БАЙНГЫН ХОРОО: Монгол улс Рио Тинтод 1.79 тэрбум долларын өртэй

Т.Хулан / Улстөр

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан УИХ-ын ажлын хэсэг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргасан.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажилласан. Түүнчлэн ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д танилцуулахыг даалгасан билээ.

Өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцууллаа.

АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТЭД:

  • 2010-2055 он хүртэл Монголын талын хүртэх үр ашиг 31 хувь, Хөрөнгө оруулагч тал 69 хувь байх төсөөлөлттэй байна.
  • Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр ашиг, өгөөж буурчээ.
  • Оюутолгой төсөл барьцаанд тавигдсан байна. Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувьд ногдох хувьцааг эс тооцвол бүхий л хөрөнгө, ирээдүйн мөнгөн урсгал, орж ирэх данснуудыг барьцааны агент “Стандарт Чартеред Банк”-д дамжуулан барьцаанд тавьсан.
  • Ямар нэгэн эрсдэл үүсэхэд хөрөнгө оруулагч тал гэрээний эрхээ шилжүүлэх, аливаа этгээдэд Оюутолгой ордыг барьцааны хөрөнгөтэй нь худалдаад гарахыг үгүйсгэхээргүй болсон байна.
  • Хөрөнгө оруулалтын дүнд тавих хяналт байхгүй байна. Төслийн төлөвлөгдсөн болон авсан зээлийг бүрэн ашиглаагүй байна.
  • Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, мониторинг хийх хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай.
  • Дубай хотноо байгуулагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл, менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ зүйл заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна.
  • Гэрээг Монголын талаас нууцалж байгаа нь экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлолгүй өнөөг хүрчээ. Улмаар нийт борлуулалтын орлогоос хасагддаг “Ачаа тээврийн зөрүү” зардал нь Оюутолгойн үр ашгийг бууруулдаг.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, тайлбар авч байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Бүтээгдэхүүн борлуулах гэрээг авч чадаагүй, тооцоолол нь байхгүй. 2015 оны ТЭЗҮ-г ашиглахад боловсруулсан санхүүгийн моделийг өгөөгүй. Мөн 2016 оны ТЭЗҮ-д үндэслэсэн тооцоо 2018 оны тоо үзүүлэлтүүдээр шинэчлэгдсэн санхүүгийн моделийг ирүүлсэн. Гэтэл 2016 оны ТЭЗҮ-г албан ёсоор хүлээлгэн өгөөгүй байгаа. Ийм нөхцөл байдлыг яаж засах вэ.

Ус ашиглаж байгаа. Секундэд 870 литр усыг шахаж байсан одоо секундэд 915 литр болж нэмэгдүүлсэн. Үүний үндэслэл нь юу юм бэ. Цаашид усны төлбөр, нөөцөө яаж тогтоох юм.

Ажлын хэсэг: Санхүүгийн моделийн тухайд үр, ашгийн тооцоо, зээлийн хүүгийн өр, өгөөж зэрэг энэ бүх тооцоог хийхийн тулд санхүүгийн моделийг өөрийнхөө хүрээнд гаргаж, тооцоо хийж байсан. Хөрөнгө оруулагч талд санхүүгийн тооцоо хийдэг моделио өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байгаа. Бидэнд нэг хувилбараа өгсөн. Тэр хувилбараар санхүүгийн тооцоог хийж гаргасныг ажлын хэсгийн тайланд дурдагдсан. Хоёр талаасаа санхүүгийн нэг модель дээр ажиллаж хоёр талаасаа хүлээн зөвшөөрсөн тооцоо хийгдээгүй.

Ажлын хэсэг: Оюутолгой компани 2003-2005 онуудад усны эрэл хайгуул хийсэн. 2007 онд секундэд 870 литр байхаар усны нөөцөө тогтоосон. 2015 онд нэмэлт усны хайгуул хийж 918 литр болгож секундэд тогтоосон. Оюутолгой компани Ханбогд сумын усны хангамжийг сайжруулах зорилгоор Бургасны гол, Сайрын худагт хайгуул хийсэн. Ханбогд сумын 13 мянган хүн амыг хангах зорилгоор секундэд 22 литр усны нөөцийг тогтоосон. Усны нөөц эрдэс хатуулаг өндөртэй гарсан. Тухайн компанийн хөрөнгө оруулалтаар усны нөөцийг цэвэршүүлэх үйлдвэр байгуулан ашиглалтад оруулсан. Усны төлбөрийн тухайд Засгийн газрын 2013 оны 326, 317 тогтоолын дагуу усны төлбөрийг төлдөг. Жилдээ 16-17 сая метр куб орчим усыг ашиглаж байгаа. Үүний төлбөрт өнгөрсөн жилийн байдлаар 17 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг. Тийм байтал ямар бүтээгдэхүүнийг хэдээр борлуулаад байна вэ гэдгийг Засгийн газар яагаад мэдэж чаддаггүй юм бэ. Монгол Улс хүртэж буй үр ашгаа хүлээж байгаа үүрэгтэйгээ харьцуулж тооцох боломжгүй байгаа юм бэ. Мөн 34 хувийн өр нэмэгдсээр одоо бараг нэг тэрбум ам.долларт хүрч байгаа. Яагаад бид энэ хэмжээний өрөнд ороод байна вэ гэдгээ зээлийн гэрээнүүдийг хүү, төлбөртэй нь авч танилцаж болдоггүй юм бэ. Монголын талын ТУЗ-ийн гишүүдээр дамжуулж яагаад авч болдоггүй юм.

"Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт: Зээлийн гэрээ нууж хаах зүйлгүй. Бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээр борлуулж байгаа. Борлуулалтын гэрээг үзүүлэхэд худалдааны нууц гэсэн асуудлаар эмзэг байдаг юм билээ. Гэхдээ бид гишүүдийн хүсэлтийн дагуу тус гэрээг үзүүлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Оюутолгой төсөл манай улсын том нөөц. ТЭЗҮ-ийг хамгийн эхэнд гаргаж ирэх ёстой. ТЭЗҮ жил бүр нэмэгдэж байгаад Уул уурхайн яам хяналт тавьж байна уу. ТЭЗҮ дүн яагаад өөрчлөгдөөд байна вэ гэдгийг тодруулъя. Хоёрдугаарт 2013 оны гүйцэтгэлээр анхны хөрөнгө оруулалт 6.3 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Үүнд хяналт тавих боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байх юм. Хоёр тал дундаа ашиглаж байгаа төсөл дээр хяналт тавьж чадахгүй юм бол энэ төсөл цааш нь авч явна гэхэд утгагүй. 2039 онд нэг тэрбум ам.долларын өрөнд орж магадгүй гэж дүгнэлтэд тусгагдсан байна. Уг нь бид 2039 оноос эхлэн ашгаа хүртэнэ гэсэн ойлголттой байгаа. 34 хувийг эзэмшиж байгаагийн хувьд яг энэ хэмжээний хяналтаа бид тавьж байх ёстой. Энэ талаар мэдээлэл өгөөч. Гэрээнд ямар заалтуудыг оруулах боломж бидэнд байгаа юм бэ.

Ажлын хэсэг: ТЭЗҮ-ийн хувьд асуудалтай, алдаатай гарсан тохиолдолд бий. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар 2015 оны есдүгээр сарын 17 ны өдөр ТЭЗҮ-хүлээж авах үед зарим нэг алдаа гарсан. Тухайлбал, манай талаас санхүүгийн моделио дутуу үнэлсэн. Хөрөнгө оруулагч талаас зарим материал нь дутуу байсан. Энэ оноос ТЭЗҮ-г дахин Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулж хэлэлцэнэ. Засаад явах боломж бий. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнээс бүрдсэн байх нь хамгийн чухал.

Сангийн яамны Ажлын хэсэг: 2010 онд Хөрөнгө оруулагч тал хувьцааны санхүүжилт хийсэн. Үүний 34 хувьд ногдох манай талын нэг тэрбум 79 сая ам.долларын өр байгаа. Энэ санхүүжилтийг Монголын талын өмнөөс хөрөнгө оруулагч тал төлсөн гэдгээрээ лайбер дээр нэмэх нь 6.5 хувийн хүү бодогдож байгаа. Энэ оны гуравдугаар сарын 30-ны байдлаар зээлийн үндсэн төлбөр нэг тэрбум 79 сая ам.доллар, хүү нь 541 сая ам.доллар болсон. Энэ нь Монголын тал дахь өр.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.129] 2019-05-30 20:31:55

Тэнэгтэж дуусахгүй юм аа! Эзэн нь юм аа мэдэж эрэг нь усаа хашдаг биз дэ! Хэн нь хэнийхаа баялгийг хаана ухаад байгаа юм болдоо! ЭнэТөрийг төлөөлж буй эрх баригч намууд үнэндээ энэ улс орноор тоглож, өрөнд оруулж, худалдаж, дампууруулж дууслаа! Ард түмэн нь ч ухаарч өгөхгүй мах, бензин, долларын өсөлт зээлийн хүүний хэрүүл хийхээс өөр ажилгүй! Өрнөөс өрөнд Ард түмэн, Төр хоёр амьдарч дуусахгүй юм бна да!

Зочин [202.179.31.51] 2019-05-30 03:56:22

Олон улс дамнасан нэрт луйвардаж буурай хөгжилтэй орнуудыг мөлжиж хөрөнгөжсөн наад толгой эргүүлсэн дээрэмчдэд Монголын төр байна даа бөхөлзөж найр тавьж бууж өгч хэзээч болохгүй шүү,болохгүй бол хаана д биз тэртээ тэргүй үнэгүй бүр өрөнд орон байж ашигт малтмалаа түүхийгээр нь гаргана гэж юу байхав Баярцогт,Баяр,Элбэгдорж,Сайханбалаг гм нөхдийг эх орны нэрийн өмнөөс зохих ял шийтгэлийн дээд хэмжээг өгөх хэрэгтэй,эх орноосоо урваснаас ялгаагүй хэрэгш дээ арайч дээ,үхсэн хойны чинь 20000 хувьсагч гэхээр эдийн засагч хүний хувьд тэр үед л ам руун баамаар санагдаад хор хөдлөөд байсан даанч бидэнд тэдэнд хүрэх хэлэх эрх мэдэл байх биш дээ.Матетматикаар хувьсагчийг хэдэнч янзаар өгөгдлийг өөрчлөөд гаргаж ирж болно л доо,гэхдээ тийм хязгааргүй хувьсагч энд ямарч хэрэггүйл л байхгүй юу Балагтай цогтын бусармаг арга заль мэх л байсан өөр юуч биш харин Гамбаач. уг нь мэдээд тайлбарлах гэж оролдоод байсан яг барин тавин гаргалгаа хэлж чадаагүй болохоос.

зочин [139.5.218.202] 2019-05-30 02:55:13

За яахав дээ,ОТолгойтой, толгойгүй монголчууд амидраад ирсэн юм болох байлгүй дээ,энэ толгой монголчуудад наалдах юм байхгүй, төр хэдэн төгрөгний татвар аваад борлуулалтын орлого монголд 37 он хүртэл орж ирдэггүй юм байна,хөрөнгө оруулалтын оруулж барицаанд зэсийн баяжмалаа тавичихсан 34% сураггүй болж 37 оноос хар ангал үлдэж өр зээлэнд унах юм бна,37 хүртэл 14,0 монголчуудыг ажиллуулж 1000 гаруй kампони аж ахуйн нэгж хамтарч худалдан авалт нийлүүлэлт хийж монгол орон хөдөлж эдийн засаг ни хөл дэарээ дэгэнтэй,догонтой зогсож бгаа юм шив дээ,37 оноос хойш монгол улсын эдийн засаг монгол яаах ни тодорхой бус юм бна,ОТ ажилчдын орон сууц,нийгмийн шаардлагатай барилга байшин эрдэнэт,дархан шиг хот баригдахгүй юм бна,дэд бүтэцгүй нэг харанхуй ангал газар үлдэх юм бна,энэ их өрийг бидний үр хүүхэд ирээдүй болсон залуус яааж төлөх үү?хөгжил биш хөгөё чирч эхэлж бгаа юм бна

Зочин [66.181.184.191] 2019-05-30 02:38:47

ашиг авахгүй юм бол ухаж яадаг юм .39 он гэх шиг та хэдийн нас хүрэх үү айн

кочин [202.179.31.100] 2019-05-30 01:27:47

хулгайчууд төр д байгаа цагт бид хэзээ ч зөв явахгүй хараарай баяр лаларцогт нарыг ал

Зочин [66.181.161.49] 2019-05-30 01:27:43

Аливаа бүтээгдэхүүний хувьд нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг гэж бий. Нэг кг гурил гэхэд л орцонд нь 2 кг ч юмуу үр тариа орсон байгаа. Нэг литр тараг үйлдвэрлээ гэхэд орцонд нь 2 литр ч юмуу сүү орсон байх жишээтэй. Гурил гэх бүтээгдэхүүний хувьд түүхий эд нь үр тариа. Тараг гэх бүтээгэдхүүний хувьд түүхий эд нь сүү. Нэг кг гурил үйлдвэрлэхэд гурилын үйлдвэрийн агуулахаад байгаа бүх үр тариа орохгүй. Нэг литр тараг үйлдвэрлэхэд сүүний үйлдвэрийн агуулахад байгаа бүх сүү орохгүй. Яг үүнтэй адилаар, нэг тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхэд хичнэн хэмжээний зэсийн хүдэр орох вэ гэдэг л чухал, Газрын хөрсөн доор нийт хичнээн хэмжээний зэсийн хүдэр байна гэдэг нь нэг тонн зэсийн үнэ бүрэлдэхэд огт падлийгүй.

Зочин [66.181.184.191] 2019-05-30 02:35:32

урвагч минь танай луйварчид тэгээд яагаад орсон орлогоо нуугаад байгаа юм

Зочин [66.181.161.49] 2019-05-30 01:16:17

ОюуТолгой үйлдвэрт монгол улсын оруулсан хөрөнгийн хэмжээ 1,7 тэрбум доллар болж байна. ЭНэ мөнгийг Монгол улс өөрөөсөө гаргаагүй. Харин РиоТинто компаниас зээлж авсан.

Зочин [103.26.195.234] 2019-05-30 10:02:36

Tusliig zeeleer heregjuulj bgaa, zelduulegch IFC zereg olon ulsyn bolon turiin umchit hed heden bankny tailanguudad OT Llc., mongolyn hugjild zoriulj olgov gesen ugs baigaagaas gadna zeeliin barjtsaand tusul nj uuruu buyu Mongolyn Undsen huuliar ard tumnii umch ord nj baigaa. Tegehleer RTees MU davhar zeelsen nj manai tuhain uyeiin Turd baisan lalaruud yu ch oilgohgui gereeg baiguulsan uu?, alj esvel ulsaa hudaldasan uu? geh asuudal neelttei baina.

Зочин [192.82.65.160] 2019-05-30 00:52:13

ЖДҮ авсан төрийн хулгайч нараар төлүүл за

Зочин [150.129.143.127] 2019-05-30 00:26:00

Юу вэ.Сайхан гэрээ гэж яриад байсан чинь ийм их өртэй болсон юмуу.Ёстой аймаар баына.Тэр Баярцогт ,Баяр , гээд бүх оффшоортонгуудаар наад өрөө төлүүл.500 саяаас дээш төгрөгийн хөрөнгөтэй Баячуудын бүх хууль бус хөрөнгийг хурааж авч өрөндөө өг. Ер нь Чингисийнхэн Дэлхийн тал дээр дэвсэлж явсны лай байх шүү.

Зочин [66.181.170.215] 2019-05-30 00:04:51

Бизнесийн ухаанаар ашиггvй теслийг хаадаг биздээ? Тэгэхээр энэ тесел хаагдахгvй ер нь есеед байгаа нь бизнес биш нь бvгдэд ойлгомжтой байхад тер нь арга хэмжээ авахгvй бол хэний эрх ашиг хендегдех гээд байгаа нь ойлгомжтой. Терд суугаа луйварчдыг зайлуулцгаая. Тэднийг 7 vеээр нь дахин терд бvv гарга. Мер херенгеер жаахан ч гэсэн ерее телvvлээд vлдэх хугаанд нь шоронд ажил хийлгэе.

Зочин [202.179.26.220] 2019-05-29 23:55:14

Хувиа хөрөнгийн биржэд зарчих. Тэгээд харах хэрэгтэй. Татвараа ав

Иргэн [89.26.120.2] 2019-05-29 19:16:57

Одоогийн га яамны сайд цогтбаатар анх хорт боб хочит фридландыг олж ирж луйвар эхэлсэн гэж сонссон юм байна.

Irgen [43.233.162.66] 2019-05-29 18:27:58

Ene geree xiisen lyivarchidaar ur shiriig ni tuluulex xeregtei ter bayr lyivarchin bi bieree xyleene ene ter geed bsan byyx ezen bytsax xaygtai endees idej bayjsan bayr metiig shorond xiij xurungiig ni xyraa yls ornoo zarj bayjsan lyivarchid tsum amid seryyn avsan avilgaa gadaadad gargaad delxiid danstai bolood bgag mogol dayr zarlaa biz de ard tymen yynii esreg temtsexgyi bol ed nariin idesh bolj ard tymnii xoxi bolox yy

зочин [202.9.42.243] 2019-05-29 15:39:14

Олон жил их хуралд бөгсөө хавтгай болтлоо суусан муу лалрууд хамгийн түрүүнд буруутай,тэд л энэ 34 хувь хөрөнгө ор-тын хууль гэж энэ балай өөрсдөө мэдэхгүй юмыг их хурлаар батлуулж гаргаа биз дээ? Хөдөөний өвгөн ч хөгшин морио ингэж зарахгүй,Наад эдийн засгийн алуурчин Канадуутай ,манай муу шуналын хүүдий нусан таглаа Баяр цогт, Баяр ,Сайхан гөлөг ,нараар гэрээ хийгүүлж байдаг,төр энэ нөхөд дөө хариуцлага тооц.

Зочин [202.126.89.71] 2019-05-29 14:28:59

Монголчууд баялагаа өгчихөөд өрөнд орсоны буруутан Баяр,Баярцогт, Сайханбилэг нарыг хаа тааралдсан газар нь уётгацгаах хэрэгтэй. Засаг төр шүүх нь цээрлүүлэхгүй бол Ард түмэн урвагчидыг цээрлүүлнэ. Урвагчдад үхэл

Зочин [66.181.185.183] 2019-05-29 14:23:46

Энэ төслийг зогсоож олон улсын арбитрын шүүхэд өгөх хэрэгтэй . Хөрөнгө оруулна гэчихээд барьцаанд тавиад авсан мөнгийг хөрөнгө оруулалт гэх үү

Зочин [64.119.20.10] 2019-05-29 14:17:59

Муу адгийн шаар хуний тайрдас Элбэгдоржид чадуулсан арчаагуй новшнуудшдээ тануус. С. Баяр юу юу гэж хуцац байлаа Элбэгдорж пизда монгол улс халуун ам булээрээ урагшаа нэг алхам хийлээ гээд хуцаж байсан Баярцогт гэж нохойн голог ард тумэн 20 мянган хувьсагчаар дэлхийд би ганцаараа боддог бусад эрдэмтэд миний хажууд хэн ч биш гээд хуцаад байсан биздээ . Улсаа зарж баяжсан хулгайч нарыг яах уу ард тумээн боссон нь дээр биш уу . Бид чинь ийм аймаар оронд унгаад бух баялгийг нь ачиж яваад ухсан том нух улдээгээд яавх гэнээ энэ муусайн кнадууд естой алалцах уу . Тэр ор гээд байгаа долараа тэр халуулдсан хулгайчуудаасаа авцгаа манай ард тумэн танууст ямар ч оргуй шуу Монголоос утэр тургэн зайлугаа муу новшийн кнадуудаа

Зочин [208.54.40.244] 2019-05-29 15:20:43

Yadahdaa aldaagui bich!

Зочин [112.72.11.105] 2019-05-29 14:13:11

4 их наядын өртэй байдаг ашиг авах 39 он хүртэл 20 жил үлдэж байна тэр үед хэдэн их наядын өртэй зэс нь дуусчихсан хоосон хар нүх хүлээж авах юм байна даа. Монголын тэнэг нь ч яахав Рио ийм алсыг харж чаддаг агуу хүмүүс бас байдгаа

би [103.212.118.68] 2019-05-29 13:09:27

Барьцаанд тавьчихсан, дээр нь өрөнд оруулчихсан. Энэ чинь юу болж байнаа

иргэн [107.167.108.83] 2019-05-29 13:00:47

риог хөөгөөд явуулаач манай авлигачдыг баривчилаач хууль битгии завшуулаач

Irgen [49.0.212.145] 2019-05-29 12:45:51

Ард түмний гар дээр сохор зоосны ч унацгүй байсаар 10 дахь жилийнхээ нүүрийг үзүүлж байгаа наад нэг балай юмаа татан буулгаачээ, 10 жил алт зэсээ ухуулж зөөлгөөд адаг сүүлд нь дааж давшгүй өртэй үлдээд байхдаа яадийн, С.Баярын засаг баярын хурал концерт хийгээд л найр тавьж гадныханд өгч ухуулж эхэлсэн дээ 2009 оны намар

Зочин [202.21.109.123] 2019-05-29 11:29:35

Өө малнуудаа

Монгол [220.195.66.159] 2019-05-29 10:44:57

Тэнэг хумуус олон байдаг Монголчууд би 3,0 саяулаа ТЭНЭГ болчихжээ !!!

зочин [43.242.243.94] 2019-05-29 10:24:06

баялгаа өгөөд өртэй хоцорно гэж юу гэсэн үг вэ ? тэгвэл больчих л доо

Зочин [103.26.194.226] 2019-05-29 10:19:53

баялагаа өгөөд өртэй болчих гэж мөн тэнэг байнаа аргагүй л үхэр мал юм аа бид

гоё хавх байжээ үхэрүүд минь [103.26.194.226] 2019-05-29 10:05:42

баялагаа өгөөч бөөн өр ...дүйнхү муухай билэгээ юу бодож байна.шуналтай авгайгаа дагуулаад дубайг үзүүлээд гоё байсан уу.

Зочин [103.26.194.226] 2019-05-29 15:07:02

доодох дарвагар гөлөгт урвагч новш юм даа

Хуц [49.0.212.145] 2019-05-29 12:50:35

Сайханбилэг ямар хамаа байнаа, чи үхэх гээд өмөөрөөд байгаа үхэж байсан МАН намын Ё.Баяраа хэл л дээ алны алчуур минь, тэр пиздаа чинь Оюутолгойн гэрээг эхэлж 2009 онд үзэглээ биздээ боовны хөхүүр минь

болд [103.10.23.174] 2019-05-29 09:56:04

гадаадын луйварчидыг л тэжээж байгаа шүү дээ...хаавал таарна...

s.bayr . [185.39.141.77] 2019-05-29 09:52:59

bi mongold sain yum hiisen ...

Зочин [43.242.243.11] 2019-05-29 09:46:56

Энэ одоо юу вэ. Яагаад хамаг юмаа өгчихөөд дээр нь нэмээд өрөнд орчихвоо. Ямар гээчийн булхай луйвар яваад байна аа. Үе үеийн засгийн газрууд юу хийж байсан юм болоо. Ер нь улс оронд маань эзэн гэж байна уу? Тусгаар улс л юм бол хамаг гэрээгээ цуцлаад явуулаачээ. Тэртэй тэргүй өртэй л үлдэх юм байна ш дээ. Ийм хачин гэрээ байгуулж улс орноо хоосруулахад гар бие оролцсон хүмүүст таарах ял шийтгэлийг нь ногдуулах хэрэгтэй

Zochin [103.26.194.9] 2019-05-29 09:20:30

Baylagaa uhuulaad deer n ortei. Ene yamar zah zeeliin Ediin zasag geech ve

Зочин [64.119.25.201] 2019-05-29 09:47:13

20000 хувьсагчтай эдийн засаг. Та нар ч ойлгохгүй дээ, Баярцогт бид хоер ч нэг муу юм гадарлаад байгаа юм

Зочин [66.181.187.225] 2019-05-29 09:18:00

Энэ арай дэндэнээ.Хөөж гаргавал таарна.


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.