Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын теннисчид оролцоно
Олон улсын теннисний холбооноос зохион байгуулж буй Азийн аварга шалгаруулах 14 насны нэгдүгээр дивизионы теннисний тэмцээн энэ сарын 6-18-ны хооронд Узбекистан Улсын Ташкент хотод болж байна.
Уг тэмцээнд ОУТХолбооны багт Монгол улсаа төлөөлж Ч. Маралгоо, Ч. Марта нар ур чадвар, чансаа эрэмбээрээ багтан оролцох эрхээ авч бэлтгэлээ ханган 5-р сарын 3-ны өглөө Узбекистан улсыг зорилоо. ОУТХолбооны багийг гурван дасгалжуулагч ахлах бөгөөд Монгол улсаас С.Сүхжаргал дасгалжуулагчийг сонгон ОУТХолбооны багийг ахлан оролцсон байна.
Ийнхүү Монголын тамирчид олон улсын тэмцээн уралдаанд чансаагаа ахиулахын тулд оролцож, цаашид уг спортыг хөгжүүлэхийн тулд хүчин чармайлт гарган ажиллаж байна.
Мөн бусад тамирчид ирэх долдугаар сарын 3-14-ны хооронд Итали улсын Наполи хотод болох оюутны Универсиад наадамд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа аж.
Сэтгэгдэл