдох байгууллагад нь уламжилсан” гэж ярьсан байдаг?

-Иргэн, хуулийн этгээдийн төслийг шалгаруулахдаа УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан төсөл сонгон шалгаруулах эрх бүхий албан тушаалтнуудад нөлөө үзүүлж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд давуу байдал бий болгож, санхүүжилт олгосон үйлдэлд нэр бүхий улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтан 5 хүнийг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Дээрх 5 албан тушаалтнаас гурван яллагдагчийн хэрэг нотлогдсон гэж үзэн, эрүүгийн хэргийг тусгаарлан шийдүүлэхээр прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар өмнө хэлсэн.

УИХ-ын гишүүн тойрогтоо ажлын байр нэмэгдүүлсэн, тойргийн сонгогчдоо бодлогоор дэмжсэн төсөлд тэднийг шууд буруутгах хуулийн үндэслэл байхгүйг дахин хэлье. Харин өөрсдийн баталсан хуулиа зөрчиж, тойрогт нь огт хамаагүй, ЖДҮ-ийг хөгжүүлэх журам зөрчсөн, төслийн санхүүжилтаар ашигт малтмал, хайгуул явуулсан, эсвэл огт үйл ажиллагаа явуулдаггүй, хүнд харуулах нэг ч үйлдвэрлэл байхгүй байхад зээл олгуулчихаад би тойргийнхоо иргэдийг дэмжсэн гэж ярьж болох уу?

Мөрдөн шалгах ажиллагаагаар бүх зүйл нотлох баримтаар яригддаг. Таны асуугаад байгаа албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө буруугүй мэтээр олон нийтэд мэдээлж байна лээ. Үүнийг гагцхүү шүүх л шийдвэрлэх хуультай.

Цаашид мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтан оролцсон үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгаа. Хууль тогтоомжийн хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлэхээр ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа, одоогоор 100 гаруй төслийн материал шалгагдаад дуусч байгаа.

ЖДҮХС-гийн хууль, журам зөрчсөн төсөл нь сонгон шалгарсан, түүнд дэмжлэг үзүүлсэн, давуу байдал бий болгосон байж болзошгүй, нэр нь гараагүй иргэн, аж ахуйн нэгжүүд болон өндөр албан тушаалтан, мэргэжилтнүүдийн үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаж байгаа гэж ойлгож болно. Бид боломжит богино хугацаанд хуулийн хүрээнд энэ мэтээр санал, шийдвэр гаргаж нийтэд мэдээлэх болно.


Сэтгэгдэл

Зочин [182.160.0.107] 2019-05-13 01:37:25

hurtsiin hereg shig daraagiin songuuliar uur humuusiig gargaj odoo shalgagdaad huuli busaar haagdsan herguudiig murdun shalgaj haasan herguudiig shalgaj baisan awilgajsan murdun baitsaagchidiig shorond hiij baih ni zuw

Зочин [64.119.23.41] 2019-05-12 15:05:00

N.Enkhbold huuli zurchuugui yu?! Hudaa demjsen ni todorhoi shdee.

Зочин [150.129.142.51] 2019-05-12 14:54:03

ЖДҮ яах вэ жижигхээн юм шүү дээ . Буцааж төлөх зээл . Харин 60 тэрбум , 33 их наяд гэвэл ямар сонсогдож бна даа

Зочин [139.5.219.143] 2019-05-13 00:19:09

33 тэрбумаар зам барьсан 60 тэрбум жидүүг бол идчихсэн юмаа

Иргэн [202.126.88.59] 2019-05-12 12:07:21

Прокурор Амгаланбаатар бас ариун хүн үү энэ зээлийг дэмжээч гэж бичиг өгдөг Субект үүү

Зочин [122.201.24.165] 2019-05-12 10:11:34

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Энхболд нар бүгд өөрсдийнхөө компанид зээл авч өгсөн байна шүү дээ. АТГ-ынхан ямар хүмүүсийг шалгахдаа нүдээ аниад, ямрыг нь шүдэндээ зуудаг юм бэ??? Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Д.Дамба-Очир нарыг ялтан гэж ойлголлоо.

Зочин [43.250.126.130] 2019-05-12 05:12:20

Өөрийг сайд болоход дэмсэн ЖДҮ чидэд хариуцлага тооцохгүй юм бол АН ын топор Хүрэлсүх 20 онд сонгуульд гарна гэж саналтгүй.

ГуулинАлх [49.0.213.53] 2019-05-13 15:13:26

Топоор чинь танай МАН намын дарга биз дээ

зочин [103.26.193.14] 2019-05-12 04:36:07

Зул бөхөхийнхөө өмнө бадамлана гэдэг МАН хулгайчууд яаж өөрсдөдөө зориулж хууль зохиогоод нэмэргүй 2020 оны сонгуулийн дараа шинэ их хурал ард түмэнтэй нийлж та нарыг нарсанд суулгах л болно.

Өөдгүй шаард [202.126.89.17] 2019-05-12 01:14:35

Та нарыг яааяя даа байз.

зочин [202.179.26.107] 2019-05-12 00:19:47

АТГ ямар ч хэрэггүй байгууллага, хэрэгсэхгүй болгосон зээлүүд чинь бүгд гишүүдийн эсвэл өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий улс байна. Н. Энхболдын худ хуучин эрүүл мэндийн сайд Цогцэцэг авгайн худал шинжилгээ хийдэг харшлын эмлэг "Өлзий дэн" байна, бас орлогч прокурорын эхнэрийн согоот гэж компани байна. УИХ тараач зайлаач. ард түмний боломжийг хулгайлчаад тэрийг нь АТГ нь хуурамч дүгнэлт гаргаж хаагаад энэ гахай тэрийг нь яриад сууж байдаг. бүр жинхэнээсээ бухимдаж байна .

зочин [202.55.191.205] 2019-05-12 00:30:57

Албан тушаалын давуу байдлаа ашигласан хариуцлага яаж тооцох вээ???

Зочин [66.181.190.252] 2019-05-11 23:18:25

Америк Хятадын худалдааны дайн эхэлсэн . Хятад сүйрэх нь цаг хугацааны асуудал. Монголчуудаа одооноос эхлээд Хятадуудын сүйрэлээс болгоомжил. Тэдний сүйрлийг бусад улсууд шууд хараад хариу үйлдэл гаргана. Монголын эдийн засгийг аврахын тулд маш том алхам хэрэгтэй. Хятадын худалдаанд няхуур ханд. Тэднээс санал болгосон бүх зүйлд хариуг нь удааж цаг хожих хэрэгтэй байх шүү. Бидний эдийн засгийг эрчимжүүлэх нь зөв боловч, хятадын залиас холуур байх хэрэгтэй.

zochin [150.129.142.44] 2019-05-11 21:53:47

buduun 65 baihad yaah yum be ta nar

зочин [66.181.188.135] 2019-05-11 10:45:54

жидүүгийн хэргийг яахаараа хаачдаг юм бэ

Зочин [66.181.183.224] 2019-05-11 09:51:34

Энэ тэнэг гахай хэний гар хөл вэ наад ждү зээл авсан уихг төриын өндөр албан тушаалтнууд бүгд гэмт хэрэгтнүүд мөнөөс иөн

Зочин [85.242.136.19] 2019-05-11 09:08:38

Svr duuliantai exleed nam gvm xergvvd xeregsexgvi bolox yum bn l da xuuli shvvx zovxon jirin irged l vilchilj bn

zochin [103.212.117.47] 2019-05-11 09:06:25

UIH-n gishuudeer buh l asuudlaa hariutsuuldag yamar yos, yamar huuli bainaa.Ed nar ni avch ugsniihee hols ortogiig avchihsan l baigaa sh dee .Bolovsrolyn said baisan hun huduu aimagt shine surguuliin neelted ochoo l ideshii targan uhriin mahtai l butsdag, uniig ni ter surguuliin bagsh nar tolj .baihyg nudeeree harj bailaa . Esgii hiih gazar nohoi hereggui gegcheer tend ter said ochih yamar heregtei baidgiin bol !!

хх [202.55.191.194] 2019-05-11 08:39:25

бид чинь мөхлийн замруугаа нэгэнт орчихсон юм бишүү нийгмийн байгуулалтыг үндсээр нь өөрчлөхгүй бол нэг өглөө босоод ирэхэд засгийн ордон дээр хятадын туг мандаж байхад гайхах юм гүй болох нь байна шүү парламент гэж энэ балай юмыг устгая ерөнхийлөгчийн засаглалыг дэмжье Гэхдээ Баттулга биш

0000 [103.10.23.116] 2019-05-11 10:58:11

Үүний ард бөөн хахууль яваж байдаг гэж Гүндалайн хэлсэн үг жэнхэн үнэн үг Шүүх шалгаж үүнийг илрүүлэх хэцүү тэд үнэнээ хэзээч хэлэхгүй Монгол төр хулгайч нар ба Гадаадын луйварчин нарын бөхс долоогч нар үүрэлсэн төр болсон Монголд одоо Байнгын ба Ардын гэсэн хоёр танхимтай их хурал хэрэгтэй Ардын танхим нь 500 хүртэлэх ард түмний төлөөлөлтөй хууль баталдаг Томоохон гэрээ хэлэлцээрийг хэлцэж баталдаг Байнгийн танхимаа сонгож томилдог байх Байнгийн танхим нь хууль боловсоруулдаг боловсоруулсан хуулиа Ардын танхимаар оруулаж хэлцүүлэн батлуулдэг Хуулийн хэрэгжэлтэнд хяналт тавдаг гарсан зөрчлийг хуулийн хүрээнд шийдүүлдэг байх ба дотроо мэрэгжлийн хэд хэдэн салбартай байх хэрэгтэй юм шигээ Дээд шүүхийн дарагыг Ерөнхий прукорыг ард түмэн нийтээр сонгодог Эргүүлэн татах эрх нь Ард түний 50хувийн санлаар шийдэг Сонгодсон хүн шаат шатандаа шүүхийн ба прукорын дарга нарыг томилдог байж гэмээн шүүх хуулийн байгуулаг хараат бус шудраг ажилаж чадна

иргэн [202.179.24.61] 2019-05-11 07:28:45

Прокурор хэрэгсэхгүй болгосон Шүүх Хөөн хэлэлцэх хугацаа дууссан Цагдаа Гэмт хэргийн шинжгүй байна гэсэн Тайлбаруудаар өндөр Алба хашиж буй хашиж байсан Гэмт хэрэгтэнгүүдийн Гэмт хэргүүдыг Хааж хэрэгсэхгүй болгож байгаа нь Хууль Шүүх АТГ-д Итгэх Иргэдийн Итгэл үнэмшил огт байхгүй боллоо доо Ер нь тэгээд байсхийгээд Дуулиантай Хэргүүдыг Хуулийнхан өөрсдөө Сүр дуулиантай Зарлаж Эздийн нь Барьж хорьчихоод дараа нь Нам гүм болгодог Тэдэнтэй холбоотой Ганц ч Гэмт хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэж Ял өгсөн Ганц ч байхгүй шүү дээ Улсад учруулсан Хохирол нь гэвэл Хэлэх ч юм биш Хуулийг Гууль болгож чаддаг Улс орон гэвэл МУ-ын Хууль хяналтынхан Улс төрчид

Нямбуу [194.228.76.84] 2019-05-11 06:55:01

Зээл авахад Гишүүн дарга цохолт хийх явдал бол хууль бус ажиллагаа мөн. Ц.Энхбаярын хуульзүйн мэдлэг боловсрол сул дорой, даруй өөрчлөх шаардлагтай хүн байна.

Зочин [103.10.23.116] 2019-05-11 10:59:54

Цохолт гэдэг энэ хүнд өг хахуулаа авлаа гэсэн тэмдэг юм биш үү

цэдэв [182.160.32.82] 2019-05-11 06:07:51

Яг өөрийн хүчээр хуулийн заалтын дагуу авсан зээл гэж ширхэгч байхгүй. Би 1990 оноос хойш нийлж 43 төсөл, ганцаараа 24 төсөл,хүний төслийг хийж хамтрах нөхцлөөр 4 төслийг хийж оруулаад нэгийг л авсан Төрийн нарийн бичгийн даргын эцгийг таньдаг байсны учир Төсөл шалгаруулдаг арга буруу, комиссын бүрэлдэхүүн буруу Код шифр хэрэглэхгүйгээр шудрага болно гэж санасны гарз

Зочин [59.153.113.248] 2019-05-11 05:53:37

Za ingeed haagdvaa

Зочин [59.153.115.64] 2019-05-11 05:06:14

ЖДV идсэн УИХын гишvvд, дэд сайд Сауле эмээ, дарга нарыг барьж хориочээ!! Юун хэрэг хаах! Албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа тэднийг болон энэ зурган дээрхи этгээдийг бvгдийг баривчил!

Анхаарна биз дээ !!!! [122.201.24.76] 2019-05-11 05:04:59

Ажил хийсэн нь адаг болж-Ажлаа мэддэгүй зальхаа зайтай нь од болсон цагт арга ч үгүй юм уу даа!!! ѳнѳѳдѳр тѳрд ажиллаж буй хоосон толгойтонгууд жижиг цаас байсан ч хуулийн байгууллагаар шалгуулна гэж гүйдэг болсныг нуугаад юу гэхэв. Тѳрийг тѳр шиг болгож, " хариуцсан ажлаа мэддэг мэргэжилтэнгүүдтэй болсон цагт АВИЛГА буурна үүнийг 100 хувь баттай хэлье!!!!!

Зочин [59.153.115.64] 2019-05-11 05:04:51

ЖДV идсэн УИХын гишvvд, дэд сайд Сауле эмээ ЖДV идсэнээ хаалгажээ!! Ичиж амьдраачээ терийн менгений хулгайчдаа!!!

Төмөр замчин [202.126.89.242] 2019-05-11 04:50:20

МАН-ын Жигжиднямааг бас хөөн хэлцэх хугацаа дууссан гэж үзэх үү. Өнөөдөр УБТЗ-ыг алдагдалтай ажиллуулж харин өөртөө бол ашиг олж байгаа ЖИГЖИДНЯМААГ яаж шалгасан тухайгаа мэдээлээчээ

ӨВГӨН [103.10.23.116] 2019-05-11 11:10:38

Улсыг болон хувь хүнийг хохироосон эрүүгийн гэмэт хэргэт Хөөн хэлэлцэх хугцаа гэж юу донгосоод байгаа юм Хэрэг хуучардагүй гэж үг би дээ Хэрэг хуучраад хэрэгсэхгүй болно гэдэг хуулгүй болоо гэсэн үг Төрд үүрэлсэн эрх мэдэлд хүрсэн хулгайч нар өөртөөн зориулаж Зориуд ийм хууль хийж түүнээн төрийн нэрээр ард түмэнд тулган хүлээлгэж байгаа бодит баримт нь энэ шүү дээ иргэдээ Монголд төр байхгүй болсон Төрийн ордонд хулгайч нар үүрэдсэн

Зочин [64.119.26.167] 2019-05-11 04:42:54

БОЛИОЧ. ИЧЭЭЧ. МУУ ГАХАЙНУУД

Тавантолгой, Эрдэнэт, Хөгжлийн банк [61.149.38.238] 2019-05-11 04:23:03

Энэ ЖДҮ яах вэ ардчилсан намын нөхдийн хийж буй бяцхан улс төр. Өөрсдөө харин юуг яаж идэж ууснаа. Ганцхан Гарамгайбаатар гишүүний чинь хөгжлийн банкнаас авсан зээл 152 тэрбум төгрөг биз дээ. 76 гишүүн бүгд ЖДҮ зээл аваад ч энэнд чинь хүрэхгүй шдээ. Хуулийхныг тоондоо муу гэдэг гэхдээ арай ийм харьцангуй юмыг ойролцоогоор ч бодож сурмаар юм ккк.

Зочин [66.181.176.167] 2019-05-11 04:13:09

Яагаад гэвэл бүгд гишүүд дарга нар байгаа учираас хөөн хэлэлцэх хугацаа дуусан та нарыг ард түмэн хөлдөө гишгэлэх болно доо жирийн иргэн байсан бол шууд хурдан шоронд явуулсан байгаа энэ шүүх прокурор ингэж галзуурч байна та нарыг тэнгэр ниргэх болно

Зочин [202.179.31.62] 2019-05-11 04:11:59

bolioch

Иргэн [202.9.42.216] 2019-05-11 03:26:38

Жирийн ард иргэдэд хэзээ ч олдохгүй ЖДҮ г дэмжих зээл юм байна,би бас төслөө өгч байсан, дэмжигдээгүй,харин миний төслийг хэн нэг нь аваад алга болгосон,

zochin [202.179.31.1] 2019-05-11 03:26:31

MAN han chine hunee ch alj ustgana auyltai shuu dee sanhuugiin zohitsuulah horoonii darga , abto teevriin undsnii toviin heltsiin darga , hadgalamj zeeliin horshoonii darga negiig ne nogoogoor ne ustguulsan bizdee ter talaaraa mergejliin odoo savruud ne dood shatandaa bie bienee barij ogood l yavna dahin um duuldana shuu aimshigtai humuus helmegduuleltendee mergeshsen humuus

Зочин [122.201.28.10] 2019-05-11 03:26:05

хувцасны гол орон тоонэы бөглөөс нар минь ажлаа өгөөд зайгаа тавиад зайлаад өгөөч

Иргэн [64.119.18.149] 2019-05-11 02:46:55

МАН-ы ЖДҮ- чин луйварчдыг төрд дахин хэзээ ч бүү ойртуул. Ер нь МАН чинь АН-аасаа дор бузар булай юм хийдэг нам болчихжээ.

Зочин [64.119.21.206] 2019-05-11 02:46:41

Ажлаа үнэн ч шударга хийж чадахгүй бол зайгаа тавьж өгдөө хог шаар угаадас минь

Зочин [64.119.21.206] 2019-05-11 02:41:56

Би их хэмжээний авилгал авлаа шүү.Миний хэргийг хэрэгсэхгүй болгоорой.Чамд жаахан юм өгнө өө.

Зочин [103.229.120.126] 2019-05-11 02:37:38

JDU suuldee zuvdunu.Enkhbold hurelsuh 2 1 teregnii 2 dugui sh de

зочин [66.181.182.59] 2019-05-11 02:27:31

За даа, иймэрхүү л хариу өгөөд цалин хангамжаа тасралтгүй төсвөөс авч суудаг этгээдүүд бгаа юмаа хөө.их хурлынхан өөгүй өндөг шиг цэвэрхээн амитад харагдаад бгаа юмаа даа.монголчууд их хурлынханыг хар хөөгөөр будаад бгаа бололтой.одоо болицгооё,тэгэх үү.хулгайч,дээрэмчин,тонуулчин,луйварчин,урвагч биш юм бна шүү дээ.тийм үү

Зочин [202.179.31.3] 2019-05-11 01:16:44

Н.Энхболдын "Өлзий дэн "бол худ ураг Цогцэцэгийн олон давхар харшлын эмнэлэг. Төмөр зам дахь


43 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
43 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.