Б.Бямбажаргал: Сайдаа ард түмнээсээ биш сүрьеэ өвчнөөсөө ай

П.Урнаа / Эрүүл мэнд

Төв аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сүрьеэ өвчнөөр өвчилсөн талаар тус сумын иргэд Эрүүл мэндийн яамны /ЭМЯ/ гадна өчигдөр мэдээлэл хийсэн. Улмаар мэргэжлийн бус хүн эрүүл мэндийн салбарыг удирдсанаас болж энэхүү өвчин тархаж байна гэж үзэж буйгаа илэрхийлж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж байлаа. Тэдний өгч буй мэдээллээр өнөөдөр Сүмбэр сумын ерөнхий боловсролын сургуульд 288 хүүхэд сурч байгаагаас 197 хүүхэд сүрьеэгийн халдвартай гэж тодорхойлогджээ. Тэднээс идэвхитэй сүрьеэтэй 32-34 хүүхэд байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэж байгаа зургаан хүүхэд байгаа аж.

image

-НЭГ АЙЛЫН ДӨРВӨН ХҮҮХДИЙН ХОЁР НЬ ХАЛДВАР АВСАН-

Сүмбэр сумын иргэн С.Баясгалан ярихдаа “Миний төрсөн ах Солонгос руу ажил хийхээр явсан. Дөрвөн хүүхдийнх нь зургаа, долдугаар ангийн хоёр хүүхэд нь халдвар авчихсан. Гэртээ маск зүүгээд л байж байна. Хоёр бага нь нэг нь цэцэрлэгт, нөгөө нь бага ангид байдаг. Тэр хоёртоо бас халдаачих юм болов уу гээд санаа зовж байна. Ядаж байхад ээж нь бие муутай. Түгшүүртэй л байна.” гэлээ.

Бид тус сумын эмнэлэгт сүрьеэ өвчний халдвар авсан хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл болох Б.Бямбажаргалтай ярилцлаа.

Б.БЯМБАЖАРГАЛ: ЖИЖИГ СУМАНД 200 ХҮҮХЭД ХАЛДВАР АВНА ГЭДЭГ НОЦТОЙ АСУУДАЛ

Өмнө нь танай суманд сурагчдын дунд нэгдмэл байдлаар ямар нэг эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийдэг байсан уу?

-Бидний хүүхдүүдийг ар бүр үзлэг оношлогоонд нь оруулдаг байсан бол ийм байдалд хүрэхгүй байх байсан. Хүүхдүүдийн бие хүнд байгаа учраас эцэг эхийн төлөөлөл бид энд хүрч ирж Эрүүл мэндийн яаманд хариуцлага тооцуулахын тулд тэмцэж байна.

image

-Ийм олон хүүхэд халдвар авчихсан байхад эмчилгээ хийж эхэлсэн үү?

-Манай хүүхдүүдэд өдөр бүр 11-12 цагийн үед тогтмол цагаар эм уулгаж байгаа. 200-аад хүүхэд сүрьеэгийн эм ууж байгаа нь жижиг сумын хэмжээнд ноцтой асуудал болоод байна. Ямар нэртэй эм болохыг нь ч мэдэхгүй. Зургаан сарын турш тогтмол уух ёстой гэсэн. Олон улсад долоо хоногт нэг удаа уудаг эм гарчихсан юм байна. Энэ эмийг авчираад өгөөч. Бид үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалмаар байна.

-Та бүхэн хүүхдүүдээ сүрьеэгийн халдвар авсаныг яаж мэдсэн юм бэ?

-Тавдугаар сарын эхээр мэдсэн. Аймгаас гэнэт л эмч нар ирээд сорил тавьж шинжилгээнд хамруулсан. Тэгж байж л халдвар авсаныг нь мэдсэн. Тэрнээс биш ямар нэг зовиур илрээгүй болохоор мэдээгүй байсан.

-Сургуулийн орчин, дотуур байр ер нь эрүүл ахуйн хувьд хэр вэ?

-Сургуулийн орчин тийм сайн биш. Биеийн тамирын заал гэхэд сургууль дотроо байдаггүй. Сургуулиас гараад тусдаа заал руу орж, гарах гэж өвлийн хүйтэнд хүүхдүүд даарч хөрч, хөлстэй орж гарсанаас болж бас энэ өвчний халдвар хурдан тархсан гэж бид үзэж байгаа. Өглөө орой хоёр ээлжээр нэг ангидаа 25-35 хүүхэдтэй хичээллэдэг. Дотуур байр нь бас муу. Дээрээсээ дусаал дусдаг хуучин байрыг дахиад дээвэр хийж байгаа. Ямар нэмэр байхав дээ.

-Танай сумын нэг багшаас бас халдвар илэрсэн гэсэн. Та бүхэн багшийг энэ өвчнийг халдаасан гэж буруутгаж байгаа юу?

-Бид халдвартай багшийг буруутгахаасаа илүү эрүүл мэндийн яамыг удирдаж байгаа. Удирдлагуудын буруутай үйлдлээс болж ийм байдалд хүрсэн гэж үзэж байна. Сар бүр хүүхдүүдийг үзлэг оношлогоонд оруулдаг байсан бол энэ өвчнөөр халдварлахгүй байсан байх. Үүний цаана маш том асуудал байгаа. Энэ хэдэн сургуульд илэрсэн нь маш том асуудлын дөнгөж үзүүр нь.

image

-ТӨР ЗАСГААС ЯМАР Ч САНААЧЛАГА ГАРГАЖ АЖИЛАХГҮЙ БАЙГААД БУХИМДАЖ БАЙНА-

-Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл та бүхэнтэй уулзсан уу?

-Эрүүл мэндийн сайд ажил дээрээ байгаа бол гарч ирээд бидэнд мэдээлэл өгөх хэрэгтэй байтал тэгсэнгүй. Одоо халдвар аваагүй бусад хүүхдүүдийг яах гэж байгаа юм бэ. Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө мөнгө шийдээд одоо энэ өвчний эсрэг аян өрнүүлж ажилламаар байна. Гэтэл яам, төр засгаас ямар ч санаачлага гаргахгүй байгаад иргэд бид бухимдаж байна.

-Эмч нарыг энэ өвчинд хамруулан буруутгаж байгаа нь буруу гэж хандлага бас байгаа?

-Бид эмч нар луу хандаж та нар ажлаа хийж чадсангүй гэдэг байдлаар огт дайралт хийгээгүй. Эрүүл мэндийн сайд сайн ажиллаж чадахгүй байна гэж л бид тэмцэж байна. Та нар ард түмнээсээ айж хэрэггүй. Тэр сүрьеэ өвчнөөсөө ай. Өнөөдөр Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн нэг хоёроор нь биш хэдэн зуугаар нь өвчлүүлчихээд хүүхдүүдийг эмчил, мэргэжлийн хүнээр яамаа удирдлуул гэж шаардлага тавихаар хаалгаа түгжчихээд сууж байна. Нийгмийн халдварт сүрьеэ өвчин хүний дархлаа сулрангуут эргээд тусдаг өвчин. Дэлхий нийтээрээ айдаг өвчин. Бид энэ яамыг ажил үүргээ эрчимтэй явуулаач гэж шаардаж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:12

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:12

ЗОЧИН [124.158.95.14] 2019-05-30 04:34:17

МАН НААД МЭРГЭЖЛИЙН БУС ЭМЭЭГЭЭ ОГЦРУУЛААЧЭЭ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ БОЛ ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДТЭЙ ХОЛБООТОЙ БАЙДАГ УТГААРАА ЭНЭ ЯАМЫГ МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭР НЬ УДИРДУУЛААЧЭЭ ХҮРЭЛСҮХЭЭ??? НААД СЭТГҮҮЛЧ АВГАЙ ЧИНЬ ТЭТГЭВЭРТ ГАРАХ БОЛЧИХСОН БИЗ ДЭЭ??? ТЭТГЭВЭРТ НЬ СУУЛГАЖ, ТЭР ТV-5 ТЕЛИВИЗИЙНХЭЭ СЭТГҮҮЛЧЭЭ ХИЙГЭЭД ЯВААЧЭЭ. ИРГЭД ТАЙВАН АМГАЛАН БАЙМААР БАЙНАА, БҮГД Л ҮР ХҮҮХЭДТЭЙ ТУЛ СҮРЬЕЭ АВЧИХ БИЙ ДЭЭ ГЭЭД ЭНХИЙН ЦАГТ ИХ АЙДАС ХҮЙДЭСТЭЙ БАЙХ ЮМАА.

ЗОЧИН [103.57.92.51] 2019-05-29 23:32:53

БИ ЧАДСАНГҮЙ, НАМАЙГ УУЧЛААРАЙ, БИ ЯВЛАА ГЭЭД ОГЦОРЧ БУЙГАА МЭДЭГДЭЭД ЗАЙЛЧИХ СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ ГАРГААЧ, САРАНГЭРЭЛ ЭЭ, ТЭГВЭЛ ТА ХҮНДЛЭГДЭНЭ.

зочин [203.91.118.247] 2019-05-29 03:06:24

АН-ын үхэрүүд ээ, Хүүхдийн өвчнөөр бүү улс төр хий,,,Эрүүл мэндийн салбар илрүүлж сайн ажиллаж байна,, Эмчлэх хэрэгтэй,,,Иргэд бас энэ тэнэгүүдийг бүү сонс,,,

ЗАЙЛААЧЭЭ [27.123.214.2] 2019-05-29 01:03:07

энэ ТЭНЭГ СЭТГҮҮЛЧЭЭ ХАЛААЧЭЭ , ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА. ТЭНЭГ ЦАРАЙ ГАРГААД АЛБАН ТУШААЛД ҮХЭН ДУРЛСАН ХОГИЙН ХҮҮХЭН БЭ

zochin [64.119.25.77] 2019-05-28 23:12:01

Surgey garaad baihad arga hemjee awahgui, iruulsen bichgiig haashaa hiisnee ch medehgui. ene uvchnii ayuliig ogt tusuuluugui end tend tuuz haichilj hudlaa yarij yawsan awgai zugeer l zailchih

Зочин [66.181.161.3] 2019-05-28 08:29:40

Сарангэрэл яаманд авчирсан хулгайчдын багаа аваад зайл. Сарангэрэлийн яаманд авчирсан ардын хvvхэд, туслах Б нь хахууль авч бгаад АТГд баригдсан. Шийлэгдамбыг шоронд явуулсан хулгайч Оюунханд, тендэрээс 1/3-г шуушаадаг Амаржаргал, улсын эмнэлэгийн тоног техееремж хулгайлж хувийнхаа эмнэлэгт аваачиж бсан Бямбадорж, аудитаар хулгай хийсэн гж тогтоогдоход нь яаманд даргаар дэвшсэн Цогтбаатар, архичин Энхзаяа, сайдын хvvгийн нуа Бямбасvрэн, Хvvкийн хvн гэгддэг махан толгойт Балдандугар, сайдын хvvгийн найз Ганзориг бvгд зайл

Зочин [182.160.32.231] 2019-05-28 08:10:51

Сэтгүүлч сайдыг огцруул

Зочин [194.228.76.84] 2019-05-28 09:52:15

чээнж сайдыг огчруул гээч.

Зочин [66.181.161.3] 2019-05-28 07:37:13

Нийслэлийн ЭМийн газар гж бас нэг ялзарсан газар бнаа. Дарга нь гж Темербаатар гж нэг гvлдийсэн гахай сvрьеэгийн нийгэмлэг гэгчээрээ глобал сангийн теслийн олон сая долларыг тэр сангийн дарга Оюунбилэгтэй нийлж цусалсан. Бас Темербаатрын авгай гж нэг шуналын тулам баахан гомо нарын нийгэмлэг байгуулж, глобал сангийн ДОХын теслийн менгийг идэж, залуучуудыг уруу татаж суудаг заваан авгай бий

МАН гэж нээрээ сөнөсөн нам байнаа [54.37.16.241] 2019-05-28 06:55:04

МАН үнэндээ л дампуурчээ. Энэ янхан, намынхаа бараг бүх лидерүүдтэй унтаж хэвтдэг гээл бүгд ярих юм байна лээ ш дээ. Үнэн байхөө энэ бузар янхан авгайгаа зайлуулаачээ түмний хүүхдүүд үхээд дууслаа.

Зочин [66.181.161.14] 2019-05-28 06:47:28

Тухайн салбарынхаа талаар мэргэжилгүй мэдлэггүй хүмүүсийг төрийн сайд болон бусад төрийн албан тушаалд томилдог гаж тогтолцоог болиулах шаардлагатай. Иймэрхүү хүмүүс сандал суудалтай зууралдаж, эрх мэдэл албан тушаал болон өөрсдөд нь ашигтай боломжийг л харахаас бус эх орны төлөө ,ард түмний төлөө юм хийчих юмсан гэсэн санаа бодолгүй улсууд . Эд нар ажил хийх гэж л албан тушаал эрх мэдэл булаацалдаж өрсөлдөж байв гэж.Өөрт нь ашиггүй бол эд хуруугаа ч хөдөлгөхгүй юу ч хийхгүй.Тэгсэн мөртлөө их юм хийсэн дүр эсгэнэ.Тэднийг тойрон хүрээлж ,ашигаас нь хүртэгсэд , өмнөөс нь хамгаалж үг хэлэгсэд гээд олон дагуултай.Энэ сүрьeэгийн өвчлөл бол нэг хэсэг сургуулийн хүүхдүүд өвдсөн асуудал биш бүх ард иргэд өвчлөх аюултай.Агаар амьсгалын замаар халддаг тул өвдсөн халдвартай хүмүүс нийтийн унаа болон хаа сайгүй л явж байгаа .Энэ асуудлыг яаж шийдэх гэж байна вэ? Та нар эх орны эрх ашигыг уландаа гишгэж, ард түмний амь амьдралаар тоглодгоо болихгүй юу? Идэж ууж, ханаж цадах болоогүй юу?

zochin [124.158.109.232] 2019-05-28 06:41:24

Surye ubcnees hamtdaa sergiilie. Saidad buruu baihgui shuu.

kub [202.126.88.156] 2019-05-28 06:22:15

ene bolovsrolyn salbart khamaagui yuu ... amarsanaa ded said baikhdaa surguuliin.suragchdad suryeegiin shinjilgee khiigeegui l baikh, salbar khoorondyn uyaldaa gesen ug ldee

Зочин [182.160.1.43] 2019-05-28 05:55:57

Хэдэн зуугаараа хүүхдүүд халдвар авлаа.энэ чинь энэ авгай огцрох байтугай хуулийн хариуцлага хүлээх хангалттай шалтгаан биш юмуу.Эсвэл хэдэн мянгаараа халдвартай болохыг хүлээгээд байгаа юмуу.Түүний доороо томилсон хүмүүс авилга аваад шалгагдаж байна одоо болоо юм бишүү

Иргэн [202.179.24.131] 2019-05-28 05:23:05

Эмч нар үзлэг хийж бугшиж байсан өвчний үүр уурхайг олж, нээж арга хэмжээ авч байна. Жил гаруйхан ажиллаж байгаа сайд энэ өвчнийг тараагаагүй. Ер нь жагсаж, сууж мөнгө олж иддэг хөлсний хулгайч нарыг шалгаж, арга хэмжээ авч төр засгийн ажил тайван хэвийн явах боломж бүрдүүлээч. Одоо орон даяар эмнэлгийн үзлэг хийж, оношилж байна. Дахин хичнээн ч сургуулиас ямар ч өвчин гарахыг хэн ч мэдэхгүй. Багш шаардлага тавихаар эсэргүүцээд хичээл заалгахгүй, өвчин оношлоод гаргаад ирэхээр огцор гэж орилно. Тэгээд яах ёстой юм бэ. Ядахдаа ОГЦОР гэж зөв бичиж сурчихаад сайт бузарлаач.

ZOCHIN [124.158.109.232] 2019-05-28 05:15:01

SARANGEREL SAID HARIN UE UEIIN ERUUL MENDIN SAID NARAAS ILUU MASH CHUHAL AJILUUDIIG HIIJ BAIGAAG ARD TUMEN HARJ MEDERCH BAIGAA SHU BODLOGIIN CHANARTAI ERUUL SHUD, ELEG BUTEN MONGOL, ERUUL MENDIN HICHEEL GEH MET, SURYE UBCHINEER DALIMDUULJ SAID RUU DAIRCH ULS TUR HIIDGEE BOLISON NI DEER. HAMTDAA L HARIN SURYEGIN ESREG TEMZEH HEREGTEI TUR ZASAG ANHAARAAD SHINE EMNELEG 120 ORTOI BARIH GEJ BNA SH DE, KHURELSUKH ERUNHI SAID SAIN AJILLAJ BAIGAA SHU, SARANGEREL SAIDIG SHUUMJLEH YAMARCH ASUUDAL BAIHGUI SHU

Зочин [64.119.25.77] 2019-05-28 23:08:32

Za bolij uz. Setguulch awgai ue uein saiduudaas iluu awilga awch salbarig businuulsan baih. Chamaig shagnasan yum u? Buh bayaraar setguulchdiig shagnaj hahuulidsan tsaashaa setgeltei awgai. uter turgen zailuul

Зочин [202.179.25.192] 2019-05-28 05:11:44

Энэ маасайтлаа инээгээд байдаг эмгэн одоо болио ажлаа өгч огцороочээ..Ард олны үр хүүхэд хайран байна шүү дээ.Эм хүн байж ухаарч сэхээрээчээ.

khatan [66.181.188.38] 2019-05-28 05:05:07

Харин ч үзлэг хийж илрүүлээд л энэ. Үүнийг улс тѳр болгоод байх шаардлага байхгүй. Дэлхийн 3 хүн дутмын 1нь сүрьеэгийн халдвартай байдаг. Бие сулрахаар л ѳвчин болдог. Наадах ѳвчин чинь дээрээсээ л байж л байсан. Тийм сүрхий юм бол ѳмнѳх сайдууд нь илрүүлж байхгүй яасан юм. Ламбаа гээд тоймгүй баяжсан сайдын үед ч байж л байсан ѳвчин.

zochin [64.119.25.77] 2019-05-28 23:09:23

naad balai awgai chini ilruuleegui. odoo ilruulsrn dur esgej baigaa

тогтох [202.21.100.210] 2019-05-28 04:53:44

Сайд сайд гээл байх юм энэ чинь олон жилийн өмнөөс төрийн ажил дампуусны илрэл Ламбаа гэж нөхөр хоёр дахиал эрүүл мэндийн яамыг толгойлоо биздээ. Гэхдээ олон хүүхэд халдвар авсанд харамсаж байнаа. одоо цаг алдахгүй хүмүүсээ эрүүлжүүлэх нь чухал

Zochin [66.181.170.73] 2019-05-28 04:51:37

Setgyylch khyn anagaakhiin salbariig yaj avch yavakh ve dee. Ukrainii erunkhiilugch khoshin shogiin jyjigchin boldogtoi l adil yum daa burkhan min'. Tsaashdaa salbariin saidiig mergejliin khymyyseer khiilgej bai.

Дарь [202.126.89.251] 2019-05-28 04:51:15

Сарангэрэлд биш, тогтолцоондоо муу нь байгаа юм. Жагсагчид улс төрчдийн гар хөл болж байгаа учир цаад тогтолцоог өөрчлөх учрыг ойлгохгүй.

Зочин [64.119.20.81] 2019-05-28 04:41:26

эмч нар муу байнаа

Bolor [66.181.161.19] 2019-05-28 04:41:20

Сарангэрэл сайдын үр хүүхэд нь ээжээсээ ичиж зовдоггүй юм байх даа ээж нь сандлаас зуураад байх юм

Зочин [202.21.126.22] 2019-05-28 04:09:28

Энэ олон хүүхэд өвдөж байгаа нь харамсалтай шүү дээ сайдаас гадна мэргэжлийн байгууллагын хөсүт-ийн ажил маш маш муу захирал нь гэж луйварчин сэтгэлгүй хүн сүрьеэгийн албыг нь мэргэжлийн бус хүн удирдаад явдаг гэсэн бодлого байхгүй маш их хэдэн тэрбумаар олон жил төсөл хэрэгжсэн ч ямар ч үр дүнгүй эцэст ард түмний хүүхдүүд хохирч байна даа

Зочин [39.12.131.94] 2019-05-28 03:56:34

махны дутагдал сүрье өвчний нөхцөл болдогийг төр барьж байгаа нөхөд мэдэдгүй юм шиг байгаа юм

Зочин [39.12.131.94] 2019-05-28 03:50:04

УУРГИЙН дутагдал (мах хэрэглээ буурхад) сүрьеэ өвчин туснаа. ТИЙМЭЭС махан хоолны дутагдал нийт жирийн монголчуудыг устгах МАНАНгийн ээлжит хуйвалдаан байхаа. ТЭМЦЭХ хүнгүй болчвол эх орноо чөлөөтэй зарах байлгүй. ГЭХДЭЭ бид чөтгөр болоод үр удамтай чинь тамруу МАНАН-гийн болон төрд шургалсан хувалзнуудыг илгээх болно гэдгээ ёстой амальяа

ard [202.21.117.178] 2019-05-28 03:18:11

Ogtsruulaa!ARD tumniig doromjilj bn da! Tur zasag !

зочин [202.9.42.57] 2019-05-28 03:02:45

Эрүүл мэндийн байгууллагад ажлаа мэддэг туршлагатай олон эмч байдаг шүү дээ. Тэр хүмуусээсээ сонголт хийж мэргэжлийн сайд томиллож болдоггүйг юм байх даа

зочин [182.160.36.170] 2019-05-28 03:00:58

Чингэлтэй дүүргийн 24 сургууль бага анги 8бүлэгтэй нэг ангид 60 хүүхэд 3 ээлжээр сурч байна. Харьялалгүй хүүхдүүд их байдаг. Зөвхөн харьялалын хүүхдүүдийг авах хэрэгтэй. Тэгвэл 4 бүлэгтэй 3хүүхэд нэг ширээнд суухгүй тав тухтай байх боломжтой. Арга хэмжээ аваарай

Зочин [103.229.122.37] 2019-05-28 02:39:43

Сарангэрэл сургуульд сvрье гарсныг 2 жил нууж ямар ч арга хэмжээ аваагvй учраас буруутай. Харин 60 хvvхдийг нэг ангид чигжиж суулгаж бгаа нь боловсролын сайдын буруу

Иргэн [150.129.143.220] 2019-05-28 02:38:13

ХVМVVCЭЭ ! УХААНТАЙ БАЙГААЧ. ЭНЭ ОЛОН ЖИЛ НИЙГМИЙН БVХ САЛБАРТ БУГШСАН АЛДАА ЗАВХРАЛЫГ САРАНГЭРЭЛ САЙД БОЛСОНООСОО ХОЙШХИ БОГИНОХОН ХУГАЦААНД ЯАЖ ЗАСАЖ АИЖИХАВ ДЭЭ. ХАРИН Ч СVРЬЕЭ ЕАЧНИЙГ ИЛРVVЛЭХ VЗЛЭГИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАНЫ VР ДVНД ЭДГЭЭР АСУУДАЛ ИЛЭРЧ НИЙГЭМД ДОХИО ЕГЧ ЦААШИД ЭМНЭЛЭГИЙН БАЙГУУЛЛАГА, АРД ИРГЭД БИД Ч ЕЕРСДЕЕ ЭРVVЛ МЭНДДЭЭ АНХААРАХ ТОМ ДОХИО БОЛЖ БАЙНА ГЭДГЭЭ ОЙЛГОВОЛ ЯАСАН ЮМ. ГАНЦ САРАНГЭРЭЛИЙГ ОГЦУУЛАЯ ГЭЖ ЧАРЛАЛДАЖ УЛС ТЕРЖЕЕД ЯАХ ЮМ. ХЭН Ч САЙД БОЛСОН МАРГААШ ергем авсан юм шиг сайхан болчихгvй.

Зочин [103.229.122.37] 2019-05-28 03:30:54

Сарангэрэл тандалт илрvvлэг хийгэгvй, жамаараа илэрсэн асуудал. Харин илэрсэн хойно нь арга хэмжээ аваагvй 2 жил нуусан гавьяа л бгаа бхдаа Сарангэрэл сайдад

эмч [103.26.192.43] 2019-05-28 02:35:36

Сүрьеэ өвчин нь ядуурлын сүүдэр. Байгалийн баялагаас олсон мөнгөөр сургууль цэцэрлэгүүд барих, өндөр цалинтай ажлын байр бий болгохын оронд Улстөрчид улсаа худалдаад, өөртөө болон ах дүүсдээ байгалийн баялагийг давуу эрхээр өгсөөр байгаа нөхцөлд сүрьеэ буурахгүй. Дунд сургуулийн 1 ангид 50-60 хүүхэд хичээлд суухаар Сүрьеэ галзуурах нь ойлгомжтой.

Зочин [122.201.22.248] 2019-05-28 02:31:08

Ард тумнээ эруул саруул байлгахыг торийн бодлогоор хэрэгжуул гэж тороос илгээсэн ( бурханаас томилосон элч лугаа адил !) , хариуцлага хулээх цорын ганц хун нь ЭРУУЛ МЭНДИЙН САЙД ... !!! Эмч бол хийх естой ажлаа л хийдэг - огсон уурэг даалгаварыг гуйцэтгэдэг УЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН ; багш бас туунээс дор УЙЛЧЛЭГЧ - сурьяа туссан нь , сурьяатай хунийг эмчлээгуй ажиллуулсан нь моноох " торийн бодлого " алдагдсаных ... !!!!! Сайд сайд аа сайн хийсэн бол ШАМБАЛЫН ОРОНД заларч - санхуугийн эрх чолоо эдлэх естой ; сайд сайд аа муу хийж - хариуцлага алдсан бол ТАМЫН ТтОГООНД чанагдаж - ЧАРЛАБАНУУДЫН ДЭВСГЭР болох естой ... !!!!!!!

Зочин [202.9.43.137] 2019-05-28 03:19:14

Угаассс чаралбаануудын дэвгэр хийдэг ажилтай хун шуу дээ зайлуул

ulaanbaatarin emegtei [77.87.228.70] 2019-05-28 02:20:36

Hergetei emiig n ulsiin nootsoos ogoochee. Unegui ogch hurdan daraachee balai umnuud. Shiidemgii shiidwer hurdan gargaach

Иргэн [122.201.22.213] 2019-05-28 02:17:35

Огцрооч ичгүүргүй сэтгүүлч нэртэй.авилгач авгай Эсвэл огцруулаач кнопчин Хүрэлсүх ээ ЖДҮчин дээрээ сүрьеэчин болох уу

тө [202.179.25.227] 2019-05-28 01:50:17

Сайхан улс төржих юм аа Сарангэрэлээс болж өвчин газар авна гэж юу байх билээдээ

Зочин [64.119.25.77] 2019-05-28 23:15:53

uls tur bish. 2 jiliin umnu ilreed baihad nuutsaar huuhduuded em uulgaad nuuj baisan awgai huuliin hariutslaga hulee. H1N1-iin nas baraltiig bas nuusan. Eruul mendiin buh uzuuleltiig nuuj daraad daraad muudaad baigaag ogt toohgui baina. EMiin saidaas ogtsrohgui yum bol delhiigees ogtsorooo

Монгол [202.131.228.167] 2019-05-28 01:58:03

Сарангэрэлтэйгээ нийлээд Монголоос зайлаарай

Монгол [202.131.228.167] 2019-05-28 01:57:13

Хөгшөөн хүүхдийн өвчнөөр ингэж Т1Тэх хэрэггүй байдаг юм даа. Энэ олон ээжийн хараал чамд үр хүүхдэд чинь тусах вий дээ. Хүүхэд чинь өвдөөд ирэхээр чи энэ байтугай л хашгирах байхдаа.

Зочин [103.26.193.182] 2019-05-28 01:46:52

Chi bol muu said ogzor

Зочин [202.179.31.48] 2019-05-28 07:55:25

Юу нь тэнэг байгаа? Наад хүн чинь англиас өөр хэл мэддэг байж болно. тэр хэлээр Z-eer бичдэг дуудлагатай байж болно. Юмыг ганхан өнцгөөс хардаг чи тэнэг байна. Англиас өөр хэл тэмдэглэсэн үсэг энэ ертөнц дээр байна

Зочин [202.179.24.131] 2019-05-28 05:23:58

ОГЦОР гэдгийг латинаар OGTSOR гэж бичнэ, тэнэг ээ


48 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
48 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.