ШӨХТГ-аас “Мобиком” корпорацид 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
ШӨХТГ-аас иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу Мобиком корпорацид хяналт шалгалт хийснээр зөрчил дутагдал илэрсэн тул тус компанийг 20 сая төгрөгөөр торгохоор болжээ. Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш. Цэрэндулам хэлэхдээ “Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр Мобиком корпораци “Өдрийн сонин” болон бусад хэвлэл мэдээлийн хэрэгслээр “хэрэглэгчдийг багцын өөр үйлчилгээнд шилжүүлэх, мөн хоёрдугаар сарын нэгнийг хүртэл аливаа багцын үйлчилгээ сонгоогүй хэрэглэгчдэд Мобикомын зүгээс багц сонгож, үйлчилгээ үзүүлнэ” гэсэн мэдэгдэл гаргасан. Үүнтэй холбоотой гомдол ирсний дагуу хяналт шалгалт хийлээ. Ингэхэд Мобиком корпораци хрээглэгчдэд бараа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар бодитой, үнэн зөв мэдээлэл өгөөгүй, хэрэглэгчтэй байгуулж буй стандарт гэрээний нөхцөл хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцөлүүдийг оруулсан гэдэг нь тогтоогдсон.” Гэлээ.
Мөн иргэдээс иргэн гомдлын дагуу Юнивишн компанид хяналт шалгалтын ажлыг явуулжээ. Тодруулбал, иргэн Д-гээс Юнивишн нөхөж үзэх тарифаа өөрчилж 5000 төгрөг болгосон. Энэ тухайгаа Зууны мэдээ сонин дээр хоёр удаа нийтлүүлснээр өөрөөр мэдээлээгүй учраас бид мэдсэнгүй гэх гомдол ирсний дагуу ШӨХТГ-аас хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, таван сая төгрөгөөр торгох арга хэмжээг авчээ.
Сэтгэгдэл
zochin [202.126.88.170] 2019-06-04 22:29:14
наад торгууль чинь энэ компанийн цагийн орлого бна даа ер нь тариф өндөртэй шдээ. тэрийг нь буулгах тал дээр арга хэмжээ авч болдоггүй юм бх даа..
Huz [150.129.143.82] 2019-06-03 09:01:05
Saihan shaah yumaa torgolool gehiin toldog yumuu????? Petrovis mt yu yu ch bilee terbumaar torloool gedgiin yag tolj haragdaach ;)
jdabe [103.111.68.3] 2019-06-03 06:39:28
Яахав торгоод л улсын орлого болгодог юм байгаа биз. Хэрэглэгчийн хохирлыг яаж барагдуулах вэ? Энэ торгууль нь тэдэнд юу ч болохгүй л байх гэсэн сэтгэгдэл үнэн ш дээ. Дугаараа хадгалаад оператороо сонгох үйлчилгээ үзүүлэх хууль, шийдвэр нь гараад хэдэн жил болов? Тэгээд нэг ажил хийсэн болж торгоод
20хон сая юу [58.96.242.59] 2019-06-03 05:48:48
Тэдний хувьд 20сая болон 5сая гэдэг бол чихрийн цаас шүү дээ биснэст нь ямарч дарамт хохирол болохгүй... Одоо хэрэглэгчийн эрхийг хохироосон аж ахуйн нэгж болон хувь хүнийг тухайн этгээдийн жилийн орлогын 25 хүртэл хувиар торгодог байх хэрэгтэй давтаж хохироовол бүр 50% хүртэл торгодог байж байж манай зах зээл зөв замдаа орно. Эсрэг тохиолдолд ихэнхи худалдаа үйлчилгээний газрууд ашгийн төлөө хэрэглэгчдийг үнэхээр хохироож байгаа шүү дээ.
Зочин [66.181.176.144] 2019-06-03 05:47:35
yasan uh munguuR torgoo ve.Odoo ene 2 kompani dampuurna a.
mgl [202.126.88.223] 2019-06-03 04:28:22
bolj Mobicomiig bur ih torgo dandaa luivar hiideg novshiin gazar
Зочин [117.111.4.252] 2019-06-03 04:21:35
MCS д торгууль тавьж чадахгүйлдээ
Зочин [202.55.188.43] 2019-06-03 04:17:03
ҮҮРЭН ОПЕРАТОРУУД НЭГ СҮЛЖЭЭТЭЙ БОЛОХ ЯАСАН БЭ.ОРОСОД ЖИЛИЙН ДОТОР ХИЙСЭН.МОНГОЛД 10ЖИЛ БОЛЖ БАЙНА.ХЭН ДУУСГАХ ВЭ?