Зөрчил гаргасан жолоочийн мэдээллийг илгээсэн иргэнд урамшуулал олгоно

Aдмин / Нүүр

Явган хүний зам, автобусны буудал дээр автозамын нэгдүгээр эгнээг хааж зогссон, автомашинаа зогсоолд бусдын хөдөлгөөнд саад болохоор байрлуулсан зөрчлийг иргэд зургаар баталгаажуулан, 102 аппликэйшнээр Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээвэл урамшуулал олгох зохицуулалт энэ сарын 01-нээс үйлчилж эхэлсэн.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэнд зөрчилд ногдуулсан торгуулийн 10–20 хувийг урамшуулал хэлбэрээр олгоно. Энэ урамшууллын олголт нь НӨАТ-ын буцаан олголтын хугацаатай ижил буюу 2026 оны нэгдүгээр сарын 20-нд 2025 оны сүүлийн хоёр сарын урамшууллыг, дөрөвдүгээр сарын 20-нд эхний гурван сарын урамшууллыг нэг удаа олгохоор тогтжээ.

Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас торгууль ногдуулж, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд мэдээлэгч иргэнд урамшуулал олгоно. Жишээлбэл, 20,000 төгрөгийн торгууль ногдуулсан бол зөрчил мэдээлсэн иргэн 10–20 хувийн буюу 2,000–4,000 төгрөгийн урамшуулал авах боломжтой. Хэрэв зөрчил гаргасан жолооч торгуулиа хугацаандаа төлөөгүйгээс үнийн дүн өссөн бол урамшуулал өссөн дүнгээс тооцогдоно.

Ингэхдээ олгох урамшууллын дүнгээс орлогын албан татвар суутгаж, иргэний данс руу шилжүүлэх юм. Харин зөрчил гаргасан жолоочид торгуулиа төлөх хүртэл нэмэгдэл хүү тооцогдох бөгөөд таван сарын дараа 20 мянган төгрөгийн торгууль 30 мянга болж өсдөг. Энэ тохиолдолд мэдээлэгч иргэнд 6,000 төгрөгийн урамшуулал бодогдоно.

Хуульд зааснаар явган хүний зам дээр автомашинаа байрлуулах, автобусны зогсоол хааж зогсох, түр болон удаан зогсох хориотой газар зогсох зөрчил бүрт 20,000 төгрөгийн торгууль ногдуулдаг байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.92.153] 2025-11-03 13:06:42

замын цагдаа болгочихым бна л даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.